Return to the talk Return to talk

Transcript

Select language

Translated by Gereltuya Erdenejargal
Reviewed by Chuluumgerel Erdenejargal

0:11 Хүн төрөлхтөн огторгуйд яг ямар байр суурь эзэлдгийг харуулахаар бүтээгдсэн энэхүү "Дижитал Огторгуй"-г өнөөдөр та бүхэнд танилцуулж байгаа нь үнэхээр хүндэтгэлийн хэрэг. Тэхээр одоо видеогоо эхлүүлж болно гэж бодож байна.

0:26 Гималайн нуруу.

0:29 (Хөгжим ♫)

0:31 Эволюцийн явцдаа бидний харж дассан хавтгай гадаргуу нь үргэлж хил хязгааргүй их нөөц баялаг, хаягдлыг шингээх ёроолгүй багтаамжаар төсөөлөгдсөөр ирсэн. Бид дэлхийгээс тасарч, агаар мандалд гаран, доош тонгойн, гадаргыг харах хүртэл манай гариг үнэхээр хязгаартай нөхцөл байдалд байдгийг ойлгодоггүй байсан. Огторгуйн Дижитал Атлас нь өнгөрсөн 12 жилийн хугацаанд Америкийн Байгалийн Түүхийн Музейд бүтээгдсэн. Бид бүгдийг нэгтгэн, нэг бүтэн төсөл болгоод, бүх түвшинд нь огторгуйг тэмдэглэж харуулахыг зорисон. Энэ харж байгаа бол дэлхийг тойрох хиймэл дагуулууд ба Дэлхий огторгуйн дунд бодит байдлаараа харагдаж байгаа нь. NASA энэ ажлыг 12 жилийн өмнө Hayden Planetarium-ын сэргээн босголтын нэг хэсэг болгон ивээн тэтгэж эхэлсэн, тиймээс ч бид одоо үүнийг дэлхийтэй хуваалцаж байна.

1:50 Дижитал Огторгуй нь бидний хийдэг сансрын шоуны үндсэн суурь нь, манай гол сансрын шоу. Гэхдээ таны энд харж буй бол Шведийн Линкопинь Их Сургуульд бидний зохиосон дадлагын ажлын үр дүн юм. Магистр, Докторт сурч байсан 12 оюутан үүнийг хийсэн юм. Үр дүн нь энэ програм-"Uniview" ба Шведийн "SCISS" компани болсон юм. Энэхүү програм нь их олон талын ашигтай. Энэ нисэх зам, киног тэр үед үнэндээ шууд нэвтрүүлсэн юм. Миний амьдардаг Манхетаны зүүн доод дүүргийн "Earth Matters" гэдэг кафед сууж байхдаа энэ шууд нэвтрүүлгийг татаж авч байсан. Энэ ажил нь Гималайн Урлагийн Рубин Музейн жишил огторгуй үзмэртэй хамтарсаны үндсэн дээр хийгдсэн юм.

2:52 Дэлхийгээс цааш галактиктикуудаас тасран гэрлийн жилүүдийн зайд таны харж байгаачилан бид энэ хэр холоос харж буйг ухуулна. Эндээс улам цаашлаад алсын эдгээр галактикийн гэрэл маш удаан явсан, тиймээс үнэндээ бид өнгөрснийг харж байгаа юм. Бид их хол ухраад бид өөрсдийн бөмбөлөг огторгуйг харвал энэ нь Биг Баний яг дараах цацрал юм. Энэ бол WMAP- бидний харж буй бичил долгионон орчин юм. Бөмбөлөгийг бүтнээр нь харахын тулд бид энэ дотроос гарах хэрэгтэй болно. Хэрвээ бид эндээс гарах юм бол цаг хугацаа эхлэхээс өмнө үед очих ба энэ нь бараг л утгагүй зүйл болох юм. Тэхээр энэ бол бидний үзэгдэх огторгуйн бөмбөлөг. Огторгуй

3:40 бидний харж чадах хязгаараас илүү том байх ёстой гэдгийг бид мэднэ. Эргээд, энэ бол бид өмнө нь алгассан радиосфер. Харин эдгээр нь дөнгөж байршлыг нь тогтоогоод байгаа "экзо-гаригууд" юм. Харин энд манай нар өөрийн аймагтайгаа байна. Бидний нарны аймгийг харж байгаа энэ газарт ирэхийн тулд та бүхэн маш хурднаар хэд хэдэн магнитудын хоорондуур өнгөрөх хэрэгтэй болно. Эдгээр бол нарны аймгаас гарсан анхны сансрын хөлгүүд болох Voyager 1, Voyager 2, Pioneer 11, Pioneer 10-ын явсан замууд. Илүү ойртоод дэлхийг тодруулж байна. Сарны орбит ба мөн дэлхийг харж байна. Энэхүү газрын зураг нь засагдаж, шинэчлэгдэж болно. Бид шинэ мэдээлэл оруулж болно.

4:31 Кассини даалгаврын зураглаач нь Др.Каролин Порко. Харин энд бид Кассинигийн ээдрээт замыг харж байна. Өөр өөр даалгаврыг нь өөр өнгүүдээр харуулсан ба 45 удаа Титантай тулгарсан нь. Титан бол мэдэгдсэн хамгийн том дагуул, Буд гаригаас ч том ба үүнд ойртоход татах хүчээрээ Кассинигийн замыг дандаа гуйвуулдаг.

4:52 Програм биднийг илүү ойртож хэсэг бүрийг нь харах боломжийг олгоно. Өөр хэсгүүдтэй харилцаж ч болно. Үүнийг хэрэглэгчдийн тоо өссөөр байгаа. Харин бид хэсгүүдийг хооронд нь холбодог. Бид үнэндээ хэсгүүдийг хичээлийн танхимуудтай холбож болно. Бид огторгуйн аялалаа Гана дахь Саб-Сахаран Планитариум болон Колумбын ядуу хороололд байгуулагдсан номын сан, мөн Камбожийн нэг ахлах сургуульд хэрэглүүлж байгаа. Камбожууд Hayden Planetarium-ыг ахлах сургуулиасаа жолоодож байсан. Энэ бол нэгэн хагас-сайн өдөр

5:31 Uniview програмын тусламжтайгаар Aqua хиймэл дагуулаар авсан зураг. Эндээс дэлхийн хэсгийг харж байна. Энэ бол Балба. Тэр дээр Лхасын хөндий харагдаж байна. Түвдэд. Бид түймрээс гарсан утаат мананцарыг цаашлаад Энэтхэг дэх Ганга мөрний хөндийг ч харж болно. Энэ бол Балба ба Түвд.

5:56 Төгсгөхөөсөө өмнө би бидний амьдардаг энэ үзэсгэлэнт дэлхий бол.... Зарим хүмүүс зориглон гарах их цас мөсийг харж байна. Миний хэлэх гэсэн зүйл бол дэлхийд одоо юу хэрэгтэй вэ гэвэл өөрсдийгөө илүү том хүрээнд харах гэр гэж юу болохыг илүү томоор харж ойлгох чадвар юм. Огторгуй бол бидний гэр, тиймээс бид өөрсдөө огторгуй юм. Огторгуй бидний дотор оршино. Өөрсдийн байр сууриа энэ өргөн хүрээнд харах боломж нь миний бодлоор, огторгуйд бид хаана орших, хэн болохыг ойлгоход тусална.

6:39 Баярлалаа.

6:41 (Алга ташилт)