Бид хил хязгааргүй дэлхийд амьдарч байна уу? Асуултанд хариулахын өмнө газрын зураг хамтдаа харцгаая. Улс төрийн газрын зураг бидэнд өнөөдөр дэлхий дээр 200 гаран орон байгааг харуулж байна. Энэ бол сүүлийн хэдэн зууны туршид байгаагүй олон орон юм. Одоо та бүхний ихэнх нь үүнтэй санал нийлэхгүй байх. Та нарын хувьд энэ газрын зураг илүү тохирох байх. Энэ газрын зургийг та TEDistan гэж дуудаж болно. TEDistan газрын зурагт хил хязгаар гэж байхгүй. Хоорондоо холбоотой болон холбогдоогүй орон зайнуудаас бүрдэнэ. Та бүгдийн ихэнх нь энэ дэлгэцэн дээр байгаа 40 цэгийн аль нэг дээр амьдарч байгаа. Мөн дийлэнх нь дэлхийн засгийн 90 хувийг тодорхойлж байдаг орнуудад амьдардаг.
Тэгвэл одоо төрж өссөн газраа хэзээ ч орхин үл одох дэлхийн улс орнуудын хүн амын 90%-ийн талаар ярилцая. Тэдний хувьд улс үндэстэн, хил хязгаар чухал асуудал хэвээрээ тиймдээ ч байнга зөрчилтэй байдаг. Тэгвэл энд, TED-д бүгдээрээ шинжлэх ухаан, орчлон ертөнцийн зарим нэг оньсого таавар, нууцыг хамтдаа шийдвэрлэцгээе. Бидний дараах суурь ойлголтыг одоо хүртэл шийдвэрлэж чадаагүй л байна: энэ бол улс төрийн үндсэн газрын зураг юм. Бид өөрсдийгөө дэлхий дээр хэрхэн тараан хуваарилах нь зүйтэй вэ?
Энэ бол их чухал, учир нь улс орны хил хязгаар хоорондоо зөрчил дөрөөлөн дэлхийн цэрэг дайны үйлдвэрлэлийг хөгжүүлэхийг зөвтгөдөг. Хил хязгаарын зөрчил нь бидний бий болгохыг хүсч байгаа олон хөгжил дэвшлийн замд саад тээг болдог. Тиймээс миний бодлоор бидэнд хүмүүс, мөнгө, эрх мэдэл, шашин, соёл, болон технологи нь газрын зургийн өөрчлөлтөд хэрхэн нөлөөлдөг болох талаар илүү гүнзгий судалж мэдэх шаардлага гарч ирж байна. Тэгээд үүнийг зөв тааварлаж чадсанаар өөрчлөлтийг илүү хөгжил дэвшилтэй тал руу чиглүүлж, хэлбэржүүлж чадах юм.
Тэгэхээр ямар явц явагдаж байгаа талаар баримжаа авахын тулд дэлхийн өнгөрсөн болоод одоогийн мөн та бүхний өмнө харж байгаагүй зарим газрын зургийг харъя. 1945 оноос эхэлье 1945 онд дэлхий дээр 100 орон л байлаа Дэлхийн хоёрдугаар дайн Европ тивийг доройтуулсан хэдий ч далайн чанад дахь томоохон колониудаа хадгалсаар л байлаа. Жишээлбэл: Франц баруун Африкийг, Англи зүүн Африк, өмнөд Ази гэх мэт. Гэвч 40-өөд оны сүүлээс эхлэн, 50 он, 60 он, 70 он ба 80 оны үе гэхэд дэлхийд колоничлолаас ангижрах их давалгаа дэгдсэн юм. Цоо шинээр 50 орон бий болов. Африк олон хэсэгт хуваагдсаныг та бүхэн харж байна. Энэтхэг, Пакистан, Бангладеш, зүүн өмнөд Азийн улс орнууд бий боллоо. Түүний дараагаар дэлхийн хүйтэн дайн төгсгөл боллоо. Хүйтэн дайны дараагаар ЗХУ задран бутарч эхэлсэн. Зүүн Европд шинэ улсууд бий болов. Хуучин Югослав болон Балкан, төв Азийн “-стан”-ын орнууд төрөн гарлаа.
