Return to the talk Return to talk

Transcript

Select language

Translated by Dulguun Bayaraa
Reviewed by Gereltuya Erdenejargal

0:11 Тэхээр миний Гайхалтай түүх. Энэ 40-өөд жилийн өмнө ээж аав хоёр Канадад ирснээр эхэлсэн юм. Ээж маань Кенигийн Найробигаас аав маань Энэтхэгийн Амрицарын захын жижиг тосгоныг орхин 1960-аад оны сүүлээр энд ирсэн. Тэд Торонтогоос зүүн тийш цагийн зайтай дүүрэгт суурьшиж, шинэ амьдралаа эхлүүлэв. Тэд анх удаагаа шүдний эмчид очиж, анхныхаа гамбургерийг идэцгээж, анхныхаа хүүхдийг угтав. Эгч бид хоёр энд өсөн торниж, бид аз жаргалтай бага насыг өнгөрөөсөн. Бидэнд ойр дотно гэр бүл, сайн найзууд, чимээ аюулгүй гудамж байсан. Бид ээж аавын маань бага насандаа үзэж эдэлж чадаагүй олон зүйлсийг үнэ цэнийг нь ухааралгүйгээр эдэлж өссөн. Гэрт үргэлж тог цахилгаантай, сургууль нь гэрийн хаяанд, эмнэлэг зам уруудаад л, арын цэцэрлэгт зайрмаг байгаа гэх мэт. Бид том болж би ахлах сургуульд орж дараа нь төгссөн. Тэгээд тусдаа гарч, ажилд орлоо. Би найз охинтой болж, товхинолоо. Миний яриа ч танд муухан хийгдсэн цуврал

1:18 кино шиг, дуу шиг л сонсогдож байгаа байх.

1:20 Гэхдээ амьдрал сайхан байсаан. Амьдрал дажгүй сайхан байсан. 2006 он гайхалтай жил байсан. Онтариогийн дарсны дүүрэгт, 7-р сарын цэлмэг хөх тэнгэр доор, би гэрлэлээ. 150 гэр бүлийн гишүүд, найзуудаараа хүрээлүүлэн тэмдэглэсэн. 2007 он ч сайхан жил байлаа. Би их сургуулиа төгсөж, хамгийн дотно хоёр найзтайгаа аялалд явсан. Энэ миний найз Крис бид хоёрын зураг байна. Номхон Далайн эрэг дээр юм. Уул нь бид цонхоор далайн хавуудыг хараад тэдний зургийг нь авах гээд зогссон юм. Тэгтэл өөрсдийхөө аварга толгойнуудаараа далайн хавуудаа хааж орхиж. Зураг дээр гараагүй ч, тэд үнэхээр сэтгэл хөдлөм байсан. Нээрэн шүү.

2:04 (Инээв)

2:06 2008, 2009 он арай хүндхэн жилүүд боллоо. Зөвхөн надад ч биш, олон олон хүнд ч хэцүүхэн жилүүд байсан л даа. Дэлхий даяар байдал хүндхэн байсан. Өнөөдөр ч хүндхэн байгаа, өмнө нь ч хүндхэн л байсан. Сонингоос харахад л, зурагтаа асаахад л мөсөн туйлууд хайлж, дэлхий даяар дайн болоод л, газар хөдлөлт, хар салхи, эдийн засаг уналтын ирмэг дээр ирж, сүүлдээ бүр унасан. Бидний олонх гэр орноо, эсвэл ажлаа, эсвэл тэтгэврийн халамжаа, эсвэл амьдралын баталгаагаа алдаж байна. 2008, 2009 онууд надад өөр шалтгаануудаас болоод хүнд жилүүд байсан юм. Олон хувийн асуудлуудтай тулгарч байлаа. Гэр бүлийн амьдрал таагүй, эхнэр бид хоёр улам хөндийрсөөр байлаа. Нэг өдөр эхнэр маань ажлаасаа ирээд надтай үнэнээр ярилцав. Зориглон байж, ихэд нулимс унаган байн ярилцаж билээ. Тэгээд эхнэр маань "Би чамд хайртай байхаа больсон" гэж хэлэв. Энэ миний амьдралдаа сонсож байсан хамгийн хэцүү, хамгийн зүрх шархлуулсан үгс байлаа. Гэтэл сар гаруйхны дараа, би зүрхийг минь улам ихээр шархлуулсан мэдээ сонссон юм.

