Миний нэрийг Эммануэл Жэл гэдгийг хэлмээр байна. Би маш урт замыг туулж ирсэн. Надад бол маш зовиур авч ирэх энэхүү түүхийг би үргэлж ярьдаг. Дэлхийгээр аялан, энэ түүхийг ном хэлбэрээр мөн энэ удаагийнх шиг ингэж ярьж явах нь надад бол адал явдал шиг л байдаг. Мөн хүмүүст хүргэх хамгийн хялбар зам нь хөгжмийн хэлээр ярих байдаг.
Тиймээс ч би өөрийгөө "Дайнч Хүү" гэж нэрлэх болсон. Би үүнийг тосгонд минь байдаг хүүхдүүдээ алдсан эхийн төлөө хийж байна. Түүний сэтгэлийн шарх болон энэ нийгэмд юуг өөрчилөхийг хүсэж байгаа талаар дуу хоолойг нь хүргэх сонин гэж байхгүй. Би үүнийг өөрчлөлт хийхийг хүсэж байгаа боловч бичиж чадахгүйнхээ улмаас дуу хоолойгоо хүргэж чадахгүй байгаа залуугийн төлөө хийж байна. Тэдэнд хоорондоо ярилцах ямар ч интернэт, Facebook, MySpace, YouTube гэж байхгүй.
Бас нэг зүйл намайг энэ түүхийг, энэ бүх сэтгэл өвтгөм түүхийг ярихад хүргэсэн нь надад байдаг мөрөөдлүүд юм. Заримдаа энэ миний харсан үхэгсдийн дуу хоолой надад "Хэзээ ч бүү бууж өг. Шантралгүй зүтгээд бай." гэж хэлэх шиг санагддаг. Заримдаа би энийг болиод, хийхгүй байх шиг санагддаг. Яагаад гэвэл заримдаа би өөрийгөө юунд орооцолдуулснаа мэдэхээ байчихдаг юм.
Тийм ээ, би маш хэцүү цаг үед эх орны дайны үед төрсөн. Төрсөн тосгон минь шатаж байхыг би нүдээрээ харсан. Надад их үнэ цэнэтэй тэр ертөнц нүдний минь өмнө үгүй болохыг нь би харсан. Би тавхан настай байхдаа авга эгчээ хүчиндүүлж байхыг харж байсан. Ээж минь дайнд үрэгдэж, ах дүү нар маань салан одсон. Өнөөг хүртэл ааваасаа салан, түүнийг олохыг хүсэж байгаа ч чадахгүй л явна. Өдөр бүр үхэж байгаа хүнийг харан, ээжийнхээ уйлж байгааг сонсон, би хүчирхийлэл дунд торнисон. Энэ бүгд намайг өөрийгөө "Дайнч хүү" гэж нэрлэхэд хүргэсэн.
Зөвхөн ингээд ч зогсоогүй, найман нас хүрэхдээ би цэрэг хүү болсон.
Би юуны төлөө дайтаад байгаагаа ч мэддэггүй байсан. Мэдэж байсан ганц зүйл гэвэл нь миний толгойнд үлдэж хоцорсон тэр зураглал л байсан. Би сургуулилтын байранд байх даа хэлдэг байсан "Аль болох олон Мусалмануудыг, бас Арабуудыг алахыг хүсэж байна" гэж. Сургуулилт тийм ч амар байгаагүй ээ. Гэсэн ч намайг зоригжуулж байсым. Учир нь би гэр бүлийнхнийхээ өшөөг авахыг хүссэн. Би тосгоныхныхоо өшөөг авахыг хүссэн юм.
Аз болоход одоо бүх зүйл өөрчлөгдсөн. Яагаад гэвэл би үнэнийг олж мэдсэн юм. Биднийг хөнөөгчид нь Мусалманчууд биш байсныг Арабчууд ч биш болохыг мэдэж авсан юм. Тэр нь хаа нэгтээ суугаад тогтолцоог удирдан, биднээс хүссэнээ авахын тулд шашиныг ашиглаж байсан этгээдүүд байсан юм. Авахыг хүссэн зүйл нь газрын тос, алмааз, алт болон газар нутаг байсныг нь мэдсэн. Бүгдийг ухаарсныхаа дараа би сонголт хийх хэрэгтэй болсон. Үргэлжлүүлэн үзэн ядах уу, эсвэл зүгээр л орхих уу?
