Бид эдийн засгийн их өрсөлдөөнтэй цаг үед амьдарч байна. Тогтворгүй эдийн засгийн үе дэх номер нэг золиос миний бодлоор бол, бүх төрлийн, тэр тусмаа яг энэ шийдвэрлэх мөчид бол сониуч зангаар хөтлөгдсөн шинжлэх ухаан буюу нээлтийн шинжлэх ухаанд зарцуулах төсвийн зарцуулалт юм. Энэ 15 минутад би та бүхнийг ингэх нь үнэхээр бодлогогүй алхам гэж ятгаж ухуулах гэсэн юм.
Орчныг бүрдүүлэхийн тулд дараагийн миний үзүүлэх гэж байгаа слайд бол TED-ийн түүхэн дэх хамгийн муу слайдыг тодруулах гээгүй, тэхдээ жаахан замбараагүй л дээ. (..инээд..) Тэхдээ энэ миний буруу биш, "Гуардиан" сониных. Энэ бол шинжлэх ухаан хэр өртөг ихтэй болохыг харуулсан үзүүлэн юм. Танин мэдэхүйн шинжлэх ухаанд төсөвлөхөө үргэлжлүүл гэхийн тулд би энэ хэр үнэтэй байхыг харуулах хэрэгтэй. Энэ бол "Шинжлэх ухааны төсвийг ол" гэдэг тоглоом. Энэ бол Их Британы төсөв. Таны харж байгаачлан, жилд 620 тэрбум.
Шинжлэх ухааны төсөв нь зүүн тийш харвал, хөх ягаан болон шараар тодруулсан тойргууд байна.. Тэр том шарыг хүрээлсэн жижиг шаруудын нэг нь. 620 тэрбумаас ойролцоогоор 3.3 тэрбум нь. Энэ нь бүгдийг оруулсан төсөв. Анагаахын судалгаа, сансрын судалгаа, миний ажилладаг Женев дэх Европын Цөмийн Судалгааны Төв дэх атомын физик, инженер, бүр урлаг, хүмүүнлэг бүгд энэ зүүн талын улбар шарыг тойрсон 3.3 тэрбумын жижиг шараас төсөвлөгдөж байгаа юм. Энэ л бидний маргаад байгаа зүйл. Харьцангуй хувь нь хэлэхэд, АНУ, Герман, Францад ер нь л адил. Дотоодын Нийт Бүтээгдэхүүний 0.6 хувь нь улсаас төсөвтэй судалгаа шинжилгээнд. Энэ л бидний маргаад байгаа зүйл.
"Нарны аймгийн гайхамшигууд"-аас иш татаж миний эхний хэлэх зүйл бол нарны аймаг, огторгуйн судалгаа бидэнд үүний дүрслэшгүй үзэсгэлэнтэйг харуулсан. "Нарны аймгийн гайхамшигууд"-ын зургийг авч дууссаны дараа "Кассини" огторгуйн дурангаас энэ зургийг Санчир гаригийн орбитоос илгээсэн юм. Тиймээс энэ зураг цувралд ороогүй. Энэ бол дагуул Энкеладус. Булан дахь том цагаан бөмбөлөг нь Санчир гариг, зургийн арын фонн-д гарсан байна. Тэр хагас сар бол дагуул Энкеладус. Томоороо Британи арал шиг, 500 км диаметртэй. Жижигхэн дагуул. Сэтгэл хөдлөм, үзэсгэлэнтэй нь гэвэл... Энэ засаж янзлаагүй зураг л даа. Хар цагаанаараа Санчирын орбитоос
шууд ирсэн. Үзэсгэлэнтэй нь гэвэл тэр буланд манан шиг утаархаг зүйл урган гарч байна. Үүнийг "Нарны аймгийн гайхамшигууд"-д бид дүрсэлсэн нь. Үнэхээр үзүүштэй график л даа. Биднийхээр бол энэхүү мананцар нь бяцхан дагуулаас оргилон гарах мөсөн оргилуур юм. Зүгээр харахад л гайхалтай. Эдгээр оргилууруудыг шахах механизм нь гадаргуугийнхаа доор шингэн ус байхыг шаардна гэж бид бодож байгаа юм. Энэ юу нь чухал вэ гэвэл, дэлхий дээр бид хаана л шингэн ус олно, амьд бие хамт олддог. Тиймээс ч 1200 сая км тэртээх дагуулын гадарга доор шингэн, бүр ихээхэн хэмжээний шингэн олно гэдэг гайхалтай хэрэг. Тэгээд хэлэхэд магадгүй энэ нарны аймаг дахь амьдрал байж болох бас нэг газар ч юм бил үү. Саяынх график байсан. Харин одоо энийг харцгаая. Энкеладусын бас нэг зураг. Энэ Кассини Энкеладус руу ойртож байгаа нь. Маш ойрхон өнгөрсөн, гадаргаас дээш хэдхэн зуун км-т. Энд дахиад мөсөн оргилуур огторгуй руу оргилж байгаа нь, яах аргагүй маш үзэсгэлэнтэй.