3:19 Түрүүхэн зургийг нь үзүүлсэн, найз Крис маань сэтгэцийн эмгэгтэй нилээн хэсэг зүдэрсэн болж таарав. Сэтгэцийн эмгэгтэй ямар нэг байдлаар ойр байсан бол та энэ хир тэвчээр шалгасан хэрэг байдгийг мэдэж байгаа байх. Би найзтайгаа ням гарагийн орой 10:30-д утсаар ярив. Бид орой гарсан нэвтрүүлгийн тухай ярилцаж суув. Даваа гарагийн өглөө нь, тэр алга болсныг би мэдлээ. Дэндүү харамсалтай, найз минь амиа хоролсон байсан. Энэ үе надад үнэхээр хүнд байсан.

3:47 Эдгээр хар үүлүүд намайг тойрон хүрээлж байхад надад сайн сайхны тухай бодох үнэхээр хэцүү байлаа. Чи амьдралын эерэг зүйлст анхаарлаа хандуулах хэрэгтэй гэж би өөртөө сануулж байв. Тэгээд нэг өдөр би ажлаасаа гэртээ ирээд, компьютераа асааж нэгэн жижиг вэбсайт нээлээ. "1000awesomethings.com" гэж нэрлэлээ. Би өөртөө хүн бүрийн дурладаг энгийн, жижиг сажиг сайхан зүйлсийг сануулахыг бодов. Бидний ихээхэн яриад байдаггүй-- жишээ нь, рестораны үйлчлэгч асуулгүйгээр танд үнэгүй ундаа нэмж өгөх, хуримийн буффет хоолонд хамгийн эхний ширээ нь байх, хатаагчнаас дөнгөж гарсан бүлээнээрээ дотуур хувцас өмсөх, эсвэл хүнсний дэлгүүрт очерт хүлээж зогсоход худалдагч өөр касс нээн та очерийн эхэнд очиход баярлах гэх мэт. Нэг очерийн төгсгөлд та зогсож байсан ч, та шууд л

4:33 нээгдсэн кассны эхэнд очдог биздээ.

4:36 Ингэж бага багаар би сэтгэлээ засах болов. Дэлхийд нэг өдөрт л 50,000 блог шинээр нээгддэг. Миний блог тэр 50,000-ын нэг л байлаа. Тэр үед миний блогийг ээжээс өөр хүн уншдаггүй байлаа. Гэхдээ, ээж маань миний блогийг аав руу явуулснаар блогийн маань ачаалал 100 хувиар нэмэгдсэн юм. (Инээв) Арав арван хүмүүс блогт минь зочлоход миний сэтгэл хөдөлж эхлэв. Дараа нь зуу, бүүр мянга, сүүлдээ сая сая зочлогчтой болоход сэтгэл маань үнэхээр хөдөлсөн. Зочлогчдын тоо олшилсоор л байлаа. Тэгээд нэг өдөр би дуудлага хүлээж авлаа. Утасны цаанаас надад "Та дэлхийн шилдэг блог шагналыг хожлоо" гэж хэлэв. Шал худлаа гэж би хэлж байж билээ. (Инээв) (Алга ташилт) Аль Африкын улс рүү би бүх мөнгөө шилжүүлж алдах уу? гээд л... (Инээв) Гэтэл үнэхээр би онгоцонд суугаад улаан хивсэн дээр Сара Силвермэн, Жими Фаллон, Марта Стьюарттай хамт алхаж таарсан юм. Тэгээд би тайзан даар гарч Шилдэг Блогийн "Вэбби" шагналыг авлаа. Харин Торонтод буцаж очиход шуудангийн хайрцгаасаа арваад хэвлэлийн агентлагуудын блогийг минь ном болгох гэсэн санал дэвшүүлсэн захидлуудыг авлаа. Ингээд нэг жил үнэхээр хурдан өнгөрч, "Гайхалтай Зүйлсийн Ном" маань хорин 7 хоногийн турш шилдэг номын жагсаалтын нэгд явав.