Өнөөдөр дэлхий дээр 200 гаруй улс оршин тогтнож байна. Эх дэлхий маань бие даасан, тусгаар тогтнолтой улс орнуудаас бүрдэн тогтнох болжээ. Энэ бол аль нэгэн улс үндэстний олсон зүйл бусдын алдсан зүйл гэдгийг илэрхийлж байна уу? Дэлхийн хамгийн стратегийн чухал бүс нутгийг томруулан харъя. Зүүн Евроази. Та бүхний газрын зураг дээр харж байгаагаар, Орос орон дэлхийн хамгийн том улс гүрэн хэвээр байна. Харин та бүхний мэдэж байгаагаар Хятад хамгийн их хүн амтай. Энэ хоёр орон маш урт хил хязгаарыг дундаа эзэмшдэг.
Харин та бүхний энэ газрын зураг харж чадахгүй байгаа зүйл бол Оросын 150 сая хүн амын ихэнх нь нийт нутаг дэвсгэрийнхээ баруун бүсэд төвлөрсөн байна. Нэг үгээр хэлбэл Европыг бараадсан гэсэн үг. Харин зөвхөн 30 сая хүн л зүүн бүсээр нутаглаж байна. Үнэндээ дэлхийн банкны судалгаагаар Орос орны хүн ам цаашдаа 120 сая болно гэсэн урьдчилсан тооцоог гаргасан.
Мөн та бүхний зураг дээрээс харж чадахгүй бас нэг зүйл байна. Сталин, Хрущев болон бусад Зөвлөлтийн удирдагчид орос иргэдийг хүчээр зүүн хязгаарын албадан цөллөг, ажлын лагерь, цөмийн туршилтын бүс гэх зэрэг шалтаг бүрээр шилжүүлэн суурьшуулж байсан. Гэтэл газрын тосны үнэ өссөнийг дагаж, Оросын засгийн газар дэд бүтэцдээ хөрөнгө оруулалт хийх болсноор өрнө дорноо нэгтгэх бодлого явуулж эхэлсэн. Гэвч орос оронд хүн ам зүйн хуваарилалтаас илүү юу ч ийм хүчтэй нөлөө үзүүлж чадаагүй юм. Учир нь зүүн хязгаарт амьдарч байсан, хэзээ ч тэнд амьдрахыг хүсч байгаагүй хүмүүс замаар, галт тэргээр буцаад л баруун руугаа явсан. Үүний дүнд, Энэтхэгээс хоёр дахин том газар нутагтай өнөөдрийн Орос орны зүүн хязгаарт зөвхөн 6 сая Орос хүн амьдарч байна.
Тэгвэл дэлхийн энэ хэсэгт ямар явц өрнөж байгааг ажиглая. Монголоос эхэлж харъя. Зарим хүмүүс “Mine-golia” ч гэж нэрлэдэг. Тэд яагаад ингэж нэрлэх болов? Учир нь “Mine-golia”-д хятадын компаниуд зэс, цайр, алтны томоохон уул уурхайн ихэнх хувийг эзэмшиж,ажиллуулдаг. Тэгээд тэр баялгаа өмнөд болон зүүн хязгаараас Хятад орон нийлүүлдэг. Хятад Монголыг булаан эзлээгүй ээ. Зөвхөн худалдан авч байна гэсэн үг юм. Колониудыг нэгэн цагт булаан эзэлж байсан. Өнөөдөр харин худалдан авдаг болж.
Энэ зарчмаар Сибирийн асуудлыг харъя. Та бүхний ихэнх нь Сибирийг бодохдоо хүйтэн, зэлүүд, амьдрах аргагүй газар гэж бодож байгаа байх Гэхдээ үнэн хэрэг дээрээ, дэлхийн дулаарлын нөлөөгөөр нэг л мэдэхэд Сибирьт үр тариа найгаж, хөдөө аж ахуйн бизнес цэцэглэж байх болно. Тэгвэл энэ үр тариа нь хэнийг тэжээх вэ гэдэг асуулт гарч ирж байна. Амар мөрний цаад талд Хятадын Хэйлонжиан болон Харбин мужууд байгаа. Тэнд 100 сая хүн амьдарч байна. Энэ дангаар бараг Оросын бүх хүн амаас илүү.
