Бидний тулгардаг болон өмнө нь байнга тулгарсаар ирсэн нэгэн том асуулт бол -Цөмийн дайралтад өртөх магадлал бидэнд бий юу? Магадгүй үнэндээ түүнээс ч чухал өөр нэг асуулт гэвэл: -Цөмийн дайралт болох магадлалыг үгүйсгэх нь халдлага болох бодит магадлалыг бууруулж чадах уу? Бид анхны цөмийн бөмбөгийг бүтээснээс хойш одоог хүртэлх эдгээр жилүүдэд, 2 үе шатыг дамжсан аюулт цөмийн ертөнцөд амьдарч байгааг юуны түрүүнд хэлье. 1945 онд
цөмийн эрин үеийг бид эхэлсэн. Манхетан төслөөрөө Америкийн Нэгдсэн Улс анхны 2 атомын бөмбөгийг хийсэн бөгөөд зорилго нь тов тодорхой байв. -Бид атомын хүчийг ашиглан биднийг аргагүй хүчээр татан оролцуулсан энэ дуусдаггүй дайны аймшиг, балмад байдлыг эцэс болгоно. 1945 онд, орших ганц цөмийн бөмбөгийг бид эзэмшиж байв. Бид нилээд хэдэн цөмийн бөмбөг хийснийхээ хоёрыг нь 1945 оны 8-р сард Японы Нагасаки болон Хирошима дээр унагааж 250 000 хүнийг хороосон.
Хэдэн жилийн хугацаанд дэлхий дээр орших цор ганц цөмийн хүчийг бид эзэмшиж байв. 1949 онд, Зөвлөлтүүд биднийг цор ганц цөмийн эзэмшигч байхыг тэвчих аргагүй гэж үзэн, өөрсдөө гүйцэж авсан юм. 1949-1985 онуудад өмнө нь төсөөлөгдөж ч байгаагүй их цөмийн зэвсгийн нөөц үүсгэх ер бишийн үе байв. 1985 он гэхэд эдгээр улаанаар тэмдэглэсэн цэг тус бүр нь хэдэн мянган тэсрэгчийн агуулахтай тэнцэхүйц болов. Уг үед, дэлхий дээр 65 000 цөмийн бөмбөгийн агуулах, "Цөмийн Клуб"-ын 7 бүрдүүлэгч орон оршин байлаа.
Үнэхээр ер бусын цаг байсан. Тухайн үеийн Америкуудын болон дэлхийн бусад орны хүмүүсийн сэтгэхүйг харцгаая. Нэг зүйлийг цохоод хэлэхэд 1985 оноос өмнө бүх цөмийн зэвсгийн 95% нь АНУ болон ЗХУ-д харьяалагддаг байсан бол 1985 оноос ЗХУ задрах хүртэлх хугацаанд цөмөөр зэвсэглэх үзлээсээ жаахан татгалзаж эхэлсэн юм. Бид зэвсгээ хумих бодлого барьж, дэлхий дээрх цөмийн зэвсгийн агуулахын тоог 21 000 хүртэл нь бууруулсан юм. Энэ их ярвигтай тоо. Учир нь яаж хумив гэхээр нэг ёсондоо зарим нөөцөө "бүртгэлээс хассан" юм. Тэд нь магадгүй хэрэглэж болохоор хэвээрээ л байх. Буцаагаад бүртгэгдэж ч болох байх. Ямартаа ч тэдний энэ тоо бүртгэлийн дагуу бол өмнө байснаас гурав дахин цөөн цөмийн зэвсэг байгаа гэж байна. Мөн яг энэ үед Клубт 2 шинэ гишүүд элссэн нь: Пакистан ба Хойд Солонгос.
Тэгэхээр өнөөдөр дэлхийн эргэн тойронд цөмийн зэвсэгээр зэвсэглэсэн орнууд байсаар байгаа ч нийгмийн нөхцөл байдал эрс өөр болсон. Цөмийн зэвсгийн тухай хоёр үе шаттайгаар ярья. Нэгдүгээр үе нь 1949-1991 онуудад, ЗХУ задрах хүртэлх үе ба энэ үе нь цөмийн зэвсэгт их гүрнүүдийн үе байв. Энэ үе нь нэг улс нөгөөгийнхөө эсрэг байсан маш эмзэг сөргөлдөөний үе байлаа. Бид тэр цаг үеийг туулаад ирсэн. Одоо ч бид бүхэл гаригийг хамарсан их сүйрлийн ирмэг дээр аваачиж ч магадгүй цаг үед амьдарсаар байгаа гэж зарим хүн хэлэх нь бий. Ийм жилүүдийг туулаад ирнэ гэдэг гайхалтай хэрэг юм.
