1919 онд, Германы нэрд гараагүй математикч Теодер Калуза маш зоригтой, бүр этгээд ч гэмээр нэгэн санааг дэвшүүлж. Түүнийхээр бол огторгуй бидний мэдэх гурваас олон хэмжээстэй байж болно гэнэ. Зүүн, баруун, ард, урд, дээш, доош дээр нэмэгдээд. Калузагийн санал болгосноор бидний харж чаддаггүй огторгуйн нэмэлт хэмжээсүүд байж болно. Хэн нэгэн этгээд санаа дэвшүүлэх үед, заримдаа энэ нь этгээд, гэхдээ бидний байгаа ертөнцтэй хамааралгүй гэгдээд өнгөрдөг. Бид энэ санаа нь яг зөв эсэхийг бид хараахан мэдэхгүй ч гэсэн, зөв буруу эсэхийг харуулж магадгүй туршилтуудын талаар төгсгөлд би ярих болно Ямартаа ч энэ санаа өнгөрсөн зууны физикийн шинжлэх ухаанд том нөлөө үзүүлсэн ба олон чухал туршилтуудийн гол санаа болсоор байгаа юм.
Тэдгээр нэмэгдэл хэмжээснүүдийн талаар өгүүлье. Эхлэхийн тулд, жаахан ухраад 1907 онд очих хэрэгтэй болох нь. Энэ бол Эйнштэйн Харьцангуйн Тусгай Онолоо дөнгөж нээчихээд, нэгдсэн таталцлын хүчийг ойлгох шинэ төсөл дээр ажиллаж байсан үе. Тухайн үед, энэ бол бодчихсон бодлого гэж үзэх хүмүүс олон байв. 1600-аад оны сүүлээр Ньютон гравитацын онолоо танилцуулсан. Ньютоны онол их сайн ажилладаг, гаригсын, сарны хөдөлгөөнөөс авахуулаад, хүмүүсийн толгой дээр унах алимыг хүртэл дүрсэлдэг. Бүгдийг нь Ньютоны онолоор тайлбарлаж болно.
Гэвч Эйнштейний харсанаар Ньютон нэг зүйл дурьдалгүй орхисон. Ньютон өөрөө ч хүртэл бичихдээ, гравитацыг хэрхэн тооцоолж гаргахыг ойлгосон ч гэсэн, энэ хэрхэн ажилладгийг ухаж ойлгож чадаагүй. 150 сая км-ийн тэртээх нар яаж дэлхийн хөдөлгөөнд нөлөөлдөг байж болох вэ? Нар хоосон үхмэл орон-зайг гатлаад яаж нөлөө үзүүлдэг байж таарах вэ? Гравитаци хэрхэн ажилладгийг олж мэдэх бол Эйнштэйний өөр дээрээ авсан зорилго юм. Тэр юу олсоныг үзүүлье. Эйнштэйн олж мэдэхдээ гравитацийг дамжуулагч нь орон-зай өөрөө юм. Тэрний санаагаар: Орон-зай бол оршиж болох цор ганц зүйл.
Эйнштэйний хэлснээр, ямар ч биет байхгүй үед, орон-зай нь хавтгай. Харин тэнд ямар нэг биет, жишээ нь, нар ч юм уу байх үед биет огторгуйн торыг хотойлгож муруйлгадаг. Энэ нь л гравитацийн хүч юм. Дэлхий ч мөн адил тойрон орших орон-зайгаа хотойлгодог. Сарыг харцгаая. Уг онолын үүднээс бол, сар нь нар, сар, дэлхийн оршин буйн үр дүнгээс үүссэн муруй замын дагуу өнхөрч байгаа юм. Нэгтгээд бүр томоор харцгаая. Дэлхий орбитоороо эргэдгийн учир нь энэ нь нарны үүсгэсэн хотгорын дагуу өнхөрч байгаа. Энэ таталцлын хүч яаж ажилладаг талаарх шинэ санаа юм.