Жил бүр, хамгийн багадаа арван жилийн турш тэдний 60 мянга орчим нь хөлөөрөө хойд зүгт зэлүүд нутагт амьдран суурьшихаар нүүж байна. Тэд өөрсдийн цэргийн хуаран, эмнэлгээ барих болно. Одоогийн байдлаар тэд модны үйлдвэрлэлийг эрхшээлдээ оруулсан. Тэгээд тэр модоо буцаад зүүн зүг рүү буюу Хятад руу нийлүүлж байна. Дахин Монголын жишээгээр Хятад Оросын булаан эзлээгүй, зөвхөн урт хугацааны зээлээр худалдан авч байна. Үүнийг би Хятад хэлбэрийн даяарчлал гэж хэлж байгаа юм.
Магадгүй одоогоос 10 эсвэл 20 жилийн дараа дэлхийн газрын зураг нэг иймэрхүү харагдах байх. Гэхдээ хүлээгээрэй, энэ газрын зураг 700 жилийн өмнө байсан. Энэ чинь Чингис хааны ач, Хубилай хааны удирдаж асан Юань гүрний газрын зураг байна шүү дээ. Түүх заавал давтагдах албагүй ч, гэхдээ л учир холбогдлын хэлхээсээр холбогдсон байдаг.
Та бүхэнд дэлхийн энэ хэсэгт юу болж буй талаар зөвхөн амтыг л мэдрүүлэхийг хичээлээ. Дахиад, Хятад хэлбэрийн даяарчлал. Даяарчлал нь бидний улс төрийн дэлхийн газрын зургийн талаарх ойлголтыг байхгүй болгон, шинээр өөрчлөх бүх төрлийн арга замыг нээж өгч байна. Тэгэхээр үнэндээ зүүн Азийн түүхэнд хүмүүс, улс үндэстэн, хил хязгаарын ойлголтыг үл ойшоодог байж. Тэд илүү эзэнт гүрэн ба шатлан захирах ёсыг илүүд үзэж. Хятад эсвэл Япон ихэвчлэн иймэрхүү байдаг.
Ийнхүү дахин Хятадын ээлж дахин иржээ. Хятад орон хэрхэн алс зүүн хязгаарт шатлан захирах ёсоо дахин сэргээж байгааг харъя. Энэ глобал сүлжээнээс эхэлнэ. Анх гарсан шөнийн 40 цэг бүхий газрын зургийг саная. Эдгээр сүлжээ нь даяарчлагдсан эдийн засгийг харуулна. Өнөөдөр зүүн Азид дэлхийн бусад бүс нутгаас илүү даяарчлагдсан сүлжээ байна. Токио, Сөүл, Бээжин, Шанхай, Гонконг, Сингапур болон Сидней. Эдгээр нь дэлхийн хөрөнгийн шүүлтүүр болон юүлүүр болсон газрууд. Жилдээ триллион триллион доллар энэ бүсэд хуримтлагддаж байна. Үүний дийлэнхи хэсэг Хятадад хөрөнгө оруулалт болон орж байна.
Тэгээд л худалдаа явагдана. Эдгээр векторууд болон сумнууд нь Хятад орон бүс нутагт орших бүх оронтой илүү хучтэй харилцаа холбоотой болсоор буйг харуулж байна. Тэр ялангуяа Хятад орон АНУ-ын хүчирхэг холбоотнууд болох Япон болон Солонгос, Австралийг байгаа болгосон байна. Жишээлбэл Австрали, Хятадад нийлүүлдэг төмрийн хүдэр, байгалийн хийнээс эдийн засаг нь шууд хамааралтай байдаг. Ядуу орнуудад Хятад тарифаа хямдруулдаг учраас Лаос, Камбож бараагаа илүү хямд борлуулах боломжтой болдог. Тэгснээрээ Хятадаас экспортын хувьд хамааралтай болж байна.
Та бүхний ихэнх нь мэдээгээр уншиж дуулж байгаа байх. Хятад орныг зөвхөн Азидаа төдийгүй Дэлхийн эдийн засагт тэргүүлэх хэмжээнд үсрэнгүй хөгжиж байна. Азийн чөлөөт зах зээлийн бүс нь номхон далайг гатлах хэмжээнд өргөжин хүрээгээ тэлж байна. Хятад бүс нутгийнхаа эдийн засгийн гол тулгуур орон болж байна.