Тэдгээр жилүүдийн үед БТУ гэдэгт бид бүрэн түшиглэдэг байсан. Энэ нь Баталгаат Тэнцүү Устгал гэсэн үг. -Хэрвээ танайх манай руу дайрвал бид эргээд танай руу даруйхан дайрах ба үр дүнд нь танай манай хоёр улс хамтдаа сүйрнэ. Манайхыг сүйрүүлэх заналхийлэл нь намайг чам руу цөмийн бөмбөг хөөргөхөөс хамгаалж байдаг байв. Нэг аюул гэвэл радар хянах системд гарсан алдаа цаад орон юу ч хийгээгүй байсан ч нэг орны сөрөг довтолгоог өдөөж болох байв. Нэгдүгээр үеийн турш нийтээрээ цөмийн аюулын талаар маш сэрэмжтэй байдаг байсан ба цөмийн сүйрэл нь дэлхий даяар хямрал авчирч бидний бүтээсэн соёл иргэншил мөхнө гэсэн бодол нийтийн ухамсарт гүн хадаастай байсан үе. Нэг дэхь үе нэг иймэрхүү байсан юм.
Соёл иргэншлийн мөхөл ирнэ гэж мэдэж байсан хирнээ Америк болон ЗХУ адил бэлэн байдлын шаталсан төлөвлөгөөтэй байсан юм. Тэд нь үнэхээр сонин зүйлс байсан. Нэг, бид дэлхийгээ сөнөөнө. Хоёр, бид үүндээ бэлтгэх хэрэгтэй гэж үзэж байв. Тэгээд нилээн хэдэн зүйлсийг санал болгож байв. Би хуучныг сөхөөд тэднийг өнгөцхөн дурьдаад орхиё. 1950 оноос хойш төрөгсдөд энэ нь танилцуулга, бусдад нь бол дурсамж байна байх.
Энэ бол Берт Яст Мэлхий. Энэ нь сургуулийн хүүхдүүдэд хэрвээ цөмийн дайралт, Атомын Дайн болвол хэрхэхийг заах оролдлого юм. Хүүхдүүдэд "Нуугд, Бүрх" гэж заадаг байж. Энэ зарчим нь байсан юм. Цөмийн дэлбэрэлт болох гэж байх үед, хэрвээ ширээн доогуур орж амжвал, яах ч үгүй гэж.
Анагаахын Сургуульд Сэтгэц Судлалын хичээлд би сайн байгаагүй ч энэ зарчим миний бодлоор ноцтой ухаан самуурлын илрэл.
Үүнээс гадна хүмүүст зоориндоо хоргодох байр барихыг зааж байв. Байрыг дайн болоогүй үед бол уншлагын юм уу зурагт үзэх өрөө, эсвэл олон хүүхдүүдийн хувьд найз охинтойгоо хоёулхнаа байх аюлгүй газраар ашиглаж болно. Хорогдох байрыг олон янзаар ашигдаж болдог байв. Хүсвэл үйлдвэрээс бэлэн хоргодох байр аваад, газар булсан ч болно. Тэр үеийн хоргодох байрнууд, жишээ нь үйлдвэрээс хийсэн нь хэдэн зуун доллар байв. Гоёыг нь авбал 500 орчим доллар. Тэгээд Америкуудын хэдэн хувь нь гэртээ хоргодох байртай байв? Хэдэн хувь нь хоргодох газартай байранд амьдарч байв?