Би өршөөхөөр шийдсэн. Би одоо Мусалманчуудтай хамт дуулж байна. Тэдэнтэй цуг бүжиглэж байна. "Дайнч хүү" нэртэй кино гаргахдаа ч Мусалманчуудаар ивээн тэтгүүлсэн. Тиймээс тэр сэтгэлийн минь шарх одоо арилсаан. Гэхдээ миний түүх бол агуу их. Тиймээс би арай өөр замаар хиймээр байна. Надад хамгийн хялбар байхаар. Би та бүхэнд "Хүчээр хийлгэсэн хилэнц" нэртэй шүлэг зориулъя. Миний "Дайнч Хүү" нэртэй альбомын нэг хэсэг. Би өөрийнхөө тухай түүхийг хэлнэ ээ. Миний хийсэн тэр зүйл бол бид хоолгүй байснаасаа болоод найзуудаа идэж байсан. Бид ойролцоогоор 400-уулаа байсан. Гэхдээ биднээс 16 нь л дөнгөж амьд үлдсэн Таныг анхаарлаа хандуулан сонсоно гэдэгт итгэж байна.
Миний зүүд миний тарчлал. Миний алхам бүр.
Тарчилж буй найзын минь тархинд хадах дуу.
Луал шиг найзууд минь. Шатаж буй ширэнгэн ой, хоосон цөлд.
Гэхдээ андынхаа илжирсэн биеийг идэх Миний гунигийг Есүс сонссон.
Бид тосгонуудыг дайран орж дээрэмддэг байсан. Тахиа, ямаа, хонинуудыг нь хулгайлж,
идэж болох бүхнийг л иддэг байлаа.
"Ингэж болохгүйг мэддэг байсан ч, хоолноос өөр юм хэрэггүй байсан."
Энэ бол хүчээр хийсэн хилэнц, Хүчээр хийсэн амьдрах хилэнц.
Заримдаа хожихын тулд алдах хэрэгтэй.
Долоохон настайдаа гэрээ орхисон,
Гүйж, зугтаж, үхэж тоглон, нуугдаж байлаа.
Ялаа мэт хүмүүс хиаран үхэж байсан ч
Одоо ч би гайхдаг, дахиад тийшээ явмааргүй.
Аянга цахилгаан мэт нүргэлэх буун дуу,
Залуу цагаахан хүүхэд насандаа
Сонссон үгсийг мартаж чаддаггүй, би одоо ч санадаг.
Ухарч болохгүй, татгалзаж ч болохгүй.
Гамшигийн лоозонг би одоо ч өөртэйгөө тээж явдаг.
Баатарлаг үйлсийн туульд одоо ч хүртэл тулалдсаар.
Шинэ дайнд орохдоо би ганцаараа биш.
Суух ч үгүй, зогсох ч үгүй би оргилд нь хүрнэ
Бүх сэтгэлээсээ эх оронч цагдаа шиг би шулуудсан
Заримдаа би зөвийн төлөө бурууг хийдэг.
Анх удаа л би хүн болж төрсөнөө мэдэрч байна.
Зурагтаар гарах хоосон ходоод Энэ бол чи бидний тэмцэх зүйл
Гэрээ орхисон, Хэзээ эргэж очихоо ч мэдэхгүй.
Миний сонсож өссөн хөгжим бол буун дуу, дэлбэрэлт тэсрэлт
Олон хүн үхэж би одоо уйлахаа ч больсон.
Бурханаас асууя, би энд юуны төлөө байгаа юм?
Бид яагаад ядуу тарчиг байгаа юм?
Яагаад.. яагаад бусад хүүхдүүд уншиж, бичиж сурч байхад
Дун, элээ, туулай, могой гээд амьтай бүгдийг би идэж байсныг.
Ичгүүртэйг би мэдэх ч, хэнд бурууг тохох юм бэ.
Энэ бол миний ярихыг хүсэж байгаа зүйл.