Гэхдээ энэ амьдрал оршиж болох хамгийн тохиромжтой нэр дэвшигч биш ээ. Хамгийн тохиромжтой нь Бархасбадийн дагуул Европа юм. Энэ дагуул нь зүгээр нэг үхмэл чулуун бөмбөгнөөс илүү гэдгийг ойлгохийн тулд Бархасбадийн аймаг руу нисцгээе. Энэ үнэндээ мөсөн дагуул юм. Таны харж буй зүйл бол Европагийн зузаан мөсөөр бүрхэгдсэн гадарга юм. Магадгүй 100 км зузаан. Бархасбадийн соронзон оронтой Европа хэрхэн харилцаж байгааг хэмжиж болон мөсний цуурлууд хэрхэн нүүж байгааг ажиглаад бид Европагийн нийт гадаргыг шингэн далай бүрхэж байна гэж мэдүүлээд байгаа юм. Тэгэхээр мөсний доогуур нийт гадаргыг бүрхээд шингэн далай байгаа. Бидний бодлоор энэ нь зуу зуун км гүн. давстай ус. Тэхээр Бархасбадийн энэ дагуул дээр дэлхий дээрх бүх далайг нийлүүлсэнээс ч их ус байна гэсэн үг. Тэгэхээр Бархасбадийн энэхүү бяцхан дагуул нь дэлхийгээс өөр газарт амьдрал олоход хамгийн боломжит нэр дэвшигч газар нь юм. Гайхалтай нээлт.
Нарны аймгийг судлах бидний судалгаа нарны аймаг хичнээн үзэсгэлэнтэй болохыг харуулсан. Энэ нь мөн асууж болох хамгийн том асуулт болох "Бид огторгуйд ганцаараа юу?" асуултын хариу руу хөтөлнө. Сансар огторгуйн судалгаанд танин мэдэхүйгээс өөр ач холбогдол бий юу? -Байлгүй яахав. 1968 оны 12-р сарын 24-н дэх, Зул сарын өмнө орой, намайг 8 сартай байхад авагдсан нэгэн маш алдартай зураг байдаг. Энэ бол Аполо 8 сарыг араар нь тойрч байхдаа авсан зураг. Аполо 8 дээрээс дэлхий мандахыг харж байна. Маш алдартай зураг. Олон хүмүүс хэлэхдээ Вьетнамын дайн, Парис дахь оюутны бослого гээд үймээнт 1968 оныг аварсан зураг гэж ярьдаг. Олон хүмүүс энийг хэлсэн. Аль Гор ч бас TED-ийн тайзан дээр олон удаа хэлсэн, энэ зураг бол хүрээлэн буй орчныг хамгаалах хөдөлгөөний эхлэл болсон. Учир нь, анх удаагаа бид дэлхийгээ хатуу, хөдлөшгүй, бусниулашгүй газар биш, харин огторгуйн гүн харанхуйн дунд арай л гэж үзэгдэх маш жижиг, эмзэг гариг гэдгээр харсан.
Аполо програмын тухайд нэг их яригддаггүй бас нэг зүйл бол үүнээс үүдэлтэй эдийн засгийн нөлөө юм. Програм хичнээн гайхалтай амжилт авчирсан, иймэрхүү олон зурагнуудыг явуулсан ч гэсэн энэ их үнээр хийгдсэн. Апологийн эдийн засгийн ашиг нөлөөний талаар үнэндээ их олон судалгаа хийгдсэн байдаг л даа. Хамгийн том нь гэвэл 1975 оны "Чейс Эконометрикс"-ээс хийсэн нь. Судалгаагаар Аполо-д зарцуулсан 1 доллар бүр АНУ-ын эдийн засагт 14 дахин нугарсан ашгийг авч ирсэн. Тэгэхээр Аполо програм урам зоригоор, инженерчиллээр, амжилтаар, залуу эрдэмтэдийг зоригжуулснаараа 14 нугарсан ашигаар зардлаа нөхсөн. Танин мэдэхүй үнэхээр зардлаа нөхдөг.