-2 ч хүрэхгүй хувь нь. Нийт хүн амын 1.4% л зоорио засах юм уу, хоргодох байр тусгайлан барьж байсан гэх тоо баримт байна. Хаа сайгүй байх иймэрхүү нийтийн барилгууд дээр нийтийн аюулгүйн таних тэмдэг байдаг байсан нь эдгээр барилгууд руу гамшгийн үед амжиж орж чадвал цөмийн зэвсгийн дайралтаас мэнд гарна гэх ухуулга байсан. Бүх цагийн засгийн газрын хамгийн том төөрөгдлүүдийн нэг нь Холбооны Гэнэтийн Зохион Байгуулах Агентлагийн анхны төслүүдийн нэг болно. Катерина болоход ХГЗБА гэж бид их сонсож байсан даа. Энд анхны нийтийн ухуулга байна. Тэдний мэдүүлснээр бол... Үнэндээ үүн дээр 6 боть мэдүүлэг гаргасан байдаг. АНУ руу ЗХУ довтлохоор төлөвлөөд 3-4 хоногийн сануулга өгсөн ба үүнтэй холбоотой гамшгийн нүүлгэн шилжүүлэлт хийв. Зорилго нь бай болох хотыг битүүмжлэх байлаа. Онилогдсон хотоос иргэдийг хөдөө суурингууд руу нүүлгэж эхлэв.
Бидэнд 3-4 өдөр байгаа ба энэ хугацаанд бүгдийг нүүлгэн шилжүүлнэ гэсэн утгагүй бодлого ббарьж байсныг би өөрөө сенатын өмнө гэрчилж байсан юм. Энэ нь эцэст нь огт өөр зүйл болж таарсан юм. Иргэдэд энэ ажиллагаа тэднийг хамгаалах зорилготой гэж хэлж байсан ч үүний нь ард огт өөр давхар санаа агуулагдаж байлаа. Уг зорилго нь Зөвлөлтүүдийг байгаа өөрчлөхөд хүргэх. Энэ нь өртөг их шаардах ба цаашлаад нөөцөө нэмж, хуучин онилогдсон хотыг хүмүүсийн шинээр нүүн очсон газартай хамт довтолвол тэдэнд их зардал учруулж чадна. Энэ явуулгын цаад санаа нь энэ л байв. Үнэхээр цухалдам үнэн.
Хэлэх гэсэн гол санаа минь гэвэл бид бодит байдлаас огт хөндий байсан л гээд байгаа юм. Нийтийг хамгаалах хөтөлбөрүүд нь цөмийн дайралт үед болж болох бодит байдлаас хөндий байв. 1979 оны үед гарч ирсэн "Нийгмийн Үүрэгтэй Эмч нар" гэх мэтийн байгууллагууд үүнийг нийтэд ихээр ярьж эхэлсэн юм. Тэд бөмбөгдөлтийн сургуулилт хийлгэж, хотуудаар айлчлан, "Энэ бол танай хотын зураг... ...Цөмийн дайралтад өртвөл ийм юм болно" гэж ярьна. Ямар ч боломжит эмнэлгийн тусламж гэж байхгүй, цөмийн дайралт гарвал бидэнд ямар ч бэлтгэл байхгүй. Амьд үлдэхийг хүсэж л байгаа бол бид цөмийн дайралт болохоос л сэрэтжлэх хэрэгтэй. Энэ үнэнээс хөндий байдал хэзээ ч бүрэн шийдвэрлэгдээгүй. Ингээд 1945 онд гараагаа эхэлсэн Цөмийн Эрин хоёр дахь үедээ орсон юм. Хоёр дахь үе нь 1991 онд эхэлнэ.
ЗХУ задарч, АНУ-ын хамгийн том дайсан гэдэг нэртэй байхаа ихэнх зүйл дээр больсон юм. Гэхдээ энэ нь бүр мөсөн алга болоогүй. 1991 оноос одоог хүрэхэд 2001 оны үйл явдлаас үндэслээд удаан үргэлжлэх цөмийн дайны оронд цөмийн терроризмын дайралт болж болзошгүй нь илүү тодорхой болсон юм. Нөхцөл байдал их өөрчлөгдсөн ч цөмийн дайн гэж юу болох талаарх бидний ойлголтод тийм ч их өөрчлөлт гараагүй байна. Энэ юу гэсэн үг болохыг би одоохон ингээд хэлэмз. Тэгэхээр цөмийн аюулын заналхийлэл гэж юу вэ? Үүнийг тайлбарлахад хэрэгтэй 4 үндсэн ойлголт байна.