Энэ онол 1919 онд астрономийн ажиглалтаар туршигдсан. Тэгээд үнэхээр зөв бөгөөд тоо баримтуудтай тохирч байгаа юм. Энэ нь Эйнштэйнд дэлхийд түгсэн алдар нэрийг авч ирсэн ба энэ л Калузагийн бодож буй зүйл юм. Эйнштэйнтэй адил Калуза "Нэгдсэн онол"-ыг хайж байсан юм. "Нэгдсэн Онол" бол байгалийн бүхий л хүчийг нэг онолоор, нэг зарчмаар, нэг тэгшитгэлээр илэрхийлж чадах нэгтгэсэн онол юм. Тэгэхээр, Калуза өөртөө хэлж л дээ, Эйнштэйн таталцлын хүчийг орон-зайд үүссэн хонхорхойгоор тайлбарласан, яг хэлвэл орон-зай, цаг хугацаад үүссэн хонхорхой. Магадгүй би ч гэсэн бусад хүчнүүд дээр адил зүйл хийж болох юм гэж. Бусад хүч гэвэл тухайн үед цахилгаан-соронзон хүч л байв. Одоо бол олныг нэрлэж чадна л даа, гэхдээ тухайн үед энэ нь л ганц мэдэгдсэн өөр хүч байв. Та бүхэн мэднэ дээ, цахилгаан болон соронзон таталцлыг үүсгэдэг хүч гэж байдаг.
Тэгэхээр Калуза хэлэхдээ би ч гэсэн адил зүйл хийгээд, цахилгаан-соронзонг муруй, хонхорхойгоор тайлбарлаж болно гэж. Гэхдээ нэг асуулт гарч ирэв: Муруйж хонхойсон юу байж таарах вэ? Эйнштэйн орон-зай, цаг хугацаан хонхорхойг таталцлын хүчийг тайлбарлахдаа ашиглачихсан байдаг. Өөр муруйлгаж хонхойлгох юм үлдээгүй юм шиг л санагдаж байв. Тэгээд Калуза магадгүй орон-зайн өөр олон хэмжээсүүд байх нь гэв. Түүнийхээр бол, дахиад өөр хүчийг тайлбарлахын тулд дахиад өөр нэг хэмжээс хэрэгтэй. Тэгээд Калуза гурав биш дөрвөн-хэмжээст ертөнцийг төсөөллөө. Цахилгаан-Соронзон бол тэр дөрөв дэх хэмжээсэд нь үүссэн хонхорхой. Гэхдээ нэг асуудал байна: Дөрвөн-хэмжээст ертөнц дахь муруйн тэгшитгэлийг бичиж байхдаа, тэр Эйнштэйний гаргасан 3 хэмжээст ертөнцийн таталцлын хүчний хуучин тэгшитгэлийг давтав. Гэхдээ дахиад нэг хэмжээс байгаа учраас тэр дахиад нэг тэгшитгэл бас олж. Тэгээд тэр тэгшитгэлээ харахад, энэ нь нөгөө л эрдэмтэд хэрэглэсээр ирсэн Цахилгаан-Соронзонгийн тэгшитгэлээс өөр юу ч биш байв. Гайхалтай. Үнэхээр сэтгэл нь хөдөлж, "Ялалт" гэж орилоод байшингаа тойрон гүйж байсан гэдэг. Тэр "Нэгдсэн Онол"-ыг олчихлоо гэж бодсон байна.