Бас нэгэн тулгуур багана нь дипломат харилцааны стратеги юм. Хятад бүс нутгийнхаа олон оронтой батлан хамгаалах салбарт хамтын ажиллагааны гэрээтэй. Энэ нь Зүүн Азийн Холбоо гэх зэрэг дипломат хамтын ажиллагааны сүлжээг бий болгож байна. Эдгээр хамтын ажиллагааны байгууллагуудын заримд нь АНУ-ын гишүүн бус байна. Улс орнуудын тогтоосон эвийн гэрээ гэж бий. Хэрвээ Хятад, АНУ хоёр хоорондоо зөрчилдөж эхэлбэл ихэнх орнууд жишээлбэл АНУ-ын дотно хамтрагч Солонгос, Австрали зэрэг орнууд үүнд оролцохгүй.
Мөн стратегийн өөр нэг тулгуур багана нь, Оросын жишээн дээр авч үзвэл хүн ам зүйн бодлого юм. Хятад орон бизнесмэн, хүүхэд асрагч, оюутан бүс нутагтаа хятад хэл заах багш нар, гадны иргэдтэй гэрлэж буй иргэдийг дэлхийд “экспортлож” эдийн засгийн өндөрлөгт удирдах хүчээ нэмэгдүүлж байна. Малайз, Тайланд болон Индонезид амьдарч байгаа хятад гаралтай хүмүүс хэдийнээ тэндхийхээ эдийн засгийн гол тулгуур, түлхэх хүч нь болчихсон байна. Үүний үр дүнд "Хятад бахархал" бүс нутагтаа дахин сэргэж байна. Жишээлбэл, Сингапурт л гэхэд Хятад хэлээр боловсрол явуулахыг хориглодог байсан. Одоо бол харин дэмжиж байгаа.
Энэ бүгдийг нэгтгээд үзвэл ямар хариулт гарах вэ? Хэрэв та дэлхийн хоёрдугаар дайныг санах аваас Япон улс дэлхийн бөмбөрцгийг хөгжин дэвшингүй Японы соёлоор бүрхэхийг зорьж байсан. Тэгвэл өнөөдрийг харах аваас Хятад соёлтой дэлхийн бөмбөрцгийг бүтээж буйг харж болно. Тиймээс газрын зураг дээрх улс орон, хил хязгаарын зураас шугам юу хэлэх нь хамаагүй, зүүн хязгаарт нэг үндэстний соёл ноёлж байна. Үүнээс ч илүүтэйгээр нэгэн бүхэл, эзэн хаант улс бий болж байна гэх нь зүйтэй байх. Хамгийн гол нь энэ бүх үйл явц нэг ч буун дуу гаралгүй явагдсан.
Тэгвэл ойрхи дорнодод тэгсэнгүй. Европын колониас үлдсэн улс орнуудын хил хязгаар дээр одоог хүртэл тав тухгүй л байна. Тэгвэл дэлхийн энэ хэсгийн хил хязгаар бусдаасаа ямар ялгаатай вэ? Бид газрын зургийн аль зураас дээр анхаарлаа төвлөрүүлэх ёстой вэ? Миний та бүхэнд танилцуулахыг хүсч байгаа зүйлийг "улс орныг өдөр өдрөөр бүтээн байгуулах" гэж нэрлэе.
Иракаас эхлэн харцгаая. АНУ Иракийн эзэлснээс 6 жилийн дараа улс орон нь бодит байдлаасаа илүүтэйгээр газрын зураг дээрээ байсаар байлаа. Газрын тос нь Ирак орныг нэгтгэх шалтгаан нь болж байсан бол одоо харин улс орны хуваагдал, нэгдэлгүй байдлын хамгийн том шалтгаан болоод байна. Түүний шалтгаан нь Курдчууд юм. Курдчууд нь 3000 жилийн турш тусгаар тогтнолын төлөө тасралтгүй тэмцэж байна. Эцсийн төгсгөлд түүндээ хүрэх боломж тэдэнд олдож байна. Энэ бол хамгийн газрын тосоор баялаг Курдистанаас гарч буй хоолойн шугамууд юм.