1д, дэлхийг хамарсан цөмийн зэвсгүүд, анхны зургууд дээр үзүүлсэн агуулхууд дахь цөмийн нөөцүүд бүгд нэгдсэн журмаар сайн хамгаалагдаагүй. Хуучин ЗХУ, одоогийн ОХУ-д энэ нь ялангуяа хамгаалалт маш муутай. Зэвсгийн олон агуулхууд, ялангуяа баяжуулсан уран, плутониум мэтийн тэсрэгчийн олон агуулхууд ямар ч харуул хамгаалалтгүй байсаар байгаа. Хулгайлахад, зарагдахад бэлхэн. Хэний ч хувьд хүрэхэд төвөггүй, чөлөөтэй. Олон Улсын Атомын Энергийн Агентлагийн мэдээлсэнээр 1993-2006 оны хооронд 175 удаагийн цөмийн хулгай бүртгэгдсэнээс 18 нь цөмийн зэвсгийн гол орц болох өндөр баяжуулсан уран, плутониум байсан байна. Дэлхий дээрх өндөр баяжуулсан нийт ураны нөөц 1300-2100 тонн орчим гэгдэх ба үүний 100 мегатонн ТНТ-тэй тэнцэх хэмжээтэй нь Оросын ямар ч хараа хамгаалалтгүй агуулхуудад харъяалагдна. 10 килотонны бөмбөг бүтээхэд тэднээс ямар хэмжээтэйгээр шаардлагатай гэж бодож байна? -34 орчим кг байхад хангалттай.
Тэгэхээр одоо үзүүлэх зүйл бол 34 кг өндөр баяжуулсан ураныг авч явахад юу шаардлагатай болох нь юм. Энэ сурталчилгаа биш шүү, зүгээр л... Coca Cola-ынхан сандарч байгаа байх даа. (Инээд) Ердөө бол иймэрхүү хэмжээтэй л байхад хангалттай.
Хирошима дээр унагаасан шиг цөмийн бөмбөг бүтээхэд тэдгээр хараа хамгаалалтгүй агуулхуудаас хулгайлах юм уу авах хэрэгтэй хэмжээ чинь ердөө л энэ. Бөмбөг бүтээхэд хэрэглэж болох өөр нэг материал болох плутониумыг харуулъя. 4-6 кг плутониум шаардлагатай болно. 4-6 кг плутониум энэ байна. Нагасакитай тэнцэхүйц хэмжээний бөмбөг хийхэд энэ л хангалттай. Ийм нөхцөл... Би ч гэсэн энэ талаар бодох их дургүй л дээ. Даанч энэ тухай бодохоос зайлшгүй ажилтай болохоор. Гол санаа маань эдгээр материалыг харж хандах тал дээр бид их баталгаа муутай цаг үед амьдарч байна. 2 дахь асуудал: Аргачлал.
Маргаантай нэг зүйл бол террорист бүлгүүдэд бөмбөг бүтээх шаардлагатай арга технологи байгаа эсэх асуудал. Арга технологи хаа сайгүй байгаа. Итгэмээргүй их хэмжээний мэдээлэл ил байгаа. Хэсэг хэсгээрээ байгаа цөмийн бөмбөгийг хэрхэн угсрах мэдээлэл байна. Цөмийн бөмбөг хэрхэн бүтээх тухай номнууд байна. Бүх хэсгүүдээ хийж угсрах бүхэл бүтэн цөмийн суурин барих төсөл байна. Энэ бүх мэдээлэл олоход амархан. Хэрвээ та Физикийн бакалавр зэрэгтэй л бол... Надад байхгүй л дээ, тэгэхээр зэрэггүй ч байсан болох байх. Тэгэхдээ нэг тиймэрхүү боловсролтой байхад л энэ бүх боломжит мэдээллээр цөмийн бөмбөг бүтээж болно.
Цөмийн Терроризмын 3 дахь элемэнт нь -Хэн ийм юм хийдэг байна аа? Өндөр зохион байгуулалттай террорист бүлгүүд. Тэд маш идэвхтэй ба яахаас ч буцахгүй. Тэдэнд харьяалал гэж байхгүй. Нэг хүний хэснээр Аль Кайда-д буцах хаяг байхгүй. Тэд бидэн рүү цөмийн бөмбөгөөр довтоллоо гэхэд ямар хариуцлага тооцох юм, хэнтэй хариуцлага тооцох юм? Тэд бол хариуцлагаас ангид хүмүүс. Үр дүн авч ирэхүйц хариуцлага гэж байхгүй. Бидэнд гарз учруулахын төлөө өөрсдөө амиа ч өгөхөөс буцахгүй хүмүүс байсаар байхад тэр Баталгаат Тэнцүү Устгал хүчингүй гэдэг нь илхэн байна. Энэ бол Сулайман Абу Гайт.