Калуза онолыг үнэхээр чухлаар авч үздэг хүн байжээ. Үнэхээр ч тийм байсан юм. Тэрний сэлж сурахыг хүссэн тухай түүх байдаг. Сэлэх аргын тухай ном уншаад, (..бүгд инээв..) шууд далай руу үсэрчихсэн гэсэн. Тэр бол онол дээр амиа ч өгөхөөс буцахгүй хүний түүх. Гэхдээ бид шиг практик талдаа хүмүүст бол түүний ажигласан зүйлд үндэслээд 2 асуулт гарч ирж байна. Нэгд, хэрвээ орон-зайд өөр нэмэлт хэмжээс байгаа юм бол тэр нь хаана байгаа юм? Тэдгээрийг нь харахгүй л байна даа. Хоёрт, жинхэнэ амьдрал дээр хэрэглэх үед энэ онол хүчинтэй байж чадах уу? 1926 онд, Оскар Клейн гэх этгээд нэг дэх асуултанд хариулт өгсөн. Клейн хэлэхдээ хэмжээсүүд хоёр төрөл байж болно. Харахад хялбар том хэмжээс гэж байж болно. Өчүүхэн жижиг мушгиа хэмжээс гэж бас байж болно. Тэр нь хэдий эргэн тойрон байгаа ч гэсэн харагдахааргүй маш жижигхэнээр мушгиралдчихсан.
Тэрнийг нь бодитоор харуулъя. Гэрлэн дохиог тэжээж байдаг кабель утсыг харж байна гээд төсөөл. Манхетаны Төв Цэцэрлэгт Хүрээлэнд гэе. Кабелийг холоос харахад нэг-хэмжээст юм шиг харагдана. Гэхдээ бидний мэдэхээр утсанд тодорхой зузаан гэж бий. Энэ нь зүгээр л холоос олж харахад хэцүү. Гэхдээ, ойртоод жижиг шоргоолж явж байна гэе. Шоргоолж маш жижиг учраас хэмжээсүүдийг мэдэрч чадна. Уртын дагуу, түүнчлэн нар зөв, нар буруу чиглэлд. Та нар талархаж байгаа гэж найдъя. Энэ шоргоолжнуудыг ингэж хийлгэхэд их удсан шүү.
Эндээс харахад хоёр төрлийн хэмжээс байж болох нь. Том ба жижиг. Тэгэхээр магадгүй бидний эргэн тойрон дахь том хэмжээсүүдийг бид амархан харж чаддаг. Гэхдээ нэмэлт хэмжээсүүд байгаа ч юм бил үү. Эдгээр кабелийн тойргийн урт шиг маш жижиг болохоор харагдахааргүй. Энэ хэрхэн харагдаж болохыг харцгаая. Жишээ нь, огторгуйг өөрийг нь харцгаая. Мэдээж дэлгэц дээр би зөвхөн 2-хэмжээстээр л дүрсэлж чадна. Энийг засах хүн гарч ирэх байх аа. Гэхдээ дэлгэц дээрх хавтгай бус аливаа зүйл бол микроскопын түвшинд хүртлээ жижигрэн жижгэрсээр байгаа шинэ хэмжээсүүд. Гол санаа бол: мушгиралдсан нэмэлт хэмжээсүүд байж болно л гэж.
Энд нэг жижигхэн тойрог дүрс байна, харахын ч аргагүй жижиг. Гэхдээ чи жижиг бичил шоргоолж байсан бол бидний мэдэх том хэмжээсээс гадна бичил нүднүүд шиг л, өчүүхэн жижиг эвхэгдмэл хэмжээст ч нэвтэрч чадна. Жирийн нүдээр харах аргагүй, нарийн зохиосон багажаар ч харах аргагүй хэмжээсүүд. Гол санаа бол орон зайн торонд шургалсан нэмэлт хэмжээсүүд байж болох юм. Тэгэхээр энэ бол ертөнц өөр хэмжээсүүдтэй байж болохын тайлбар нь юм. Харин 2 дахь асуултын тухайд жинхэнэ амьдрал дээр турших үед энэ онол хэрэгжих үү?
