Хэдхэн минутын өмнө, эндээс 10 гудамж орчмын газар би энэ зургийг авсан юм. Энд Оксфордод байдаг "Гранд Кафе." Энэ зургийг авсан учир нь энэ нь 1650 онд Англид нээгдсэн анхны кофейн мухлаг болж таарсан юм. Сурталчилгаа болох сайхан завшаан байна. Энийг үзүүлээд түүхт Английн кофейг танилцуулах гэсэнгүй. Харин үүний учир нь гэвэл Англи кофейн мухлаг нь сүүлийн 500 жилд гарсан гайхалт оюуны цэцэглэлтийн нэг болох бидний "Соён Гэгээрлийн Үе" гэж нэрлэдэг хөдөлгөөний хөгжил, тархалтад гол үүрэгтэй болохоор.
Соён Гэгээрлийг төрөхөд кофейн мухлагууд хэрхэн гол үүрэг гүйцэтгэсэн нь тэнд хүмүүс юу бодож байсантай холбоотой. Кофей, цай Английн соёлд нэвтрэхээс өмнө өдөр бүр, үүрээс үдэш хүртлэх Элит ч бай, иргэд ч бай хүмүүс уудаг л юм нь архи байсан. Өдөрт ууж болох зүйл гэвэл архины төрлүүд. Ялангуяа 1650 оны үеэр бол өглөөний цайн дээр шар айраг, үдийн хоолон дээр дарс юм уу бараашиг, тэгээд өдрөө бага зэрэг шар айраг, дарсаар төгсгөнө. Ингэсэн нь эрүүл сонголт байсан юм. Учир нь ус нь уух хэмжээний цэвэр биш байв. Тэгэхээр кофейн мухлагууд гарч ирэхээс өмнөх үеийн бүх иргэд ерөнхийдөө байнга согтуу байдаг байв. Энэ ямар байж болохыг төсөөлөөд үзэж болно л доо. Зарим хүмүүсийн хувьд төсөөлөлтгүй туршлага байж болох л юм, өдөржин согтуу. Тэгээд согтууруулагчаас сэргээгч рүү шилжихэд шинэлэг санаанууд төрж эхэлсэн юм. Хүмүүс илүү цовоо сэргэлэн байх болсон. Их нээлтийн үе Англи кофей, цай руу шилжсэн үетэй давхцдаг нь санамсаргүй тохиол биш.
Кофейн мухлагийг онцгой болгох бас нэг зүйл нь дотоод зохион байгуулалт нь юм. Тэнд өөр гарал үүсэлтэй, өөр мэдлэг чадваруудтай олон хүмүүс цуглаж, санаагаа хуваалцах болсон юм. Матт Ридлий хэлснээр энэ бол өөр санаанууд эвцэлдэлд орох газар болсон юм. Ухаандаа тэдний нийлэх ор нь болсон юм. Олон санаанууд тэнд л нэгдэх болсон. Энэ үед гарсан сонирхолтой нээлтүүд түүхэндээ кофейн мухлаг агуулсан байх нь олонтаа.
Өнгөрөгч 5 жилд кофейн мухлагуудын тухай бодож ихээхэн цагийг өнгөрөөсөн минь шинэ санаанууд хаанаас төрдөг болохыг олох гэсэн нэг ёсны аянд гарсантай минь холбоотой юм. Жирийнээс хэтийдсэн хурдтай нээлт, бүтээн байгуулалтад нөлөөлөх орчин нь юу юм? Яг ямар нөхцөлд? Яг ямар орчинд? Тэгээд миний хийсэн нь гэвэл би гайхалтай шинийг нээлгэх кофейн мухлаг мэтийн орчнуудыг, Дэлхийг Дамнасан Вэб гэх мэтийн дамжуулагчуудыг шинжлээ. Анхны хотуудын түүхүүд рүү харлаа. Шүрэн арал, чийглэг ой мэтийн гайхалтай ололтуудыг оролцуулсан байгалийн нөхцлүүд рүү харлаа. Хайж байсан зүйл маань гэвэл эдгээр орчнуудад бүгдэд нь давтагдсан ямар нэг шинж чанар юм. Амьдралаа, байгууллагаа, эсвэл өөрсдийн орчноо илүү шинийг эрэлхийлэгч, нээгч болгохын тулд шууд аваад хэрэглэчихмээр зүй тогтол тэнд байна уу? Тэгээд би хэдийг бол оллоо.