Хэрэв өнөөдөр та Курдистанд очих аваас Иракийн армитай тэмцсээр байгаа Курдын Пешмерга хэмээх партизануудыг харах болно. Гэвч тэд юуг ингэтлээ хамгаалан тулалдана вэ? Газрын зураг дээр байгаа хил хязгаарыг уу? Үгүй ээ, энэ бол хоолойн шугамуудыг юм. Хэрвээ Курдчууд хоолойн шугамуудыг эзэмшиж чадах аваас, өөрийн улсаа байгуулах шийдвэр гаргах эрхтэй болно. Тэгвэл Ирак улс задрах гэж байна, бид үүнд дургүйцэх ёстой юу? Би тэгэх ёстой гэж бодохгүй байна. Учир нь Ирак улс Саудын Арабын дараагаар дэлхийд газрын тос нийлүүлэгч 2 дахь хамгийн том орон хэвээрээ л байх болно. Харин ч бид 3000 жил үргэлжилсэн маргаант асуудлыг шийдэж чадна. Тэгвэл одоо Курдистаныг далайд гарцгүй санах ёстой. Курдчуудэд сонголт байхгүй, эелдэг байх хэрэгтэй. Тийм учраас газрын тосноосоо ашгаас хүртэхийн тулд Гарцаагүй Турк болон Сири болон бусад газар орны газар нутгаар, Иракаар ч мөн адил дамжуулж экспортлох шаардлагатай болно. Нөхцөл байдлыг тэднийг бусадтай нөхөрсөг эедүү байх шаардаж байна.
Одоо энэ бүс нутгийн хэзээ ч дуусашгүй бас нэг зөрчлийг авч үзье. Энэ бол мэдээж Палестины асуудал. Палестин бол газрын зураг дээр сонин харагддаг. Учир нь Палестин хоёр хуваагдаж, Израйлтай холилдсон байдаг. 30 жилийн "сарнайн цэцэрлэг" дэх дипломат харилцаа энэ зөрчлийг шийдэж, энх тайванг авчирч чадсангүй. Тэгвэл юу чадах бол? Магадгүй тэр нь дэд бүтцийн хөгжил байж болох юм. Өнөөдөр үүний төлөө донор орнууд хэдэн биллиардын хөрөнгийг цацаж байна. Энэ хоёр сум бол алс хол баруун эргийг Газатай холбох төмөр зам, дэд бүтцийн холбох гүүр юм
Хэрэв Газад бүрэн ажиллагаатай усан боомттой болвол тэр нь баруун эрэгтэй холбож чадвал, энэ нь илүү амьдрах чадвартай Палестин улсыг, Палестины эдийн засгийг цогцлоож чадна. Энэ өөрчлөлт нь миний итгэж байгаагаар зөрчлийг төгсгөж энх тайвныг авчирч чадна. Курдистан болон Палестинээс авсан сургамж нь, дэд бүтцийг хөгжүүлэлгүйгээр тусгаар тогтнолын төлөө тэмцэх нь үр дүнгүй гэдгийг харуулж байна.
Тэгвэл энэ бүс нутаг томоороо хэрхэн харагдах нь вэ? Хэрвээ бид хил хязгаарыг биш газрын зураг дээрх зураасыг л анхаараад байвал хэзээ аюулт нөхцөл байдлыг хэр хойшлуулж чадах вэ? Өнгөрсөн удаа, 100 жилийн өмнө Оттоманы хаант улсын үед ийм зүйл болсон юм. Энэ бол “Хижаз”-ын төмөр зам. “Хижаз”-ын төмөр зам Истанбулаас Дамаскаар дайрч Медин хүрдэг байлаа. Мөн Хайфа, өнөөдрийн газар дундын тэнгисийн Израйл улс ордог салаа замтай ч байв. Мэдээж өнөөдөр “Хижаз” зам байхгүй түүнээс балгас л үлдсэн. Хэрэв бид газрын зураг дээрх энэ муруй шугамыг сэргээн босгоход анхаарвал хил хязгаарын шугамыг даван, дэд бүтэц хөгжиж миний итгэж байгаагаар ойрхи дорнод илүү энх тайван болох болно.
Одоо дэлхийн өөр нэг хэсгийг харцгаая. ЗХУ-ын нэг хэсэг байсан, төв Азийн “-стан”-ын орнууд. Эдгээр улсуудын хилийг Сталины тушаалаар тогтоосон. Тэр зорилготойгоор эдгээр орнуудыг дахин сэргээхийг хүссэнгүй. Тэрээр үндэстэн хоорондоо холилдож, түүний зоргоор удирдагдаж, хуваагдах орнуудыг л хүссэн. Гэтэл азаар тэдгээр орнуудын газрын тосны баялгийн ихэнх нь ЗХУ задран хуваагдсаны дараагаар мэдэгдсэн юм.
