BagaToiruu
x = independently organized TED event

Theme: Ignite Love

This event occurred on
June 4, 2016
9:00am - 5:00pm +09
(UTC +9hrs)
Ulaanbaatar, Ulaanbaatar
Mongolia

Хотын төв цэгт байрлах хөл хөдөлгөөнтэй Бага Тойруу гудамж нь олон эрдэмтэн судлаач, оюутан сурагч, шинийг санаачлагч, уран бүтээлч болон активистаар дүүрэн. Энэ нь мөн сайн дурынхны жил бүр зохион байгуулдаг TEDxBagaToiruu арга хэмжээний голомт билээ.

Өнөөгийн Монголын нийгэмд "баатруудыг" хаанаас ч олж болно: хичээлийн танхимд, бизнесийн гараагаа эхэлж буй байгууллагад, хаа нэгтээ жижигхэн албан өрөөнд тэд гэгээлэг ирээдүйн тухай төсөөлөн, үүнийхээ төлөө хичээнгүй ажиллан суугаа. Тэд туртай зүйлээ хийж, хийсэн зүйлдээ сэтгэл хангалуун явдаг. Энэ жил TEDxBagaToiruu нь “Хайрыг Бадраа” сэдвийн дор үзэл бодлыг тань өөрчлөхүйц санааг дэвшүүлэн, харилцан ойлголцлыг бий болгож, орчин цагийн баатарлаг үйлсийг шинээр тодорхойлох болно.

www.tedxbagatoiruu.com

In the heart of the city, lies Baga Toiruu Street – a bustling center for academics, students, innovators, artists and activists. This is also home to TEDxBagaToiruu, a locally organized annual TEDx event, led by volunteers from different backgrounds. The program aims to bring people together to share in a TED-like experience within local communities.

In today’s Mongolian society, heroes are found in the most unlikely of places: in a classroom, in a startup or in a tiny cubicle, dreaming up a brighter future for our country. These are the people who are doing what they love and loving what they do. This year under the theme “Ignite Love” TEDxBagaToiruu will inspire with mind-shifting ideas, foster understanding amongst people, and redefine modern day heroism.

Tanan Center
Khoroo 8, Sukhbaatar District
Ulaanbaatar, Ulaanbaatar, 14200
Mongolia
See more ­T­E­Dx­Baga­Toiruu events

Speakers

Speakers may not be confirmed. Check event website for more information.

Batkhishig Baival

Biotechnologist, active collaborator
Тэрээр биологи, биотехнологийн мэргэжлийг Монголдоо болон Англи улсад эзэмшиж, АНУ-д нийгмийг экологийн салбартай уялдуулах чиглэлээр докторын зэрэг хамгаалсан. Хувийн хэвшил, иргэний нийгэм, хүмүүнлэгийн болон гадаад дотоодын байгууллагад энэ чиглэлээр ажиллаж байсан туршлагатай. Түүнчлэн олон улсын хэмжээний 10 гаруй эрдэм шинжилгээний өгүүллэг, ном нийтэлж, бодлогын шинжилгээ, илтгэл, хуулийн төсөл боловсруулах ажлыг гүйцэтгэсэн байна.

Bolorsaikhan Badamsambuu

Human rights activist
Болорсайхан нь Монгол Улсын Их Сургуулийн Хууль Зүйн сургуулийг 2008 онд төгссөн ба 2009 оноос эхлэн "Эрхийнхээ төлөө гараа өргөцгөөе" залуусын аянд идэвхийлэн оролцож байна. Тус аянаас улбаалан 2012 онд ДемоКрэйзи буюу ардчилалд хайртай залуусын төвийг байгуулж, удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан туршлагатай. Тэрээр хүний эрх, жендэрийн тэгш байдал, нийгмийн шударга ёс, боловсролын талаар сонирхон судалдаг.