Гэхдээ үүнийг ойлгохын тулд, эхлээд нээлт хэрхэн төрдөг талаарх нийтийн төсөөллийг бий болгох орчин цагийн хэлэнд хэрэгдэгдэх зүйрлэл, хэллэгүүдээс та татгалзах хэрэгтэй. Бидэнд урам зоригт мөчүүдийг дүрслэх маш баялаг үгийн сан байдаг. Бидний хэлдгээр санаа гялсхийгээд л ирсэн, толгойд харваад л ороод ирсэн, гэнэтийн ухаарал, "Эврика!" мөч, гэрэл анивчих шиг гэж яридаг биз дээ. Эдгээр зүйрлүүллүүд нь хэдий зүйрлүүлэл ч гэл ээ нээлт бол нэг дан юм, гэнэтийн мөчүүдэд ихэвчлэн гарч ирэх зүйл гэх сэтгэгдлийг төрүүлдэг.
Харин би тийм биш гэж хэлэх байна. Та ч гэсэн тэгэж эхлэх хэрэгтэй. Шинэ санаа бол анхан шатны сүлжээ юм. Энэ таны тархин дотор өрнөнө. Шинэ санаа бол шинэ мэдрэлийн эсүүдийн бие биетэйгээ үүсгэх шинэ холбоосууд юм. Энэ бол өмнө нь хэзээ ч байгаагүй тийм сүлжээ. Эндээс "Тэдгээр шинэ сүлжээг үүсгэх магадлал.. ..өндөртэй орчинд тархиа яаж аваачих вэ?" гэж асуух байна. Гадаад орчин дахь сүлжээний зүй тогтол нь хүний тархин дахь дотоод холбоосуудтай маш олон талаар төстэй байдаг.
Миний хэрэглэх дуртай зүйрлэл бол... Саяхны нэг нээлтээс зүйрлүүлэн ярья. 1650 оныг бодвол хамаагүй сүүлийн үе. Сайхан залуу Тимофи Престеро "Чухал Загвар" гэх нэртэй компани... байгууллагатай байж. Хөгжиж буй орнуудын тулгардаг нярайн эндэгдлийн асуудлыг тэд шийдэхээр гардан авч. Цухалдмаар нэг хэрэг гэвэл уг нь орчин үеийн нярайн инкубатор аваачаад дутуу төрсөн нярайг дулаан байлгаж чадвал тэдгээр газрууд дахь нялхсын эндэгдлийг тал хүртлэх хувиар бууруулчихдаг юм байна. Технологи нь байна. Хөгжингүй орнуудад бол энэ нь байдаг л стандарт. Хэрвээ 40 000 ам.долларын инкубатор аваад Африк дахь нэг захын тосгон руу илгээлээ гэхэд энэ нь 1 юм уу 2 жилдээ маш сайн ажиллаад, нэг юм нь болохоо байгаад зогсчихвол тэгээд тэндээ эвдэрхий чигээрээ үүрд үлднэ. Учир юу гэхээр, сэлбэг хэрэгсэл нь тэнд байхгүй, үнэтэй тэр багажийг засах мэргэжилтэн нь байхгүй болохоор. Энэ бүх мөнгийг үрж зарж, эдгээр орнуудад туслалцаа, дэвшилтэт багаж төхөөрөмж хүргэсэн нь ерөнхийдөө үр дүнгүй болж төгсдөг байна.
Харин Престеро багийнхаа хамт хийхээр шийдсэн зүйл нь хөгжиж буй орны нөхцөлд болохоор боломж баялаг юу байгааг хайсан байна. Тэдэнд тийм ч олон CD тоглуулагч байхгүй, бичил долгион халаагуур байхгүй, гэхдээ тэд автомашинуудаа яаж ийгээд хөдөлгөөд байхдаа их сайн байж. Toyota Forerunner машин гудамж болгонд нь л байна. Машиныг ажиллуулаад байхдаа бүр мэргэжлийн. Тэгээд тэд бодож, "Бид нярайн инкубаторыг зөвхөн автомашины... ...сэлбэгүүд ашиглан хийж болох уу?" гэж. Ингээд тэд энэ эдийг бүтээсэн байна. Үүнийгээ "Нярайг бүүвэйлэх хэрэгсэл" гэж нэрлэсэн байна. Гаднаасаа бол барууны захын эмнэлэгт байх бяцхан төхөөрөмж шиг л харагдна. Дотроо бол энэ бүгд машины эд ангиар хийгдсэн. Сэнстэй, дулаацуулах гэрлийн чийдэнтэй. Хаалгандаа дохиололтой, тэгээд машины аккумулятор-аар ажилладаг. Эвдэрвэл Toyota-гийн эд ангиудаа гаргаад л гэрлийг нь солиод л. Засахад амархан. Энэ үнэхээр шинэлэг санаа. Үүнээс шинэ санаа хаанаас төрж болохыг харж болно. Бид их өндөрт гарч бодох дуртай. 40 000 долларын цоо шинэ инкубатор аваад л, хамгийн орчин үеийн технологиор тоноглоно гэх мэт. Гэтэл тэднийг эргэн тойронд байгаа юухнуудаа ашиглаад босгочихож байна ш дээ.