(Алга ташилт) Баярлалаа. (Алга ташилт)
Намайг зоригжуулж, цааш явахад дэм өгсөн зүйл бол хөгжим. Өөрийн түүхээ хэлж, надад дэм өгөн зөвлөх хүнийг би хайж байгаагүй. Хөгжим миний дэм байсаар ирсэн. Энэ л миний харсан диваажин байсан. Би хөгжмийн аянд л баярлаж, хөгжмийн аянд, бүжгэнд л би дахиад хүүхэд байж чаддаг. Хөгжмийн талаар миний мэдэх нэг зүйл бол хөгжим бол хамгийн хүчирхэг цор ганц зэвсэг, чиний эсэд, чиний зүрхэнд, чиний сэтгэлд нэвтэрч чадах сүнс сэтгэл оюунд чинь нөлөөлж, чамайг өрөө ч мэдээгүй байхад хэрхэн амьдарч байгааг чинь өөрчилж чадна. Хөгжим гээч л ганцхан зүйл чи өөрөө хэдий хүсээгүй ч орноос чинь босгож, бас хөлийг чинь хөдөлгөж чадна. Тиймээс хөгжмийн хүчийг хайрын хүчтэй зүйрлэж болох юм. Хайр хөгжим хоёр хэнийг ч ялгадаггүй. Чи мэлхийд нэг дурласан л бол тэгээд гүйцээ.
Хөгжим яагаад ийм хүчирхэг байдгийг мэдэрсэн нэг зүйл бол би цэрэг байх тэр үед. Би хойд газрын хүмүүсийг үзэн яддаг байлаа. Гэхдээ би тэдний хөгжмийг яагаад үзэн яддаггүйгээ ойлгодоггүй байсан юм. Бид тэдний хөгжмийн аянд зугаацан бүждэг байлаа. Нэгэн өдөр намайг мэл гайхуулсан зүйл бол цэргүүдэд тоглохоор ирсэн Араб хөгжимчин байсан. Би түүний хөгжмийн аянд бараг л хөлөө хугартал бүжсэн. Гэхдээ надад нэг асуух зүйл байсан. Би одоо хөг хөглөж явна, тиймээс ч би хөгжмийн хүчийг мэдэрч явна.
Энд яг юу болоод байна вэ? Би маш хүнд хэцүү цагийг туулж ирсэн. Өнөөдөр бол оройн хоол идэж байгаа 233-аар өдөр. Би өглөөний цай, өдрийн хоол иддэггүй. Би "Хожихын тулд алд" гэдэг аян зохиогоод байгаа. Би одоо хоол алдсанаараа тулалдаж байгаа энэ тулаандаа ялж чадна. Тиймээс өдрийн хоол, өглөөний цайгаа би үүсгэн байгуулсан хүмүүнлэгийн байгууллагадаа хандивладаг. Яагаад гэвэл бид Суданд сургууль байгуулахыг хүсэж байна.
Миний өссөн газар хүмүүс өдөртөө нэг хооллох нь хэвийн л үзэгдэл. Би энд баруунд адилхан л олон хоол иддэггүй. Манай сууринд хүүхдүүд ВВС эсвэл өөр радиогоор Эммануэл өглөөний цайгаа уух өдрийг чагнан хүлээж суугаа. Сургууль барих мөнгөө олчихвол цайгаа уух учраас. Тиймээс би шулуудсан, "Би өглөөний цай уухгүй". Би өөрийгөө сарын дотор хангалттай мөнгө олж чадах алдартай гэж бодож явлаа. Би гэхдээ ухаарсаан. (Инээлдэв)
Тиймээс би 232 өдрийг зарцуулж байна. Тэгээд би "Зорьсондоо хүрэх хүртлээ зогсохгүй" гэж хэлсэн. Facebook, MySpace-ээр дамжуулан зарласан. Хүмүүс гурван доллар өгцгөөж байна. Бидний хүлээж авсан хамгийн бага хандив 20 цент. Хэн нэг нь онлайнаар хорин цент хандивласан. Яаж ингэснийг би мэдэхгүй. (Инээлдэв) Гэхдээ энэ сэтгэлийг минь их хөдөлгөсөн.
Боловсролын төлөө би үхсэн ч буцахгүй. Би энэний төлөө үхсэн ч буцахгүй. Яагаад гэвэл боловсрол манай хүмүүст юу авч ирэхийг би мэднэ. Боловсрол оюуныг чинь хурцлан, чамд илүү их боломжийг олгосноор чи амьд үлдэх боломжтой болно. Үндэстний хувьд бид эрэмдэг улс. Маш олон жилийн турш тусламжаар борлуулсаар ирсэн. Дүрвэгсэдийн баазад 20 жил, 30 жил болж байгаа гэр бүлийг харж болно. НҮБ-ээс илгээсэн тэнгэрээс унах хоолоор тэд амьдардаг.