Сулайман Осама бин Ладений шадар туслах байсан. Тэр энэ мэдэгдлийг олон удаа хийсэн: "Бидэнд 4 сая Америкуудыг хөнөөх эрх байгаа ба... ...тэдгээрээс 2 сая нь хүүхдүүд байх ёстой." Яагаад ч юм биднийг хорлохыг хүсээд байгаа тэдгээр хүмүүсийг олохоор хилийн чанадад гарах ч хэрэггүй. МкВей, Николс гээд 90-ээд оны Оклахомагийн хэргүүдээс дотоодын террористуудыг харж болно. Тэд цөмийн зэвсгэнд гараа дүрвэл яах вэ? 4 дэх асуудал гэвэл үнэ цэнэтэй америк байнууд нээлттэй, амархан, бас хаа сайгүй.
Нэг бүрчлэн ярьвал өдрийн юм болох байх, тэгэхдээ 2001.9.11-ээс хойш Америкийн авсан бэлэн байдал гэвэл итгэмээргүй сул. Катрина болоход харсан байдал нь ямар нэг том дайралтад АНУ ямар бага бэлтгэлтэй байдгийг тодоор харуулна. Жил бүр 7 сая чингэлэгүүд усан замаар Америкт орж ирдэг. 5-7% нь л шалгалтаар ордог. Тийм ээ, 5-7% нь л.
Энэ бол Александр Лебед, Ельцинтэй хамт ажиллаж байсан генерал. Лебед Оросууд энэ чимодантай бөмбөгнүүдийг бүтээсэн талаар Конгресст үзүүлж ярьсан. Тэд нь маш бага хүчтэй байсан л даа: 0.1-1 килотонн. Хирошима 13 килотонн байсан ч асар их сүйтгэл учруулж чадсан. Лебед АНУ-д ирэх үедээ хэлэхдээ их хэмжээний, 80-аас олон тооны чимоданууд ор сураггүй байгааг хэлсэн юм. Тэд нэг иймэрхүү харагдна, маш энгийнээр хийгдсэн. Хэсгүүдийг чимоданд багтаасан. Зөөж тээвэрлэхэд хялбар. Машиныхаа тээшинд л хийгээд явчихна. Хаа хүссэн газраа зөөж аваачаад, дэлбэлж болно.
Чимодантай бөмбөг өөрөө бүтээх албагүй, бэлэн хийчихсэн цөмийн зэвсгүүдээс авчихаж болно. Энэ бол Хирошима дээр унагаасан "Бяцхан хүү" бөмбөгний хэмжээ. Ойролцоогоор 3м урт, 4000 орчим кг хүнд. Чи очоод л машин түрээсэлдэг газраас яг тохирсон ачааны машин аваад л бөмбөгөө дотор нь ачаад хаашаа ч явсан бэлэн. Ийм юм болж болох бүрэн боломжтой, харин энэ яг юу гэсэн үг вэ, хэн амьд үлдэх вэ? Иймэрхүү зүйл дээр яг тодорхой тооны магадлал гаргаж чадахгүй. Гэхдээ яг юу болдог талаар нарийвчилсан үйл явдлын дүрслэл бидэнд байгаа. Цөмийн бөмбөг террорист ажиллагаанд хэрэглэгдэж болох юм гэсэн санааг үл ойшоогчид зөвхөн өөрсдийгөө хуурч байгаа юм.