Эйнштэйн, Калуза, өөр олон хүмүүс энийг тодорхойлохоор, тухайн үедээ мэдэгдэж байсан огторгуйн физикт хэрэгжүүлэхээр оролдсон боловч энэ нь бүтэлгүйтсэн юм. Тодруулах юм бол, энэ онолдоо хэрэглэхэд, тэд электроны массыг зөв гаргаж чадаагүй гэх мэт. Олон хүмүүс үүн дээр ажилласан боловч, 40-өөд онд, 50-иад онд физикийн хуулиудыг нэгтгэх энэ этгээд бөгөөд сэтгэл хөдлөм онол хэсэгтээ замхарч алга болсон юм. Гэхдээ бидний цаг үед нэг гайхалтай үйл явдал тохиох хүртэл л. Бидний үед, би мэтийн өөр олон физикчид дэлхийн эргэн тойронд, физикийн хуулиудыг нэгтгэхээр оролдож байгаа нь Суперстринь онол гэгдээд байгаа юм. Гайхалтай нь энэ Суперстринь онол нь энэ нэмэлт хэмжээсүүдтэй хамааралгүй мэт харагдана. Гэхдээ бид энийг судлах явцад, хэмжээсүүд цоо шинэ хэлбэрийг олсон юм.
Яг яаж гэдгийг би хэлье. Суперстринь онол гэж юу вэ гэвэл, энэ бол дараах асуултад хариулахаар оролдож буй онол юм: Биднийг тойрох ертөнцийг бүрдүүлж буй хуваагдашгүй, харагдашгүй, үндсэн зүйл нь юу байж болох вэ? Гол санаа нь гэвэл, нэг биетийг харж байна гэе, лаа суурьтайгаа. Энэ яг юунаас бүтдэгийг мэдэхийг хүсч байна гэж бодъе. Үүний тулд биетийн дотоод гүн рүү аялж, бүрдүүлэгчийг нь шинжилнэ. Хангалттай хол явбал атом байгаа. Атомоор үлгэр дуусахгүй ээ. Нейтрон, протоноос бүрдэх цөмийг тойроод өчүүхэн электронууд бужигнаж байгаа. Нейтрон, протонууд цаашаагаа кварк гэх жижиг хэсгүүдэд хуваагдна. Энд л төгсгөл нь ирж байгаа юм.
Стринь онолын шинэ санаа энд байна. Эдгээр хэсгүүдээс цааш дахиад өөр хэсгүүд байх ёстой. Тэр өөр хэсгүүд бол бүжиглэж байгаа энергийн утаслагууд юм. Яг л чичирхийлж байгаа утаснууд шиг харагддаг. Энэ бол Стринь онолын гол санаа юм. Дөнгөж сая харсан янз бүрийн чигтэй, чичирхийлж байгаа утаснууд шиг, эдгээр нь чичирхийлж байдаг юм. Тэд өөр өөр хөгжмийн өнгө гаргахгүй. Оронд нь, тэд хүрээлэн буй ертөнцийг бүрдүүлэх янз бүрийн бодисуудыг бүтээнэ. Хэрвээ энэ санаа зөв бол, ертөнцийн ултра-микроскопон төрх ингэж харагдах юм. Ертөнц нь маш их хэмжээний эдгээр өчүүхэн жижиг, чичирхийлж буй энергийн утаснуудаас бүрднэ. Өөр өөр давтамжаар чичирхийлж буй. Янз бүрийн давтамж нь, янз бүрийн бодисийг бүрдүүлнэ. Олон төрлийн бодисууд нь хүрээлэн буй ертөнцийн баялаг шинжийг бүрдүүлэхэд үүрэгтэй.