6:09 (Алга ташилт)

6:17 Би өнөөдөр гурван зүйлийн тухай л ярина гэж хэлсэн. Би танд Гайхалтай түүхээ ярихыг хүссэн, Гайхалтай амьдралын гурван А-г хэлээд төгсгөлд нь нэг бодох юмтай үлдээхийг хүсч байна. Тэгэхээр гурван А-гийнхаа талаар ярья. Сүүлийн хэдэн жилүүдэд надад бодож тунгаах их цаг байсангүй. Гэхдээ сүүлийн үед би нэг ухраад өөрөөсөө нэг асуултыг асуулаа. Сүүлийн жилүүдэд надад вэбсайтыг маань болон.. өөрийгөө хөгжүүлэхэд юу нөлөөлөв? Тэгээд надад нөлөөлсөн зүйлсээ багцалж гурван А-д багтаасан юм. Тэдгээр нь Attitude (Хандлага), Awareness (мэдрэмж), Authenticity (Мөн чанар) юм. Би нэг нэгээр нь товчхон яримаар байна.

6:54 Тэгэхээр Хандлага: Бид бүгд л амьдралын бараантай тулгардаг. Бид ирээдүйг таамаглаж мэдэхгүй, гэхдээ бид ирээдүй төлөвлөснөөр болдоггүйг мэднэ. Бид бүгд л сайн явж, баярлах бахархах мөчүүдтэй учирч, төгсөлтийн индэрт инээмсэглэх, хуриман дээр аав охинтойгоо бүжиглэж эрүүл нялхас анх уйлахыг сонсдог. Гэхдээ эдгээр сайхан мөчүүдийн хооронд бид бас амьдралын ээдрээ учирдаг. Зовлонгийн тухай ярихад бидэнд хэцүү. Нөхөр тань таныг хаяад явж ч магад, найз охин чинь араар чинь тавьж, толгой өвдөөд байсан чинь илүү хүндрээд эсвэл нохой чинь машинд дайруулж ч болох юм. Сайхан бодол биш ч гэлээ, хүүхдүүд чинь танхай бүлэглэл, муу хэрэгт орооцолдож ч мэднэ. Ээж чинь хорт хавдар тусах ч юмуу, аав чинь хэцүү аашлахыг хэн мэдэх вэ. Заримдаа амьдралд та гэдэс чинь мушгирч, зүрхэнд чинь нүх гарсаныг олж мэднэ. Муу мэдээ таныг бүрхэхэд, өвдөлт танд шингэн уусахад, би таныг өөртөө хоёр сонголт байгаа гэдгийг санаасай гэж хүсэж байна. Нэгт, та үргэлж гуниж гутарч, уйтгарлаж унжсаар байж болно эсрэгээрээ, хоёрт, та нэг гашуудаад, дараа нь ирээдүйтэй хурц нүдээр нүүр тулан учирч болно. Сайн хандлагатай байх нь хоёр дох сонголтыг сонгохыг хэлж байгаа юм. Ямар ч хэцүү байсан, ямар ч зовлонтой та учирсан гэсэн, таны урагшлан алхахыг сонгож, ирээдүй рүү бяцхан алхам урагшлахаар шийдэх нь юм.