Та нарын зарим нь одоо газрын тос, газрын тос гэж бодож байгааг мэдэж байна. Яагаад намайг газрын тос л яриад байна аа гэж бодож байгаа байх. Тийм ээ, бидний өмнө нь ярьдаг байсан газрын тос гэсэн ойлголтоос одоо ярьж байгаа ойлголт их өөр болсон. Өмнө хэрхэн бусдын тосыг хэрэглэх вэ гэж ярьдаг байсан бол одоо өөрийн тосыг хэрхэн өөрийнхөө төлөө хэрэглэх тухай ярьж байна. Колоничилогчид болон эзлэн түрэмгийлэгчдийн мэдэлд байж болох ч байсан газрын тосны дусал бүр тэдэнд амин чухал гэдгийг батлан хэлэх байна. Энд зарим хоолойн шугамын төслийг л харууллаа. Мөн зарим дараагийн арван жилүүдийн дотор баригдахаар төлөвлөж буй зарим төслийн зургийг ч бас харуулъя. Энэ бол асар их үнэ цэнэтэй.
Дэлхийн энэ хэсгийн маш олон оронд энэ хоолойтой байна гэдэг даяарчлагдсан эдийн засгийн нэг хэсэг болж утга учиртай оршин тогтнох тасалбартай адил, тэгээд ч мөн хил зааг нь хэзээ ч өөрчлөгдөх эрсдэлтэй учраас тэр юм. Зөвхөн Азербайжаныг харъя л даа. Азербайжан нь Кавказ газрын мухарт бараг мартагдсан улс байсан. Гэтэл одоо Турк улсад очих буй Баку-Тбилис-Сэйхан гэдэг нэртэй хоолойнхоо хүчээр Барууны орнуудад нэрээ дахин сэргээгээд байна.
Түүний дараа Туркменистан, олон хүний “мөсөн сагс” гэж боддог байсан газар. Гэтэл энэ орон Каспийн тэнгисээс цаашаа газрын хий нийлүүлж Европ тивийг тэтгэж, мөн цаашлаад Туркмен – Афган – Пакистан – Энэтхэг гэсэн хоолойнуудыг байгуулсан байна.
Тэгвэл Казахстан, өмнө нь нэр ч үгүй байсан орон. Үүнийг өмнө нь ЗХУ-ын үед өмнөд Сибирь гэж үздэг байсан. Өнөөдөр хүн бүр Казахстаныг геополитикийн шинэ тоглогч орон болж байгааг мэддэг болсон. Яаж тэр вэ? Казахстан маш гярхай, зоригтойгоор Каспийн тэнгисийг гаталж хойд Оросыг, бүр цаашаагаа зүүн Хятадыг чиглэсэн хоолой тавьсан. Олон хоолойн шугамтай байна гэдэг, олон торгоны замтай байна гэсэн үг “Том Тоглоом” гэж нэг нь нөгөөгөөс илүү хүчтэй байж ноёрхохыг хэлдэг. Харин торгоны зам нь тусгаар байдлыг дэмжиж, харилцан итгэлцлийг төрүүлдэг. Олон хоолойн шугамтай байна гэдэг, олон торгоны замтай байна гэсэн үг. Тэгснээрээ 21-р зуунд “Том Тоглоом”-ы өрсөлдөөнийг бууруулж чадна.
Одоо дэлхийд хил хязгаараа арилгаснаараа хүчирхэг болж чадсан цорын ганц газрыг харъя. Мэдээж энэ бол Европ. Европын холбоо нь анх нүүрс болон ган дээр хамтран ажиллаж байсан 6 орноос эхлэлтэй. Тэдний гол зорилго нь Герман улсыг энхийн замаар дахин сэргээн босгохын төлөө байсан. Гэтэл тун удалгүй энэ холбоо нэмэгдсээр 12 оронтой болсон. Энэ 12 орныг Европын холбооны далбаан дээр байдаг 12 од төлөөлдөг. Европын холбоо нь нэгдсэн валюттай болж, улмаар нийт дэлхийн хэмжээнд хамгийн хүчтэй худалдааны блок болоод байна. Европын холбоо нь хүйтэн дайны төгсгөлөөс хойш эгнээндээ жил бүр нэг орон нэмсээр ирлээ. Гэхдээ үнэндээ эдгээрийн ихэнх хэсэг нь нэг өдөрт л нэмэгдсэн юм. 2004 онд 15 шинэ орон Европын холбоонд нэгдэн орсон. Одоо харин хүмүүс энэ 27 орны 450 сая хүний дунд энх тайван харьцааг хэрхэн хадгалах вэ гэдэгт анхаарал тавьж байна.