Энд "Нэгдэл" харагдаж байна. Матери, электрон ба кваркууд, цацраг, фотон, гравитон гээд бүгд л нэг төрлийн бүрдүүлэгчээс тогтоно. Тэгэхээр, матери болон байгалийн хүчнүүд хамтдаа чичирхийлж буй утаснуудийн дүрэмд захирагдна. "Нэгдсэн онол" гэж энийг л хэлээд байгаа юм. Гол түлхүүр нь нь гэвэл, Стринь Онолын математик үндсийг судлах юм бол энэ нь гуравхан-хэмжээстэй ертөнцөд хүчингүй гэдэг нь харагдана. Энэ нь орон зайн 4, 5, бүр 6 хэмжээст ч хүчингүй. Энэ бүхний эцэст, тэгшитгэлээс харвал, энэ л зөвхөн орон-зайн 10, хугацааны 1-хэмжээст ертөнцөд л хүчинтэй болж таарна. Энэ нь биднийг өнөөх Калуза, Клейний зөв дүрсэлсэн нөхцөлд ертөнц бидний харж чадахаас гадна олон хэмжээсүүдтэй гэх санаа руу хөтөлнө.
Яг одоо таны бодож байгаачлан илүү нэмэлт хэмжээсүүд байдаг, тэр нь мушгиа, маш жижигхэн учраас харж болдоггүй юм байж. Хэрвээ тэр доор жижигхэн ногоон хүмүүс алхаж байдаг гэвэл тэд хэтэрхий жижиг болохоор бид харж чадахгүй. Өөр бас нэг стринь онолын тухай таамаг гэвэл... За за, өөр ямар ч стринь онолын тухай таамаг гэж байхгүй ээ.
Гэхдээ нэг асуулт эндээс гарч ирэх нь, эдгээр нэмэлт хэмжээсүүдийг бид далдлах гэж оролдоод байна уу эсвэл эдгээр хэмжээсүүд нь ертөнцийн тухай ямар нэг юм хэлэх гээд байна уу? Үлдсэн багахан хугацаанд би тэдгээрийн шинж байдлыг хэлье л дээ. Нэгд гэвэл, нэмэлт хэмжээсүүд нь магадгүй онолын физикийн, онолын шинжлэх ухааны хамгийн гүнзгий асуултын хариу гэж олон хүмүүс үздэг. Ямар асуулт вэ гэвэл, эргэн тойрноо бид харах үед, яг л эрдэмтэд өнгөрсөн зуун жилд харснаар, ертөнцийг дүрслэх 20 тоо байна. Электрон ба кваркууд гэх мэт бөөмсийн масс, гравитацын чадал, цахилгаан-соронзон хүчний чадал гэх мэтийн гайхалтай нарийн хэмжигдсэн 20 тогтмол тоо. Гэхдээ яагаад эдгээр тоонууд ийм утгуудыг агуулж байдаг вэ гэдэгт хариулж чадах хүн байхгүй.
Одоо, Стринь онол хариулт өгч чадна гэж үү? -Хараахан үгүй. Гэхдээ бидний итгэж байгаагаар яагаад тоонууд ийм тодорхой утгууд агуулж байдаг нь магадгүй тэдгээр нэмэлт хэмжээсүүдэд орших байх. Гайхалтай нь гэвэл, эдгээр тоонууд мэдэгдсэнээс өөр утгатай байсан бол бидний мэдэх ертөнц гэж байхгүй байх байсан. Энэ их гүн гүнзгий асуулт л даа. Яагаад эдгээр тоонууд оддыг гялалзуулахаар, гаригсыг бүтээхээр, яг зөв тохируулагдчихсан байдаг бил ээ? Хэрвээ тэр тоонуудыг өөрчлөхөөр оролдвол, тэнд 20 тоо байна гэвэл тэгээд чи тэрнийг жаахан өөрчлөхөөр оролдвол яаж ч өөрчилсөн орчлон үгүй болно. Тэдгээр тоонуудыг юу гэж тайлбарлах вэ? Стринь Онолын үзэж байгаагаар бол тэдгээр тоонууд өнөөх нэмэлт хэмжээсүүдтэй холбоотой. Яг яаж гэдгийг харуулъя. Стринь Онол дахь нэмэлт хэмжээсүүдийн тухай ярих үед, Калуза ба Клейний хэлсэн шиг дахиад ганц хэмжээс байдаг биш. Стринь Онол юу гэж байна вэ гэхээр, тэд маш баялаг, солбилцсон геометртэй.