Нийгмийн боловсролтой бүлгүүдийн нилээдгүй хувь нь, мөн иймэрхүү асуудалтай ерөнхийдөө холбоотой байдаг хүмүүс бүгд л бид ямар нэг дорвитой алхам хийхгүй бол эрт орой хэзээ нэг цагт ийм хэрэг болох нь гарцаагүй гэж үзэж байна. Хорио тогтоох хууль, урьдчилан сэргийлэлт. Дотоод руу орж ирэх карго чингэлэгүүдийг хянан шалгахаас өгсүүлээд л. Аюулгүй байдлаа дээшлүүлэхэд бид олон зүйлийг хийж болно. Хэзээ нэг өдөр аль нэг хотоо цөмийн бөмбөгөөр үнсэн товрого болохыг бид харахыг үгүйсгэхгүй. Хэдийгээр магадлалаас ор мөргүй арчигдаагүй ч гэл ээ ойрын хугацаанд нийтийг хамарсан цөмийн дайн бол миний бодлоор гарахгүй байх. Гэхдээ дэлхийг удаа дараа сөнөөсөн ч хүрэлцэхүйц их хэмжээний цөмийн бөмбөг их гүрнүүдийн зойронд байгааг санах хэрэгтэй. Энэтхэг, Пакистан, Дундад Ази, Хойд Солонгос гээд хаа нэгтээх орон нутгийн цөмийн мөргөлдөөн даамжран даамжирсаар нийтийг хамарсан Их Дайны хэмжээнд хүрэхэд болохгүй гэх газаргүй. Үнэхээр эвгүйрхмээр бодол.
Тэгэхээр бид одоо буцаад ачааны машиндаа суугаад, Бруклин гүүр рүү явцгаая. Энд ирээд, машинаа энд Санхүүгийн Дүүргийн хаа нэгтээ тавьчихъя. Энэ бол 10 килотонн бөмбөг, Хирошима дээр унагааснаас арай жижигхэн. Энэ бүгдээ та нарт хэрэглэхэд ойрхон мэдээлэл өгснөөр өндөрлөе. Юуны түрүүнд энэ бүгд та бүгдийн хэний чинь ч төсөөлж чадахаас илүү аймшигтай байх болно. Энэ бол туйл нь байх болно. Хэрвээ хэн нэгэн бөмбөг унасан цэгээс эргэн тойрон 1км-ийн радиуст байвал амьд гарахгүй байх магадлал 90%. Хэрвээ хэн нэгэн яг бөмбөн унасан цэг дээр байж таарвал тэр хүн зүгээр ууршаад алга болно. Нэг их гоё ч байхгүй л болов уу.
Та таасан л байх л даа. 3 км зайд байгаа хүнд үхэх 50% найдлага байна. Газар дээрээ үхэх магадлалын тухай ярьж байна шүү. 10 км дотор байгаа хүнд бол 10-20% үхэх магадлалтай. Цөмийн дэлбэрэлтийн гол зүйл нь гэвэл нэгд, яг төвдөө зуу зуун мянган хэмийн халуун, цаашлаад дулаан, хорт цацраг, хүчтэй цохилтын хэлбэрээр асар их энерги ялгаруулна. Асар том хуйлрах салхи энэ шар зураасын доторх бүх барилга байшинг бүхэлд нь нураан сүйтгэнэ. Энэ бүгдээ дүгнээд би хэрвээ та тэнд байж таарвал танд юу болж болох дээр төвлөрч ярья. Дээр үе шиг цөмийн дайн байсан бол чи энд дээр яг л доор байгаа хүмүүсийн адил үхсэн байна. Гэхдээ дайн болох нь эргэлзээтэйг хэлсэн. Гэхдээ та энэ дотор эхний цохилтоос амьд гарсан бол танд аврагдахын тулд хийж болох олон зүйл байна. Цохилт өнгөрсний дараа... Нээрээ цохилт руу харж хэрхэвч болохгүй гэдгийг
Үүн рүү харвал та түр эсвэл бүр сохрох болно. Тэгэхээр ямар ч хамаагүй аргаар зайлсхийх хэрэгтэй, буруу тийшээ хардаг ч юм уу. Та цөмийн дэлбэрэлтийн тойрог дотор байгаад, дэлбэрэлтийн дараа та амьд сэрвэл дээш гарсан мөөгөн үүлнээс унах үхлийн дозатай цацраг буцаж унах бүсээс зайлахад тань 10-20 минут байх болно. Энэ хугацаа бөмбөгний том жижиг, дэлбэрэлтийн хол ойроос хамаарна. Энэ 10-20 минутад юу хийх хэрэгтэй вэ гэвэл цохилтоос зайлж 1.5 км хиртэй явах хэрэгтэй. Доош унах тоосон нурмыг би харуулъя. 20 минутын дотор энэ бүгд доош унана. 24 цагийн дотор үхлийн дозатай цацраг хэлтэрхийнүүд зонхилох салхины дагуу тарах болно. Тарах магадлал өндөртэй зүг нь Зүүн-Хойд.