Бид шинэ санааг бусдаас суралцдаг, цайны газар таараад ярисан хүмүүсээсээ сурдаг. Нийлж суугаад ярингаа, бид шинэ санааг бүтээдэг. Ингэж л дэвшилт гардаг. Энэ нь шинэ санаа, уужуу бодол хаанаас гардаг талаарх загвараа өөрчилөхийг биднээс шаардаж байна. Энэ ердөө нэг тал нь. Нөгөө тал нь Ньютон Кембрижэд байхад болсон алимны түүх юм. Энэ Оксфордод байдаг хөшөө. Бодолдоо автан суух үед модноос алим унаад л, таталцлын онол гарсан гэж ярьдаг. Нээлт хийсэн түүхийг харахаар нэг иймэрхүү л түүхүүд байдаг. Энэ бол улс төрчдийн оройн хоолыг дүрсэлсэн Хогатын алдарт зураг. Тэр үеийн кофейн мухлагууд яг иймэрхүү байдаг байж. Замбараагүй. Хүмүүс нийлэх, энд тэндээс хүмүүсийн шинэ, сонирхолтой, санаанд оромгүй холимог үүсэх, өөр янз бүрийн газрын хүмүүс уулзах газар нь байв. Хэрвээ илүү шинийг эрэлхийлэгч байгууллага үүсгэе гэвэл нэг иймэрхүү орон зайг л бий болгох хэрэгтэй. Танай албан тасалгаа ийм дүр зурагтай байх хэрэгтэй.
Ийм орчин дахь нэг хүндрэл нь хэрвээ та судалгаа хийхээр шийдвэл, хүмүүсээс шинэ санаагаа хаанаас олсон, ямар түүхээр үүнийг бодож олсныг нь лавлавал хариултанд нь үнэмшихэд хэцүү. Хэдэн жилийн өмнө, маш чадварлаг судлаач Кевин Дунбар олон газраар явж, хэрэгтэй санаанууд яг хэрхэн төрдгийг тагнахаар шийдсэн байна. Олон эрдэм шинжилгээний лабораториудаар явж хүн болгоны ажлаа хэрхэн хийж байгаа дүрс бичлэгийг хийж авсан байна. Микроскопоороо харж байгааг нь, ус уунгаа хамрагчтайгаа ярьж байгааг нь гээд бүгдийг бичиж авч. Бүх яриануудыг нь ч бас бичиж аваад, хамгийн түлхүүр санаанууд яг хаана гарч ирж байгааг олохыг хичээсэн байна. Эрдэмтэн гэхээр бидэнд төрдөг хамгийн сонгодог дүр зураг гэвэл--тэд микроскоп руу тонгойгоод, эсийн дээжээс нэг юм хараад л, "Өө, Эврика!" гээд л нээлт хийчихдэг.
Дункар бичлэгүүдээс хараад дүгнэсэн дүгнэлт нь гэвэл хамгийн чухал нээлтүүд микроскоп дээр ганцаараа суугаа нэгнээс гараагүй байна. Нээлтүүд лабораторийн долоо хоногийн илтгэх хурал дээр, хүн бүр суугаад хамгийн сүүлийн үеийн ололт мэдээллүүдээ, гол нь гарсан алдаануудаа, ирсэн дохионоос олдсон шуугиан мэтээ ярилцаж байхад гарсан байна. Яг тэр л орчин нөхцөлд, миний нэрлэснээр "Шингэн Хэлхээс" орчинд маш олон өөр санаанууд нэгдсэн байх тэр л үед өөр намтар түүхтэй, олон өөр сонирхлууд өөр хоорондоо холилдоно, буцаж ойно. Тийм л орчин нөхцөл шинэ нээлт рүү хөтөлдөг тохироо нь юм.