Тэдгээр хүмүүсийг, бүтэн нэг үеийнхнийг бэлэн тусламж өгснөөр та хөнөөж байна. Хэрэв хэн нэгэн нь бидэнд туслахыг хүсвэл бидэнд хэрэгтэй зүйл энэ байна. Бидэнд багаж өг. Тариачинд хэрэглэх багаж өг л дөө. Африкын хөрс үржил шим сайтай, бороо ордог, ургац сайн авах боломжтой. (Алга ташилт) Боловсролд хөрөнгө оруулцгаая. Боловсрол. Тэндээс л бид бүгдийг өөрчилж хувьсал хийх салбартай болж чадна. Африкт дайн дэгдээж байгаа хөгшид удахгүй өнгөрөөд өгнө. Хэрэв та боловсролд хөрөнгө оруулалт хийвэл бид Африкийг өөрчилж чадах чадалтай болно. Энэ л миний гуйж байгаа зүйл. (Алга ташилт)
Үүнийг хийхийн тулд Гуа Африка гэх байгууллагыг үүсгэн байгуулсан. Хүүхдүүдийг сургаж болох тийм зүйлийг санаачилсаан. Тэднээс хоёр нь их сургуульд сурч байгаа. Цэрэг байсан дөчин хүүхэд хүмүүсийн дунд орж бид тэднийг дэмжихийг хүсэж байна. Бас би "Бодит байдал дээр аваачмаар байна" гэж хэлсэн. Миний хийх ажилд туслан, намайг дагаж, дэмжих хүмүүстэй цуг энэ бүхнийг хиймээр байна. Дэлхий дээр өөрчлөлт хийхийн тулд энэ л миний хийхийг хүсээд байгаа зүйл.
Одоо цаг ч нилээн явчлаа, тиймээс би дуу дуулмаар байна. Гэхдээ залуусаа би та нараас босохыг хүсэж байна. Тэгээд бид Англи тусламжийн ажилтан, надад энд байх боломжийг олгосон Эмма МкКюнэ гэдэг бүсгүйн төлөө дуулцгаая. Би энэ дууг дуулна. Энэ эмэгтэй хэрхэн өөрчлөлт хийснээр та бүгдэд урам өгөх тийм дуу. Эмма манай оронд ирээд, боловсрол ямар чухал хэрэгтэй байгааг олж харсан.
Тэр хэлэхдээ Суданд туслах цорын ганц арга зам бол эмэгтэйчүүдийн боловсролд хөрөнгө оруулж, хүүхдүүдийг боловсролтой болгох гэсэн юм. Ингэснээр тэд ийм ээдрээт нийгэмд хувьсгал хийж чадна. Тэр бүр цаашлаад Судан Ардын Ардчилсан Арми Хөдөлгөөний толгойлогчтой гэрлэсэн. Тэр бүсгүй зуун тавин цэрэг хүүхдийг аварсан юм. Тэдний нэг нь би. Тиймээс энэ цаг мөчид би Эммаг тэмдэглэхийг хүсэх байна. Та бүхэн ч Эммаг тэмдэглэхэд бэлэн үү?
♫Нэгэн үдэш аврахаар ирсэн бурханы илч♫
♫Та намайг аварсан болохоор би одоо энд байна♫
♫Таны үйлийг залгамжилж байгаадаа би бахдалтай♫
♫Баярлалаа танд. Бурхан адислаг. R-I-P♫
♫Эмма намайг хэзээ ч авраагүй бол би хэн байх байсан бол оо♫
♫Би хэн байх байсан бол оо♫ ♫Бас л нэг өлсгөлөн дүрвэгч байх байсан бол уу♫ ♫Би хэн байх байсан бол оо♫
♫Эмма намайг хэзээ ч авраагүй бол, Еээ♫
♫Та миний дүрийг зурагтаар харах л байсан биз♫
♫Нүдэнд нь ялаа орчихсон, биендээ томдсон толгойтой♫
♫Бас л нэг өлсгөлөн жаалыг харах байсан биз♫
♫Африкаар таварган, ширэнгэнд байхаар төрсөн♫
♫Бурханыг магтъя, Аврагчийг дуулъя♫
♫Намайг аврахаар тэнгэрийн илч явуулсных нь төлөө♫
♫Надад энэ ертөнц дээр амьдрах зорилго байна♫
♫Амьдрал ямар үнэтэйг би одоо хэнээс ч илүү мэднэ♫
♫Өөрийнхөө газар дээр зогсох боломж одоо надад байна♫
♫Уул өөд авирч уруугаа гүймээр байна♫
♫Би бурханы илч биш ч удахгүй болно байхаа гэж найдаж байна♫
♫Хэрэв би болж чадвал, Эмма шиг л илч болох болно.♫
♫Эмма намайг хэзээ ч авраагүй бол♫
♫Бас л нэг өлсгөлөн дүрвэгч байх байсан бол уу♫