Та энд нь байж таарвал түргэхэн шиг зайлах хэрэгтэй. Хэрвээ та салхи мэдэрвэл тэр салхитайгаа перпендикуляр чигтэй, харин голомт өмнө чинь байвал салхиа сөрөөд гүйх хэрэгтэй. Тэндээс аль болох түргэхэн л зайлах хэрэгтэй. Хэрвээ гарч амжихгүй бол та тун удахгүй үхлийн аюултай цацрагаар хордох болно. Хэрвээ явах ямар ч арга байхгүй бол хоргодох газар олоод, тэндээ үлдэх хэрэгтэй. Төв суурин газар зооринд бол аль болох гүнд, эсвэл маш өндөр дөвхарт гарч болно. 9-өөс доош давхрууд нэрмэгдэж болох тул 10 давхар эсвэл түүнээс өндөрт, эсвэл зооринд орох хэрэгтэй. Чадвал хотоос л хурдан гарахыг бод. Тэгэж л байж цөмийн дэлбэрэлтээс амьд гарч чадна.
Үүнээс хэдэн өдрөөс долоо хоногийн турш цацраг идэвхит үүл гарах болно. Үүлс салхинд туугдан, 25-30км зайг бүрхнэ. Бидний жишээн дээр бол Лонг Айланд хүрнэ. Хэрвээ та энэ бүсэд нь байвал нэг бол оромжинд орох, эсвэл зайлж гарах хэрэгтэй. Өөр арга үгүй. Оромж олж чадвал амьд гарах боломж байна. Яг юу хийхээ мэдэх болон мэдэхгүй байхын ялгаа амийг чинь аврах болно. 500 000-700 000 нас барагсадын оронд 150 000-200 000 нас барагсад ийм үйл явдлаас гарсан байх болно гэсэн үг.
21-р зуунд хариу төлөвлөлт нь боломжтой бөгөөд чухал. 2008 оны байдлаар Америкт цөмийн бөмбөгдөлттэй тэмцэх дорвитой төлөвлөгөөтэй ганц ч хот байхгүй байсан. Аюулгүйн төлөвлөгөө гаргадаг хүмүүс өөрсдөө цөмийн дайралт гэсэн бодлоос үхтлээ айгаад, туйлдчихдаг. Бодохоос ч үс нь босно. Тэдэнд "Цөмийн" гэж цухуйлгавал л "Бурхан минь. Бүгд устна. Яагаад ч нэмэргүй" гэнэ. Харин бид энд яагаад ч нэмэргүй биш, зарим хар ухаанаар хийж болох зүйлсээр амьд гарагсдын тоог нэмэгдүүлж болно гэх байна.
Зорилго гэвэл эндэгдлийг багасгах. Энэ бүгдийн эцэст сонирхолтой байж магадгүй хэдэн зүйлсийг хэлье. Цөмийн цохилтоос амьд гарах алтан дүрэм нь үүнээс зайлах, аюул руу гүйх биш. Энэ л бидний ярих гол зүйл. Анхдагч цохилтоос орон зайд хол, цаг хугацаанд удаан байх тусам цацраг та хоёр хол тусгаарлагдсан байх тусмаа сайн. Хөрсөн эсвэл цементэн тусгаарлалт, эсвэл гүн зоорь. Орон зай ба урт хугацаа л амийг чинь аварна.
Бүгдийг нэг нэгтгээд хэлье. Нэгд, анивчих их гэрэл рүү бүү хар. Ингэх нь амархан эсэхийг мэдэхгүй юм. Гэхдээ онол ёсоор бол харж болохгүй. Амаа онгорхой байлга. Ингэснээр цохилтын даралтаас хэнгэрэгээ авч үлднэ. Голомттой маш ойр байвал Берт яс мэлхий хэлсэн шиг нуугдаж бүрхэгдэх хэрэгтэй. Юман доор нуугдсанаар даруулж үхэхээс сэргийлнэ. Дараах хэдэн минутад өмнө хэлснээр анхдагч мөөгөн үүлнээс зайлж, хоргодох газар орох хэрэгтэй. Салхинаас зайлж 2 км хиртэй холдох хэрэгтэй.