Хүмүүст байдаг нэг асуудал нь гаргасан нээлтийнхээ хугацааг дарж ярих дуртай байдаг. Тиймээс ч тэд алтан мөчүүдийн түүхүүдийг ярьдаг. "Би тэнд байж байтал, гэнэт л бүх зүйл... ...миний толгойд тодорхойгоор буусан" гэж ярихыг хүсдэг. Гэхдээ та түүхийн хуудаснаас сөхөж харвал том нээлтүүд маш урт удаан торнилын үетэй байдаг нь харагддаг. Би энийг "Удаан бүрэлдэл" гэж нэрлэдэг юм. Таамгаар ойлгох, төрөлхийн байх, нүд цавчихад ороод ирэх гэнэтийн санаануудын тухай олон түүхүүдийг бид сонссон. Яг үнэндээ бол, агуу санаанууд маш удаан, заримдаа бүр 10, 20 жилээр хүмүүсийн бодлын мухарт явдаг юм. Тэд маш сонирхолтой үзэгдэл байна гэж мэдэрсэн ч, яг яаж нээх аргаа олохгүй олон жилээр явдаг. Өөр зүйлс дээр бүх цагаа зарцуулж байгаа ч сонирхлынх нь төвд яг шийдэл нь олдоогүй тэр зүйл хадаастай байх нь олонтаа.
Дарвин бол үүний сонгодог жишээ нь юм. Өөрийн нь бичсэн намтарт бол Дарвин гэнэт л нэг мөчид байгалийн шалгарлын санаагаа олсон мэтээр бичсэн байдаг. 1838 оны 10-р сард Дарвин Мальтус-ын явуулсан популяцын тухай захиаг уншиж суусан байна. Гэнэт л санаанд нь байгалийн шалгарлын бүх явцууд харваж орж ирээд "Одоо л нэг хэрэглэж болох онолтой боллоо" гэж хэлсэн гэдэг. Өөрөө ингэж бичсэн юм. 20 орчим жилийн өмнө, Ховард Грубер гэх судлаач Дарвины өөрийнх нь хөтөлж байсан тэмдэглэлүүдийг судалжээ. Эдгээр дэвтрүүддээ Дарвин өөртөө төрж байсан бүх л санаа, таамгуудыг бичдэг байж. Груберийнхээр бол Дарвин байгалийн шалгарлын бүрэн онолоо 1838 оны 10 сард Мальтусыг уншиж байсан алтан мөчөөсөө хамаагүй өмнө, жил саруудын өмнө гаргачихсан байж. Энэ тухай нь уншиж болох өчнөөн хуудсуудыг олсон байна. Тэднийг уншихад яг л Дарвин гэнэтийн өнөө мөчдөө бичиж байсан юм шиг л санагдна. Эндээс юу гэж дүгнэх вэ гэхээр Дарвинд санаа нь төрчихсөн байсан ч, тэр энэ тухайгаа хараахан нухацтай бодож амжаагүй байж. Агуу санаанууд ийнхүү төрөх нь олонтаа. Удаан хугацааны явцад тэдгээр нь үзэл болон гардаг байх нь.
Одоо бидэнд тулгараад буй асуудал гэвэл: -Ийм шинэ санаанууд ийм хагас амьдралаар... ...амьдрах нөхцлийг хэрхэн бүрдүүлэх вэ? Та мэдээж дарга руугаа очоод, "Байгууллагын талаар надад маш сайхан санаа байна, ...гэхдээ энэ 2020 онд ашигаа гаргана... ...Та надад энийг хийх тусгай цаг өгнө үү" гэж болохгүй. Гэхдээ одоо Google мэтийн компаниудад шинийг санаачлах амралт гэж байдаг нь санаа бүрэлдэлтийг тэтгэх бодлого юм. Бас нэг чухал зүйл бол бүрэлдэж буй санаануудыг хооронд нь холбох юм. Энэ их чухал зүйл. Чамд санааны тал нь байна. Өөр нэгэнд нөгөө тал нь байна. Тэгээд зөв газраа тэдгээр нь тус тусдаа байснаасаа хамаагүй том нэгэн бүхэл болох юм. Бид оюуны өмчийг хамгаалахын чухлыг их ярьдаг. Босго тогтоож, судалгаа шинжилгээ явуулж, байгаа бүгдээ патентжуулж авснаар гаргасан санаанууд үнэ цэнэтэй хэвээр байж, хүмүүс илүү шинийг санаачлахад оролцож, илүү шинийг эрэлхийлэгч нийгмийг үүсгэх юм. Тэгэхдээ минийхээр бол санаануудыг холбоход тэднийг хамгаалдагтайгаа адил хэмжээний цаг, анхаарал гаргамаар байгаа юм.