Тэгвэл дараа нь яах бол? Европын холбооны ирээдүй хэрхэх бол? Бүс нутгийн бүдэг цэнхэрээр тэмдэглэсэн багадаа л 2/3 хувийг эзлэх орнууд нь Европын холбооноос худалдаа болон хөрөнгө оруулалтын хувьд илүү хамааралтай болчихсон улсууд юм. Энэ нь бидэнд юуг хэлж байна вэ? Худалдаа арилжаа болон хөрөнгө оруулалт нь Европ өөрийнхөө мөнгийг өөрийнхөө аманд хийж буйг харуулж байна. Хэдийгээр эдгээр бүс нь Европын холбооны хэсэг биш боловч, түүний нөлөөлөлд улам бүр орж байна. Балканыг аваад үзье л дээ. Хорват, Серб Босни. Энэ улсууд нь Европын холбоонд нэгдээгүй байгаа. Гэхдээ та Германд хот хоорондын галт тэрэгт суугаад бараг л Албани хүртэл явж чадна. Та Боснид Евро хэрэглэж чадна. Магад цаашид зөвхөн энэ валютыг хэрэглэх болов уу.
Хойд Африк г.м Европын бүс нутгаас бусад газрыг харъя. Газар дундын тэнгис доороос дунджаар нэг жил, эсвэл хоёр жил тутамд хойд Африкийг Европтой холбосон шинэ газрын тос, байгалийн хийн хоолой ашиглалтанд орж байна. Энэ нь Европыг Оросоос эрчим хүчний хувьд хамааралтай байдлыг бууруулахад тус болоод зогссонгүй. Хэрвээ та хойд Африкт аялбал тэндхийн хүмүүс өөрсдийн бүс нутгаа Ойрхи Дорнод гэж бодохгүй байгаа гэдгийн улам бүр олон хүнээс сонсох болно. Өөр үгээр хэлбэл, Францын ерөнхийлөгч Саркози газар дундын Тэнгисийн Холбооны талаар хэлснийг би зөв гэдэгт итгэлтэй байна.
Тэгвэл одоо Турк улс болон Кавказыг харъя. Би өмнө Азербайжаныг дурдсан. Турк болон Кавказын хонгил нь Европын эрчим хүчний 20 хувийг дамжуулах хоолой болон хувираад байна. Тэгвэл Турк улс үнэхээр Европын холбооны гишүүн орон болох хэрэгтэй юу? Би тийм гэж бодохгүй байна. Миний бодлоор Турк аль хэдийн Евро-Туркийн супер хүчний нэг хэсэг болсон.
Тэгвэл дараа нь яах вэ? Бид хил хязгаарын өөрчлөлтийг харах гэж байна. Шинэ орон төрөх болов уу? Тэгэхээр өмнөд болон төв Ази, баруун өмнөд Ази тивээс эхлэхэд их зөв газар гэж бодож байна. АНУ Афганистаныг эзэлснээс 8 жилийн дараа тэнд маш их хэмжээний тогтворгүй байдал үүссэн. Пакистан ба Афганистан хоёр маш хэврэг байгаа. Аль аль нь Паштуны үндсэрхэг үзэлтнүүдээс хамаарсан их хэмжээний асуудалтай тулгараад байгаа. Энэ бол 20 сая Афган болон Пакистаны хил дээр амьдарч Паштун хүний зүрх сэтгэлд намирч буй туг.
Тэгвэл яг түүний өмнө оршиж буй асуудлыг хайхрахгүй орхиж болохгүй. Балучистан. 2 долоо хоногийн өмнө Балучигийн босогчид Пакистаны цэргийн хуаранг довтолсон. Энэ бол тэдний намируулж байсан туг. Экс-колони орнуудын бүс нутагт дэлхий хурдацтай хөдөлж байна. Газрын зургийн муж нутаг хуваагдах өөрчлөлт цаашдаа ч их гарах болов уу.