Чи энд байлаа гэж бодвол, тэнд барилгууд аймшигтайгаар нурчихсан, харин нөгөө талд арай бага байвал чи голомт тэнд байж гэдгийг мэдэж байгаа, тиймээс тэр зүг рүү л лав гүйхгүй нь. Салхиа сөрөөд тэндээс зугтах нь. Тэндээс гараад, аюулгүй болонгуутаа ил арьс, ам хамраа бүтээх хэрэгтэй. Бүтээлэг чинь гэхдээ явахад чинь, хөдлөхөд чинь садаа болж болохгүй. Ингээд эцэст нь, чи цэвэрлэгдэх хэрэгтэй. Өмсөж байсан хувцсаа тайлаад, нэг газар олж шүршүүрт ор. Арьсан дээр байж магадгүй цацраг идэвхит хэлтэрхийнүүдийг унагаах хэрэгтэй. Оромжиндоо 48-72 цаг орчим үлд. Магадгүй түлхүүрддэг, тоггүй радиотой ч юм уу түүгээрээ гарахад аюулгүй гэж мэдээ автгаа хүлээх хэрэгтэй.
Эцэст нь хэлэхэд, урьдын цагийг бодвол цөмийн дайн болох магадлал бага ч, энэ нь огт боломжгүй эсвэл найдваргүй гэсэн үг биш. Цөмийн терроризм болж болно, гэхдээ амьд үлдэх боломж бий. Энэ бол Жак Гейгел, АНУ-ын олон нийтийн эрүүлийг хамгаалахын баатар. Гейгелийн хэлснээр бол дайн ч бай, терроризм ч бай цөмийн аюулаас хамгаалах цор ганц арга нь цөмийн зэвсгээс татгалзах явдал юм. Энэ бол дэлхийн дулаарлын дараа тавигдах том асуудал. Би таныг манай гариг дээрх цөмийн зөвсгүүдийн тухай энэхүү хүлээн зөвшөөрөмгүй, хүнлэг бус баримтуудыг бодож үзэхийг уриалж байна.
Энэ миний дуртай нийтийг хамгаалалтын зураг.. (Инээд) Би зохисгүй зан гаргах гээгүй шүү, гэхдээ за тэгээд ч тэр одоо ерөнхийлөгч биш юм чинь. Ямар хамаатай юм. Үүнийг надад иргэний хамгаалахын нэг хорхойтон явуулсан юм. Гэхдээ үнэн гэвэл Америк хүнд хэцүү үеүүдийг туулж өнөөг хүрсэн. Бид хангалттай анхаарал хандуулаагүй, бид хэрэгтэй зүйлсийг хийгээгүй. Харин одоо бид Дэлхий дээрх тамын аюултай нүүр тулаад байна. Баярлалаа.
You can share this video by copying this HTML to your clipboard and pasting into your blog or web page. This video will play with subtitles.
You either have JavaScript turned off or have an old version of the Adobe Flash Player. To view this rating widget you
need to get the latest Flash player.
If your browser allows only "trusted sites" to execute Javascript, you should add the "googleapis.com" domain to your whitelist to allow our Flash detection to work properly.
Got an idea, question, or debate inspired by this talk? Start a TED Conversation.
Хүйтэн дайнаас хойш цөмийн халдлагын заналхийлэл ихээр багассан ч Гамшгийн Анагаахын мэргэжилтэн, Ирвин Ридленер аюул байсаар байгааг сануулж байна. Тэрээр түүхэн дэх баримтуудаас дэлгэж, халдлага болвол хэрхэн мэнд үлдэх аргуудаас зөвлөнө.
Dr. Irwin Redlener spends his days imagining the worst: He studies how humanity might survive natural or human-made disasters of unthinkable severity. He's been an outspoken critic of half-formed government recovery plans (especially after Katrina). Full bio »
Translated into Mongolian by Gereltuya Erdenejargal
Reviewed by Chuluumgerel Erdenejargal
Comments? Please email the translators above.
29:42 Posted: Sep 2007
Views 479,905 | Comments 156
23:43 Posted: Jun 2007
Views 493,399 | Comments 258
23:34 Posted: Jul 2006
Views 523,614 | Comments 69
Just follow the guidelines outlined under our Creative Commons license.
This comment will be attributed to . Not ? Sign Out.