8:27 Хоёр дахь А бол Awareness буюу Мэдрэмж, Би 3 настнуудтай нийлэх дуртай. Тэд ертөнцийг хэрхэн хардаг нь гайхалтай. Тэдний ертөнцийг анх удаа харах тэр харц. Тэдний урдуур хөндлөн гарах шавьж руу ширтэх нь гайхалтай. Тэдний анх бейсболл тоглох үедээ амаа ангайлган, нүдээ бүлтийлгэн, гартаа бээлий углачихаад цохиурын үртэс, самрын хог, шарсан зайдасны үнэр нэвччихсэн байх нь гайхалтай. Байшингийн араас хэдэн цагын турш үлээдэг багваахай түүгээд Талархлын баярын оройн хоолны ширээний голд засан чимэглэн тавихад нь би дуртай. Тэдний ертөнцийг хэрхэн хардаг нь гайхалтай. Учир нь тэд ертөнцийг анх удаагаа харж байгаа болохоор тэр. Мэдрэмжтэй байна гэдэг нь өөрийхөө дотор байх гурван настныг гаргах юм. Учир нь та бүгд бүгдээрээ гурван настай байсан. Тэр гурван настай хүү таны нэгэн хэсэг байсаар л байгаа. Тэр гурван настай охин таны нэгэн хэсэг байсаар л байгаа. Тэд дотор чинь байгаа. Мэдрэмжтэй байна гэдэг нь та үзсэн харсан зүйлсээ анхны удаагаар нь санах юм. Танд ажлаасаа тараад харих замд чинь анх удаагаа дараалан ногоон гэрэл таарах үе байсан л биздээ. Анх удаагаа талхны дэлгүүрт ороод, цехийн агаарыг үнэртсэн тэр үе, эсвэл удаан өмсөөгүй цамцныхаа халааснаас 20 доллар олоод би "Мөнгө оллоо" гэж байсан үе.

9:42 Сүүлийн А бол Authenticitiy буюу Мөн чанар юм. Үүний тухай би танд жижигхэн түүх хэлье. 1932 оныг буцан дурсацгаая. Жеоржиагийн газрын самрын фермд Рузвельт Гриер гэдэг бяцхан хүү төрсөн юм. Рузвельт Гриер буюу Роузи Гриер. Тэр 130 кг жинтэй 195 см өндөр, Үндэсний Хөлбөмбөгийн Лигийн хамгаалагч тоглогч болсон юм. Тэр зурган дээр 76 дугаартай нь. Тэр "Айдасгүй Дөрвөл"-төйгөө цуг байна. Тэд бол 1960-аад оны Лос Анжелес Рамсийн . эсрэг үзэхийг хүсэхээргүй дөрөв юм даа. Тэд дуртай зүйлсээ хийдэг, хүдэр тоглогчид байсан. Гавлуудыг бяцалж, мөр мултлах нь тэдний хийх дуртай нь. Гэхдээ Роузи Гриерт өөр бас нэг сонирхол байсан юм. Мөн чанартаа, тэр оёх хатгахад үнэхээр дуртай байсан юм. Тэр юм нэхэхэд дуртай байж. Энэ нь түүнийг тайвширч амраадаг гэж тэр хэлдэг байв. Нисэхээс айх айдасыг нь үргээж, эмэгтэйчүүдтэй танилцахад нь тусалсан гэж хэлсэн юм. Үнэхээр, тэр хатгах дуртай байсан болохоороо Лигээс тэтгэвэрт гараад хатгамалын клубт гишүүн болон оров. "Роузи Гриерийн Эрчүүдэд зориулсан Хатгамал" гэх ном хүртэл гаргасан юм. (Инээв) (Алга ташилт) Сайхан хавтастай ном байна. Та анзаарсан бол тэр өөрийхөө нүүрийг хатгаж байна.

11:03 (Инээв)

11:05 Тэхээр би энэ түүхийн юунд нь тийм дуртай вэ гэхээр Роузи Гриер үнэхээрийн мөн чанараа, өөрөөрөө байсан хүн юм. Мөн чанараараа байна гэдэг л тэр юм даа. Өөрөө өөрөөрөө жинхэнээрээ байхыг хэлээд байгаа юм. Тэгээд та өөрөөрөө байхад та эцэст нь зүрх сэтгэлээ дагаж, өөрийнхөө дуртай орчинд байж, дуртай яриаг өрнүүлж, түүндээ сэтгэл хангалуун байж чадна. Дуртай хүмүүстэйгээ уулзаж ярилцана. Мөрөөдсөн газар луугаа явна. Зүрх сэтгэлээ дагаад сэтгэл хангалуун үлдэх юм. Тэгэхээр эдгээр нь гурван А юм.