Ингээд би нэгэн түүхээр энэ яриаг өндөрлөе. Энэ бол дээр өгүүлснүүдтэй шууд хамааралтай, нээлт хэрхэн санамсаргүй замаар үүсч болохыг өгүүлэх түүх. 1957 оны 10 сард, Спутник дөнгөж хөөрсөн тэр үед, Жон Хопгинсийн Их Сургуультай нэгдсэн Лаурал Мариланд дахь Хэрэглээний Физикийн Лабораторит болсон юм. Даваа гаригийн өглөө, дэлхийг тойрон нисэх хиймэл дагуулын тухай мэдээ хаа сайгүй байв. Физикийн хэнхгүүдийн жаргалын орон болох нь тэр. Физикийн гавлууд бүгд л бодохдоо, "Ээ Бурхан минь! Ийм юм болсонд итгэж ч чадахгүй нь" Тэдний дунд хорин хэдтэй Физикийн лабораторын 2 судлаач цайны газарт бусад нөхөдтэйгөө ярьж суув. Тэдгээр 2 залууг Гуайр болон Уэйфэнбак гэдэг. Тэдний нэг нь "Хэн нэг чинь... ...тэр дагуулыг сонсох гэж оролдсон уу? ...Задгай огторгуйд хүний хийсэн... ....дагуул ямар нэг дохио илгээх л учиртай даа... ...Оролдвол бид сонсож болох байх" гэв. Бүгд л "Сонирхолтой л юм... ...Огт тэгэж бодоогүй юм байна" гэцгээх нь тэр.
Аз болоход Уэйфэнбак нэг ёсны бичил долгионы мэргэжилтэн нь байж таарч. Өрөөнд нь жижиг хүлээн авагч, антеннтайгаа байсан байна. Тэгээд тэр 2 Уэйфэнбак-ын өрөө рүү очоод дохио самнаж эхэлсэн байна. 2 цаг орчмын дараа, тэд дохио хүлээн авч эхэлжээ. Зөвлөлтийнхөн Спутникийг олоход маш амархан зохион бүтээсэн байв. Энэ нь яг 20 МГц дээр, тиймээс олоход түвэггүй байж. Амархан бол хүмүүс анзаарахгүй байх гэж бодоод олоход амраар тохируулсан байж.
Тэр 2 тэндээ суугаад дохиог хэсэг зуур сонсов. Хүмүүс өрөөнд нь ирж "Хөөх, үнэн юм уу. Би сонсъё" гэцгээж байв. Удалгүй тэд "Энэ түүхэнд тэмдэглэх хэрэг байх... ...Бид магадгүй энийг сонссон анхны Америкууд байх... ...Дууг нь хураагаад авъя" гэцгээв. Тэд тэгээд аврага том хальсан дуу хураагуур авч ирээд, дохиог бичиж эхлэв. Дохионууд дээр он сар өдөр, цагийг нь бүртгэж эхэлж. "Энд үл ялиг давтамжийн хэлбэлзэл... ...байна. Магадгүй энэнээс нь... ...Доплер Эффект ашиглан... ...бодолт хийвэл... ...энэний хурдыг... ...тооцоолж гаргаж болно" гэж үзэв. Дахиад хэсэг оролдож байгаад, өөр нарийн мэргэжлийн нөхөдтэйгөө ярилцав. Тэд нь хэлэхдээ "Нээрээ, бид Доплер Эффектийн... ...налуугийн утгыг... ...дагуулын бидэнтэй хамгийн ойр болон... ...хол байх үеийн зайг олоход.... ...ашиглаж болох юм байна" гэв.
Ингээд зөвшөөрлөө ч авав. Энэ тэдний үндсэн ажил биш байсан юм л даа. Лабораторид нь дөнгөж ирсэн өрөө зай эзэлдэг UNIVAC компьютерийг хэрэглэх зөвшөөрөл авав. Ингээд дахиад хэдэн тооцоо хийгээд, 3,4 долоо хоноход, хүлээн авагч сонсон, хийх ёстой ажлаасаа гадуурх сонирхлоо хоолны ширээн дээр ярьж суусныхаа үр дүнд хиймэл дагуулын бүрэн траекторыг гаргачихсан байв.