Chinzorig Gonchoo

LGBTQI advocate
Чинзориг нь иргэний нийгмийн салбарт 2009 оноос эхлэн ажиллаж байгаа бөгөөд хүний эрх, ЛГБТ эрх, жендэрийн тэгш байдлын чиглэлээр сонирхон судалдаг нэгэн юм. Тэрээр хүн бүр адил тэгш эрхтэй, ялгаатай байдал нь ялгаварлан гадуурхалтын шалтгаан байх ёсгүй гэдгийг залууст таниулахаар ажилладаг бөгөөд хүний эрх, ардчилал, шударга ёсны төлөө тэмцэгч юм.

Gantulga Gansukh

Front-end developer, Linux user, Entrepreneur
Гантулга нь үргэлж шинийг сурахийг эрмэлздэг, технологид дурласан нэгэн юм. 7-р ангиасаа түүний компьютерийг хэрхэн ажилладагыг ойлгох хүсэл нь улам нэмэгдэж, интернеттэй танилцасанаар энэ нь түүнд мэдээллийн цоо шинэ ертөнцийг нээж өгсөн юм. Энэтхэгт сурж байхдаа “mobility” буюу зайнаас ажиллах арга барил нь хамгийн зөв болохыг ойлгосон байна. Тэрээр дунд сургуулиа төгсөөд “LimitX-Soft LLC” үүсгэн байгуулсанаасаа хойш туршлага хуримтлуулахын тулд олон зүйлд өөрийгөө сорисоор ирсэн нэгэн юм.

Khaliunbat Myagmarjav

Social entrepreneur
Тэрээр мэдээлэл зүйн менежмент, бизнесийн удирдлагын чиглэлээр төгссөн бөгөөд "Mongol ID" группийн ерөнхий захирал юм. Түүнчлэн Халиунбат нь нийгмийн сайн сайханд хувь нэмрээ оруулах, залуу үед идэвхтэй бүтээлч амьдралын хэв маягийг сурталчлах зорилго бүхий "Торгоны зам сан"-г үүсгэн байгуулагчдын нэг ба "Монгол хүн Монголын баялаг" нэвтрүүлгийн санаачлагч, продюсер юм.

Munkhbat Lkhagva

Researcher, Lifelong learner
Тэрээр МУИС-ийг социологи мэргэжлээр 2010 онд бакалавр, 2012 онд магистр зэрэгтэй төгссөн бөгөөд дээд боловсролын чанар, шинэчлэлийн талаар сонирхон судалдаг. Энэ сэдвийн хүрээнд бүтээлийн хулгайг (плажиаризм) Монгол хэл дээр шалгадаг инновацийн “Ингүмэл” төслийг та бүхэнд танилцуулах болно. "Ингүмэл" төсөл нь оюуны бүтээлийн жинхэнэ байдлыг баталгаажуулах үйлчилгээг Монгол хэлний орчинд бий болгох зорилготой юм. Мөн тэрээр бизнесийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг "МИРИМ Консалтант" компанийн үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд гүйцэтгэх захирлаар нь ажилладаг. Сүүлийн зургаан жил судалгаа, зөвлөх үйлчилгээний салбарт ажиллаж байна.

Undrakhbayar Chuluundavaa

Human rights defender
Тэрээр 2000 онд хөгжлийн бэрхшээлтэй болж, тэргэнцэр ашиглан нийгмийн амьдралд оролцох болсон бөгөөд 2007 онд МУБИС-н гадаад хэлний сургуулийг бакалаврын зэрэг, 2016 онд СЭЗДС-д магистр зэргийг тус тус хамгаалсан. Ундрахбаяр нь 2010 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллага болох "Түгээмэл Хөгжил" төвийг үүсгэн байгуулалцан, ажиллаж байна. Харин TEDx-ийн тайзнаас “Хүн бүрт хүртээмжтэй нийгмийн орчин бий болгоход Түгээмэл загварыг хэрхэн ашиглах тухай ” үзэл бодлоо хуваалцах болно.