11:39 Төгсгөхөөсөө өмнө, та бүхнийг би ээж аав маань Канадад ирж байсан үе рүү дагуулъя. Өөр улс руу хорь гарсан үедээ ирэхэд ямар мэдрэмж төрдгийг би сайн мэдэхгүй. Би тэгж үзээгүй болохоор. Гэхдээ тэд эерэг хандлагатай байх хэрэгтэй байсан байх. Орчин тойрноо мэдрэх мэдрэмжтэй байх хэрэгтэй байсан байх. Шинэ амьдралынхаа жижиг гайхамшгуудыг харж, үнэ цэнийг нь ухаарах хэрэгтэй болсон байх. Тэр бүх шинэ зүйлүүдийг туулан өнгөрүүлэхэд тэд мөн чанараараа, яг өөрөөрөө үнэнээрээ байх хэрэгтэй болсон байх гэж бодож байна.

12:10 Би яриагаа ингээд 10 секундын дараа өндөрлөе. Учир нь амьдралд ийм мөчүүд тийм ч олон тохиохгүй. Миний ээж аав хамгийн урд эгнээнд сууж байна. Тиймээс би тэднээс татгалзахгүй бол, босно уу гэж хүсье. Би та нартаа баярлалаа гэж хэлмээр байна.

12:22 (Алга ташилт)

12:41 Намайг бага байхад, аав маань надад Канадад анх ирсэн өдрийн тухай ярьдаг байж билээ. Энэ их сайхан түүх. Юу болсон бэ гэхээр тэр Торонто-гийн нисэх буудал дээр буухад Ашгийн бус нэгэн байгууллага түүнийг угтсан юм. Энэ өрөөнд суугаа нэг хүний явуулдаг байгууллага. (Инээв) Тэгээд тэр ашгийн бус байгууллага Канадад ирсэн бүх цагаачдад тэднийг угтсан том өдрийн хоол барив. Аав маань онгоцноос буугаад өдрийн хоолонд ороход агуу том зассан ширээ, дээр нь талх, жижиг даршилсан өргөст хэмх, чидун жимснүүд, жижиг цагаан сонгинууд байв. Хуйлсан цацагт хяруулын хүйтэн зууш, хуйлсан гахайн утсан мах, шарсан үхрийн мах, жижиг дөрвөлжин бяслагууд байна. Туна салатан сендвич болон өндөгний салатны сэндвич, мөн яргай загасны сэндвич байна. Лазаниа, Kaссерол, шоколадтай нарын боов, цөцгийтэй талх гэх мэт дэндүү их амтат бялуу байсан гэж ярина. Тэгээд аав маань энэ түүхээ ярихдаа надад хэлдэг юм. "Хамгийн галзуу нь, би өмнө нь тэр зүйлүүдээс талхнаас бусдыг нь огт харж байгаагүй" гэж хэлнэ. "Би мах гэж юу болохыг.. "..цагаан хоолтон гэж юу байдгийг мэддэг ч үгүй байсан. Би бялууг чидун жимстэй цуг идсэн байсан" гээд л. (Инээв) "Ийм их зүйлсүүд энд байдаг гэдэгт итгэж өгөхгүй байсан"

13:51 гэж тэр хэлдэг юм.

13:53 Намайг таван настай байхад, аав намайг хүнсний дэлгүүр рүү дагуулж явдаг байв. Тэгээд тэр жимс, хүнсний ногоон дээр байх жижиг наалтыг хараад "Хардаа, Мексикийн" "манго жимс энд байна гэдэгт чи итгэх үү" гээд л, "Өмнөд-Африкаас авчирсан алим байна, Чи энд Мороккогоос ирсэн чавга байна гэдэгт итгэх үү?" гээд л. Тэр надаас "Чи Морокко хаана байдгийг ингэхэд мэдэх үү" гэж асууна. Тэгэхэд нь би "Би таван настай. Би хаана байгаагаа ч мэдэхгүй. Тэр чинь буддаг ном юм уу?" гэнэ. Тэр "Би ч Морокко хаана байдгийг мэдэхгүй, гэхдээ хоёулаа олж мэднээ" гэнэ. Тэгээд бид тэр чавгыг худалдаж аваад гэртээ харилаа. Тэгээд бид атлас гаргаад тэр үл мэдэгдэх улсыг олтлоо эргүүлнэ. Тэгээд Морокког олоход аав маань, "Чи хэн нэгэн тэнд модонд авираад энэ чавгыг.. ..түүж, ачааны машинд хийгээд" ..далайн эрэг хүртэл тээвэрлэж ирээд.. ..Атлантын Далайг гатлан.. ..энд өөр машинд ачиж.. ..манай гэрийн гаднахан байх энэ жижиг хүнсний дэлгүүрт.. ..тээвэрлэн ирээд, тэгээд энд.. ..25-хан центээр зарж байна гэдэгт итгэх үү?" гэж асууна. Тэгэхэд нь би "Итгэхгүй байнаа" гэж хэлнэ. Харин тэр "Би ч гэсэн итгэхгүй байна.. Юмс үнэхээр гайхалтай шүү. Бидэнд баярлах зүйлс үнэхээр олон байна" гэнэ.