2 долоо хоногийн дараа тэднийг дарга Франк Маккюрь нь дуудаж "Залуус аа, хийж буй төсөлтэй чинь... ...холбоотой санал байна... ...Та нар газар дээрх тодорхой цэгээс... ...дагуулын хөөрөх байршлуудыг олж мэдсэн... ...Яг эсэргээр нь, ...дагуулын байршлуудыг мэдэж байвал... ...газар хүлээн авагч хаана... ...байгааг олж чадах уу?" гэх нь тэр. Тэд бодоод хэлэхдээ "Болох л юм шиг санагдаж байна. Хараадахъя" гэв. Тэд буцаж очоод бодож эхлэв. Эргэж ирээд даргадаа "Санаснаас ч амархан" гэж хариулав. Харин дарга нь өөдөөс нь "Сайн хэрэг. Би эдгээр цөмийн... ...шумбагч онгоцнуудыг хийж байгаа юм... ...Тэнгисийн яг хаана нь шумбагч чинь... ...байгааг мэдэхгүй болохоор... ...Москва дээр унах ёстой пуужинг залахад хэцүү байгаа юм... ...Тэгэхээр минийхээр, бид... ...олон хиймэл дагуулууд хөөргөөд... ...шумбагчуудынхаа байршлуудыг олж мэдэж болох юм... ...Үүн дээр ажиллах үү?" гэв.
Ингэж GPS анх гарсан юм. Харин 30 жилийн дараа Рональд Рейгань үүнийг олонд ил болгож, хэн хүссэн нь ашиглаж, хүсвэл үүн дээр суурилсан шинэ технологиуд бүтээж, ер нь юу л хүссэнээ үүгээр хийх боломжийг хүн бүрт нээж өгсөн. Энэ өрөөнд суугаа хүмүүсийн ядаж тал хэсэг нь халаасандаа тэдгээр хиймэл дагуулуудтай яриж байдаг хэрэгсэл авч яваа гэдгийг баталж байна. Та нарын дотроос ядаж нэг хүн нь өчигдөр юм уу, өнгөрсөн долоо хоногт... (Инээв) ...оролцоох цайны газрыг олохоор
хиймэл дагуултай ярьсан биз дээ. (Алга ташилт)
Энэ л шинийг эрэлхийлэгч оюуны гайхалтай, гэнэтийн, тааварлашгүй хүч чадлын сонгодог жишээ, үлгэр дуурайл мөн. Юмыг зөв эхэлсэн нөхцөлд юмс бүтээгчийнхээ санаанд ч ороогүй зам руу хөтөлж болно. Тэдгээр ердөө л хувийн сонирхлоо дагаж байсан залуус, тэдний тэр өчүүхэн эрмэлзлэл, тэдний Хүйтэн Дайнд л оролцож байна гэж бодож байсан нь өнөөдөр хэн нэгэнд цай уучих газар олоход нь туслаж байна.
Нээлт ингэж л төрдөг юм. Боломж холбогдсон оюунд дэм болдог.
You can share this video by copying this HTML to your clipboard and pasting into your blog or web page. This video will play with subtitles.
You either have JavaScript turned off or have an old version of the Adobe Flash Player. To view this rating widget you
need to get the latest Flash player.
If your browser allows only "trusted sites" to execute Javascript, you should add the "googleapis.com" domain to your whitelist to allow our Flash detection to work properly.
Got an idea, question, or debate inspired by this talk? Start a TED Conversation.
Хүмүүс ихэвчлэн шинэлэг санаагаа гэнэтийн "Эврика!" мөчөөр тайлбарладаг. Харин Стивен Жонсон түүх хэрхэн өөрөөр өгүүлж буйг харуулж байна. Түүний энэхүү аялал биднийг Лондонгийн кофейн мухлагуудын сүлжээнээс, Чарльз Дарвины удаан бүрэлдэлт санаа руу, бүр цаашлан өнөөгийн өндөр хурдтай вэб хүртлэхэд аваачина.
Steven Berlin Johnson is the best-selling author of six books on the intersection of science, technology and personal experience. His forthcoming book examines "Where Good Ideas Come From." Full bio »
Translated into Mongolian by Gereltuya Erdenejargal
Reviewed by Chuluumgerel Erdenejargal
Comments? Please email the translators above.
10:03 Posted: Jan 2007
Views 321,730 | Comments 25
16:30 Posted: Oct 2008
Views 185,227 | Comments 13
16:26 Posted: Jul 2010
Views 2,246,299 | Comments 441
Just follow the guidelines outlined under our Creative Commons license.
This comment will be attributed to . Not ? Sign Out.