Undral Amarsaikhan

Entrepreneur, Global Shaper, Volunteer
А.Ундрал нь “Unread” медиа стартапыг үүсгэн байгуулагчдын нэг. Глобал Шэйпэрс нийгэмлэгийн гишүүн. Тэрээр технологи, хэвлэл мэдээлэл болон тогтвортой хөгжлийн асуудлуудыг голчлон сонирхдог. Undral is a co-founder of Unread, the new media platform for entrepreneurs, executives and creatives. Also he is official delegation of Mongolia in World Youth Parliament for Water and co-founder of Youth Network for Sustainable Development.

William Taylor

Archaeologist, Paleobiologist
Виллиам Тэйлор нь Монголын Үндэсний түүхийн музейн археологич бөгөөд Фулбрайтын судлаач юм. Тэр АНУ-ын Монтана мужид төрж өссөн. 2011 онд Карлетоны коллежид бакалаврын зэрэг, 2013 онд Нью-Мексик Их сургуулийн Шинжлэх ухааны магистр зэргийг хамгаалсан юм. Тэрээр одоо өөрийн докторын судалгаагаар эртний амьтдын ясыг ашиглан морь унах болон нүүдэлчин амьдралын үүслийг талаар судалж байна. Түүний судалгааны ажлыг National Geographic, National Science Foundation, АНУ-ын Төрийн яамнаас дэмжиж байгаа бөгөөд TEDx-ийн тайзнаас “нүүдэлчдийн гарал үүсэл болон өөрийн шинжлэх ухаанд дурласан түүх”-ээс бидэнтэй хуваалцах болно.

Zolzaya Batkhuyag

Gender equality champion, lawyer
Б. Золзаяа нь хуульч мэргэжилтэй, хүний эрх, жендэрийн тэгш эрхийн төлөө 2008 оноос эхлэн иргэний нийгмийн салбарт ажиллаж ирсэн залуу манлайлагч юм. Тэрээр "Өөрчлөлтийн төлөөх Эмэгтэйчүүд" ТББ-ын үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд тус байгууллагын Захирал мөн Монголын эмэгтэйчүүдийн сан, Монголын ЛГБТ төв зэрэг ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна. Тэрээр хүний эрх, жендэрийн тэгш эрхийн талаар олон нийт рүү чиглэсэн олон төсөл, хөтөлбөрийг амжилттай удирдан хэрэгжүүлж ирсэн бөгөөд дотоодод төдийгүй бүсийн болон ОУ-ын түвшинд сурч хөгжихөөс гадна сургагч багш, зөвлөх зэрэг ажлуудыг гүйцэтгэдэг болно.

Zorig Ganbold

Coder, film photographer, freelancer
Зориг бол кодер, вэб хөгжүүлэгч, LimitX-Soft LLC-ыг үүсгэн байгуулагч.Тулгарах асуудал бүрийг суралцах, туршлага хуримтлуулах боломж гэж хардаг тэрээр цагаа ихэвчлэн технолигийн талаар суралцахад зориулдаг. Дотоодын болон гадаадын хэд хэдэн компанид зайнаас гэрээт ажилтан болон бүтэн цагийн ажилтнаар 2012 оноос хойш ажиллаж байгаа тэрээр ШУТИС-КТМС-ийн нэг дүгээр курсэд суралцах хугацаандаа “Линукс хэрэглэгчдийн клуб”-ийг зохион байгуулдаг байсан.Түүний блог болон линукс хэрэглэгчдийн клуб нь багагүй тооны оюутнуудад нээлттэй эхийн хэрэглэгч болоход нь нөлөө үзүүлсэн.

Organizing team

Indra
Ganzorig

Ulaanbaatar, Mongolia
Organizer

Shijirtuya
Munkhbat

Indianapolis, IN, United States
Co-organizer
  • Bayarzul Batsaikhan
    Marketing/Communications
  • Enkhjin Baasandorj
    Curation
  • Enkhtuul Tunya
    Team member
  • Ider Bayar
    Marketing/Communications
  • Munkh-Ochir Munkhuu
    Team member
  • Robert Sumkhuu
    Team member
  • Tseegii Tsendsuren
    Curation
  • Yesui Batsukh
    Team member