♫Эмма намайг хэзээ ч авраагүй бол, Еээ Еээ♫
♫Би өлсөөд үхчихсэн л байх байсан биз♫
♫Эсвэл ямар нэгэн халдварт өвчинд баригдаад♫
♫Ямар ч боловсролгүй өсөх л байсан биз♫
♫Зүгээр л нэг дүрвэгч байх байсан биз♫
♫Надад тусалсан болохоор би энд байгаа юм.♫
♫Хэн нэг нь зүрхэлсэн болохоор би энд байна♫
♫Маш олон Эмма энд тэндгүй байгааг би мэдэж байна♫
♫Хүүхдийн амийг аврахаар хэн хүсч, оролдож байна вэ♫
♫Би хэн байх байсан бол оо♫ ♫Эмма намайг хэзээ ч авраагүй бол♫
♫Би хэн байх байсан бол оо♫ ♫Би хэн байх байсан бол оо♫
♫Зүгээр л нэг дүрвэгч байх байсан биз♫
♫Би бяцхаан байснаа санаж байна♫
♫Би уншиж ч чадахгүй бичиж ч чадахгүй байснаа♫
♫Би одоо өсөж, боловсрол эзэмшсээн.♫
♫Хязгаар нь тэнгэрт тулна, хэн ч намайг зогсоож чадахгүй♫
♫Энэ өдөр ирнэ гэж залбирсан шигээ♫
♫Дэлхий ертөнц ухаарлыг олно гэж залбиръя♫
♫Тусламж хүссэн ядууд гар сунган туслах цаг ирнэ гэж, Еээ♫
♫Улс төрчид энийг засах байх гэж суугаад хүлээнэ♫
♫Тэд татвар яаж нэмэх гээд л сууж байгаа♫
♫Шампанск задлан бас массын анхаарлыг татаж байгаа♫
♫Дүрвэсэн цэрэг хүү ч гэл ээ би ♫
♫ Бардам сэтгэлээ гээгээгүй шүү, харин ч♫
♫Эмма намайг хэзээ ч авраагүй бол♫
♫Африкийн хөрсөн дээр бордоо болоод байж байх байсан биз♫
♫Хэрэв энд хэн нэгний хайраар байгаа бол♫
♫Бүгдээрээ Эмма гээд орилоорой♫
♫Еээ Би яг одоо галзуурах нь ээ♫
♫Эмма намайг хэзээ ч авраагүй байсан бол♫
♫Бас л нэг өлсгөлөн дүрвэгч байх байсан бол уу♫
♫Эсвэл өөр нэг халдварт өвчинд баригдаад♫
♫Би ямар ч боловсролгүй нэгэн болж өсөх байсан♫
♫Бас л нэг өлсгөлөн дүрвэгч байх байсан бол уу♫
You can share this video by copying this HTML to your clipboard and pasting into your blog or web page. This video will play with subtitles.
You either have JavaScript turned off or have an old version of the Adobe Flash Player. To view this rating widget you
need to get the latest Flash player.
If your browser allows only "trusted sites" to execute Javascript, you should add the "googleapis.com" domain to your whitelist to allow our Flash detection to work properly.
Got an idea, question, or debate inspired by this talk? Start a TED Conversation.
Таван жилийн турш, бяцхан хүү Эммануал Жэл Суданд цэрэг байсан юм. Тусламжийн газрын ажилтны тусламжтайгаар тэр хүү олон улсын Хип-Хоп од болоод зогсоогүй бас дайны аюулд байгаа хүүхдүүдийн төлөө тэмцэгч болсон юм. Илтгэлээр болон дууныхаа үгээр өөрийн гайхамшигтай амьдралын түүхийг ярьж байна.
Emmanuel Jal's hypnotic voice rises from hellish origins as a beacon of hope for those caught in seemingly endless cycles of war and despair. Full bio »
Translated into Mongolian by Oyun-Erdene Namsrai
Reviewed by Gereltuya Erdenejargal
Comments? Please email the translators above.
17:36 Posted: Aug 2007
Views 307,349 | Comments 67
10:06 Posted: Aug 2007
Views 221,789 | Comments 51
17:06 Posted: Feb 2009
Views 462,324 | Comments 199
Just follow the guidelines outlined under our Creative Commons license.
This comment will be attributed to . Not ? Sign Out.