14:58 Би бодох юм бол, аав маань дэндүү зөв байсан юм. Бидэнд баярлах зүйлс үнэхээр олон байна. Бид чинь бидний мэдэх огторгуй дахь цор ганц амьдрал тэтгэх чулуун дээр заяасан нэг зүйл шүү дээ. Бид энэ олон зүйлсийг үзэж туулах чадвартай. Бид бол цорын ганц уран барилга, газар тариалантай амьд биес нь. Бид бол цорын ганц үнэт эдлэл, ардчилалтай нь. Бидэнд нисэх онгоц, хурдны зам, интериор засал, ордны зурхай байна. Загварын сэтгүүлүүд, үдшийн цэнгүүнүүд бидэнд байна. Та мангасуудтай аймшгийн кино үзэж болно. Та концертонд явж, гитар цангинахыг сонсож болно. Бидэнд ном, зоогийн газар, радио долгион, сүйт бүсгүйчүүд, галзуу хулгана байгаа. Та цэвэрхэн цагаан хэрэглэл дээр унтаж болно. Та кинонд явж, гоё суудлууд дээр тухлах завшаан байна. Нарийн боовны үнэрийг үнэртэж, нойтон үстэй бороонд алхаж, зөөлөвчний уутны бөмблөгүүдийг хагалж, болохгүй газар нь унтаж болно.

15:48 Бидэнд энэ бүхэн байна. Гэвч бидэнд эдгээрийг таашаах 100-хан жил байна. Тэр нь л гунигтай хэсэг нь юм. Хүнсний дэлгүүрийн чинь худалдагч, сантехникч, хурдны замаар ард чинь яваа залуу, оройн хоолоо идэж байхад утасдах телемаркетер, танд багшилж байсан бүх багш нар чинь, таны хажууд сэрж байсан бүх хүмүүс, бүх улсын бүх улс төрчид, бүх киноны бүх жүжигчид, гэр бүлийн чинь бүх гишүүд, таны хайртай бүх хүмүүс, энэ өрөөнд байгаа бүгд, бас та зуун жилийн дотор бүгд үхсэн байх болно. Амьдрал үнэхээр сайхан, бид тэр амьдралыг амттай болгодог жижигхэн мөчүүдийг таашаах дэндүү бага хугацаатай. Яг одоо бол тэр мөч. Тэр мөчүүд бага багаар цөөрч байна, тэр мөчүүд биднээс холдон өнгөрч байна.

16:45 Та хэзээ ч одооных шигээ залуу байхгүй. Тийм болохоор та хэрвээ амьдралаа өөдрөг хандлагатайгаар амьдрал танд хэцүү үеийг барихад, шинээр эхлэн урагшаа алхахыг сонгож, хүрээлэн буй ертөнцөө мэдрэх мэдрэмжтэй, өөрийнхөө доторх гурван настныг хүлээн зөвшөөрч, амьдралын бяцхан баяр баяслыг олж харж, мөн чанараараа, жинхэнэ өөрийхөөрөө байж тэрэндээ сэтгэл хангалуун, зүрх сэтгэлдээ хөтлөгдөн, өөрийнхөө дуртай зүйлсээ хийж та баян, сэтгэл хангалуун амьдралаар амьдарна гэж бодож байна. Тэгвэл та үнэхээр гайхалтай сайхан амьдралаар амьдарна

17:20 Баярлалаа.