Энэ бол Калаби- Яау хэлбэрийн жишээ юм. За нэр нь тийм чухал биш ээ. Таны харж байгаачлан, нэмэлт хэмжээсүүд нь дээр дээрээсээ давхралдаж, нугаларчихсан, маш сонирхолтой бүтэц, дүрсийг үүсгэж байгаа юм. Гол санаа нь бол, хэрвээ нэмэлт хэмжээсүүд ингэж харагддаг юм бол ертөнцийн микроскопийн дүр төрх хамгийн жижиг бүтцэндээ мөн ингэж харагдах юм. Хэрвээ та гараа тойрог маягаар хөдөлгөвөл, энэ нь эдгээр нэмэлт хэмжээсүүдийн эргэн тойрноор хөдөлж байгаатай адил. Гэхдээ тэд маш жижиг болохоор харах боломжгүй байх болно. Тэхээр эдгээр 20 тооны физик ач холбогдол нь юу вэ?
Жишээ нь, хэрвээ Франц бүрээг харах юм бол агаарын урсгалын чичирхийлэл нь зэмсгийн хэлбэрээс хамаарч байгаа юм. Харин Стринь Онолд, бүх тоонууд нь утаснуудын хэрхэн чичирхийлэхээс хамаарна. Яг агаарын урсгал зэмсэгийн мушгиа ороомог хэлбэрээс хамаардаг шиг, утаснуудын чичирхийлэл нь ч бас оршин буй орон зайнхаа геометр хэмжээсээс хамаарна. Тэхээр одоо зарим жишээ утаснуудыг харъя л даа. Эдгээр чичирхийлж байгаа жижигхэн зүйлсийг харвал хормын төдийд тэнд очно тэдгээрийн чичрэх зарчим нь нэмэлт хэмжээсийн геометрээс хамаарна.
Хэрвээ бид нэмэлт хэмжээсүүд яг хэрхэн харагддагийг олж мэдэж чадвал, байж болох өнгөнүүдийг, байж болох чичиргээний зарчимуудыг тооцон гаргаж чадна. Хэрвээ бид байж болох чичиргээний зарчмыг тооцож чадвал, бид тэдгээр 20 тоог тооцож гаргаж чадна. Хэрвээ тооцоолж гаргасан хариунууд нарийн туршилтаар хэмжигдэж гаргасан тогтмолын утгатай таарч байх юм бол энэ нь яагаад ертөнц байгаа шигээ ингэж тогтсон талаарх өргөн хүрээний тайлбар болж чадна. Одоо хөндөх хоёр дахь асуудал бол, Нэмэлт хэмжээсүүдийг яаж шууд хэмжих вэ? Энэ нь зүгээр л өмнө нь тайлбарлах боломжгүй байсан үзэгдлүүдийг тайлбарлах бас нэг математикийн сонирхолтой загвар уу эсвэл бид үүнийг жинхэнээр нь шууд туршиж болох уу? Миний бодлоор бол энэ үнэхээр сэтгэл хөдлөм, дараагийн таван жил гэхэд бид эдгээр нэмэлт хэмжээсүүдийг шалгаж мэдэх боломжтой болно.