Мэдээж бид Африкийг мартаж болохгүй. 53 орон, одоогоор байгаа хамгийн их улстай тив. Хил нь газрын зураг шугамдчихсан мэт, их л сэжигтэй. Хэрэв бид бүх Африкийг харах юм бол бид илүү ихийг анзаарч болно. Овог аймгийн хуваагдал энэ тэр гээд. Гэхдээ зөвхөн Африкийн 2 дахь том улс, Суданыг л харъя. Энд одоогоор гурван иргэний дайны гал асч байна. Та бүхний сайн мэдэх Дарфур дахь хоморголон устгалт, улсын зүүн хэсэг болон өмнөд хэсэг дэх иргэний дайн. Өмнөд Суданд 2011 онд бүх нийтийн санал асуулга явуулах гэж байна. Үүний үр дүнд бараг л тусгаар улс болох санал дээр нэгдэх болов уу.
Одоо Арктикийн тойрог дээр очъё. Тэнд Арктикийн далайн дор орших эрчим хүчний эх үүсвэрийн төлөөх их тэмцэлдээн болж байна. Энэ тэмцэлд хаанах ялах бол? Канад уу? Орос уу? Эсвэл АНУ? Үнэндээ Гринланд ялна. Хэдхэн долоо хоногийн өмнө Гринландын 60 мянган хүн Даниас тусгаарлаж өөртөө засаглах эрхийн төлөө санал өгсөн. Тиймээс Дани улс өмнөхөөсөө маш жижиг болох нь.
Энэ бүгдээс бид юунд суралцах ёстой вэ? Геополитик гэдэг бол маш энэрэлгүй зарчимтай. Дэлхийг тасралтгүй уусган өөрчилж байна. Яг л цаг агаарын өөрчлөлт шиг. Бидний эко-системтэй харьцаж буй харилцаа шиг үргэлж тэнцвэр тогтоохоор тэмцэж ирсний нэгэн адил энэ гараг дээрээ өөрсдийгөө хэрхэн хуваарилах вэ гэдэгт оршино. Тэгвэл бид газрын зурагны өөрчлөлтөөс айж байна. Бид иргэний дайн, амиа алдсан хүний тоо, шинэ бий болсон улс орнуудын нэрийг тогтоох гэх зэргээс айж байна. Гэвч би өнөөдрийн байгаа хил хязгаар нь илүү их зөрчил, хүчирхийлэл гарах боломжийг агуулж байна.
Тэгвэл бид энэ хил хязгаарын шугам зураасыг өөрчилж шинэчлэхийн тулд юунд анхаарах ёстой вэ? Бид хил хязгаар шугам, дэд бүтцийн хөгжил хоёрт анхаарлаа хандуулж чадах аваас хүсэн хүлээж буй "хил хязгааргүй дэлхий"-г хамтдаа бүтээж чадна. Анхаарал тавьсанд баярлалаа. (Алга ташив)
You can share this video by copying this HTML to your clipboard and pasting into your blog or web page. This video will play with subtitles.
You either have JavaScript turned off or have an old version of the Adobe Flash Player. To view this rating widget you
need to get the latest Flash player.
If your browser allows only "trusted sites" to execute Javascript, you should add the "googleapis.com" domain to your whitelist to allow our Flash detection to work properly.
Got an idea, question, or debate inspired by this talk? Start a TED Conversation.
Ихэнх хүмүүс газрын зураг дээрх хилийн шугам зураас тийм ч чухал зүйл биш гэж боддог, харин Параг Ханна үүнийг чухалд үзэж байна. Өнгөрсөн болон одоогийн газрын зургаар жишээ татаж тэрээр дэлхий дахины хил хязгаарын зөрчил мөргөлдөөнүүдийн уг үндсийг тайлах хэдий энгийн боловч оновчтой шийдлүүдийг санал болгож байна.
Geopolitical expert Parag Khanna foresees a future where American influence is waning, and the new powerhouses (and threats) may not be the players you'd expect. Full bio »
Translated into Mongolian by Chinzorig Enkhtaivan
Reviewed by Enkhbat Dash
Comments? Please email the translators above.
16:43 Posted: Jul 2009
Views 408,411 | Comments 519
23:43 Posted: Jun 2007
Views 496,156 | Comments 258
18:29 Posted: Aug 2009
Views 352,606 | Comments 399
Just follow the guidelines outlined under our Creative Commons license.
This comment will be attributed to . Not ? Sign Out.