Европын Цөмийн Судалгааны Төв, Швейцарийн Женевт "Их Адрон Коллайдер" гэдэг машин бүтээж байгаа. Энэ машин нь бөөмүүдийг өөд өөдөөс нь гэрлийн хурдтай ойр хурдаар шиднэ. Өөд өөдөөсөө чиглэн угталцан явж байгаа бөөмс мөргөлдөнө. Хэрвээ мөргөлдөөн хангалттай энерги үүсгэх юм бол энэ зарим жижиг хэсгүүдээ бидний мэдэх хэмжээсүүдээс гаргаад, нэмэлт хэмжээсүүд рүү түлхэн цацах юм. Бид яаж мэдэх юм бэ гэж үү? Тэсрэлтийн дараах энергийг бид хэмжээд, тэрийгээ эхэнд нь агуулагдаж байсан энергитэй жишиж үзнэ. Хэрвээ эхэнд байснаас бага энерги байх юм бол энэ нь энерги шилжин гарсаны баталгаа болох болно. Хэрвээ энерги бидний яг тооцоолсны дагуу байх юм бол энэ нь мөн нэмэлт хэмжээсүүд оршихын баталгаа болно.
Энэ санааг зураглаж харуулъя. Гравитон гэх жижиг хэсэг байна гэе. Хэрвээ нэмэлт хэмжээсүүд үнэн бол гравитонууд бидний тооцоогоор замхран гарна. Туршилт яг яаж явагдах нь энэ байна. Эдгээр жижиг бөөмсийг аваад, тэднийг хүчтэйгээр савлана. Савлах үед, хэрвээ зөв явагдвал, мөргөлдөөнөөс үүсэх зарим хэсэг энерги нэмэлт хэмжээсүүд рүү нэвтэрч замхрах болно. Энэ бол дараагийн 5, 7 магадгүй 10 жилийн дотор бид харах туршилт. Хэрвээ энэ туршилт жимсээ өгвөл, хэрвээ эхэлсэнээс бага энергитэй болж дуусвал, бөөмс замхарсаныг олвол, энэ нь өөр нэмэлт хэмжээсүүд байдаг гэдгийг харуулж чадах юм.
Надад бол энэ үнэхээр гайхамшигтай түүх, гайхамшигтай боломж. Ньютон абсолют орон зай гээд үзэгдэл тодорхой байрлалд болдогийг харуулсан. Дараа нь Эйнштейн хэлэхдээ таталцлын хүч бол цаг хугацаа, орон-зайд гарсан хонхорхой гэсэн. Харин одоо Стринь Онол хэлэхдээ гравитаци, квантын механик, цахилгаан-соронзон бүгд нэг багц. Гэхдээ зөвхөн бидний харж чадахаас өөр олон хэмжээсүүд байгаа нөхцөлд. Тэгэхээр энэ бол бидний амьдрах хугацаанд хийж болох туршилт. Гайхамшигтай боломж шүү. Маш их баярлалаа.
You can share this video by copying this HTML to your clipboard and pasting into your blog or web page. This video will play with subtitles.
You either have JavaScript turned off or have an old version of the Adobe Flash Player. To view this rating widget you
need to get the latest Flash player.
If your browser allows only "trusted sites" to execute Javascript, you should add the "googleapis.com" domain to your whitelist to allow our Flash detection to work properly.
Got an idea, question, or debate inspired by this talk? Start a TED Conversation.
Маш өчүүхэн энергийн судлууд 11 хэмжээсийн дагуу чичирхийлснээр ертөнцийн бүх бөөмс ба хүчийг бүрдүүлдэг гэх Суперстринь онолын тухай физикч Браин Грийн тайлбарлана.
Brian Greene is perhaps the best-known proponent of superstring theory, the idea that minuscule strands of energy vibrating in a higher dimensional space-time create every particle and force in the universe. Full bio »
Translated into Mongolian by Gereltuya Erdenejargal
Reviewed by Ariunzaya Lkhagvasuren
Comments? Please email the translators above.
14:59 Posted: Apr 2008
Views 1,197,589 | Comments 258
16:09 Posted: Aug 2008
Views 679,383 | Comments 234
21:26 Posted: Oct 2008
Views 910,444 | Comments 239
Just follow the guidelines outlined under our Creative Commons license.
This comment will be attributed to . Not ? Sign Out.