Шинжлэх ухааны нээлтийн талаар юу гэх вэ? Технологийн шинэчлэлийг юу гэх вэ? Эхлээд харахад энэ зураг юу ч биш юм шиг харагдана. Энэ бол устөрөгчийн спектрийн зураг юм. 1880-90 оны үед олон эрдэмтэн, ажиглаачид атомоос цацрах гэрлийг харсан байна. Тэдний харсан нь энэ хачин зураг шиг. Устөрөгчийг халаагаад, призмээр харвал энэ нь жирийн цагаан гэрэл шиг цацрахгүй. Энэ тодорхой өнгийн гэрэл л гаргана. Улаан, бүдэг цэнхэр, жаахан хөх. Энэ ш/ч нь атомын бүтэцийг ойлгоход тусалсан. Яаж гэхээр, атом бол нэг бөөмийг тойроод элекронуудаас тогтно. Электронууд өөр өөрийн тусдаа түвшинтэй. Тэд нэг түвшинээс нөгөө рүү очсон ч хуучин байрандаа эргээд унах ба ингэхдээ тодорхой өнгийн гэрэл цацруулна.
Атомыг халаах үед тодорхой нэг өнгийн гэрэл цацруулдаг нь атомын бүтцийн квантын онолыг хөгжүүлэх нэг түлхүүр үйл явдал болсон юм. Энэ зураг бол хосгүй. Энэ бол нарны спектрийн зураг. Харин энэ бол Нарны атмосфер дэх атомууд гэрлийг шингээж байгаа нь. Электронууд өдөөгдөөд буцахдаа зөвхөн тодорхой нэг өнгийн гэрлийг л шингээнэ. Хичнээн хар шугам энэ спектрт байгааг л хар. Зүгээр л нарнаас гарах гэрлийг ажигласнаар элемент Гелийг нээсэн. Гелийн хар зурааснууд ямар ч мэдэгдсэн элементийнхтэй таарахгүй байсан юм. Тиймээс ч Гелий нэрийн авсан юм. Нар буюу Гелиос гэх Грек үгнээс гаралтай.
Эндээс их явцуу юм шиг сонсогдож байна л даа. Үнэндээ ч энэ явцуу зорилготой байсан, гэхдээ удалгүй квантын онол цахиур гэх мэт материалын электронуудыг ойлгож эхэлсэн ба транзисторын үнэн бүрдүүлэгч цахиурын шинж чанар нь яалт ч үгүй квантын үзэгдэл юм. Атомын бүтцийг ойлгох гэсэн сониуч зан явцуу мэргэжлийн онол, квантын механик рүү хөтлөөгүй сэн бол бид транзистор ч үгүй, цахиур микросхем ч үгүй, өнөөгийн бидний эдийн засгийн суураа олоогүй байх байлаа.
Энэ түүхэнд өөр бас нэг тал байна. "Нарны аймгийн гайхамшигууд"-д физикийн хуулийн түгээмэл чанарыг харуулахыг зорьсон. Физикийн болон дэлхий дээрх байгалийн хуулиудын хамгийн сэтгэл хөдлөм хэсэг нь энэ өөр гаригууд дээр ч хамгийн алсын одод, галактикт ч хүчинтэй байдаг. Квантын механикийн хамгийн гайхамшигт таамаглалуудын нэг бол зөвхөн атомын бүтцүүдийг харсанаараа, энэ транзисторыг тайлбарладаг нөгөө хууль., хэлэхдээ огторгуйд амьдралынхаа төгсгөлд манай нарны массаас том, тодруулбал 1.4 дахин том болох хэмжээнд хүрсэн од байх ёсгүй. Энэ бол одны масс дээр тогтоосон хязгаар юм. Энийг цаасан дээр гаргаж аваад, телескопоор тэнгэр рүү шагайвал 1.4 нарны массаас том сөнөсөн од хэн ч олж чадахгүй. Энэ үнэхээр гайхалтай таамаг шүү.
Од яг тэр хязгаар дээр ирвэл яана гэж? - Зураг нь энэ байна. Энэ бол "Манай Цэцэрлэг" галактик. Нартай адил 100 тэрбум одтой. Энэ нь огторгуй дахь хичнээн тэрбум галактикын л нэг. Яг төвдөө нэг тэрбум орчим одтой, тиймээс ингэж хурцаар гэрэлтэж байгаа юм. Энэ бол ойролцоогоор 50 сая г. жилийн тэртээх бидэнтэй хөрш галактик юм. Тэнд байгаа тод од бол уг галактикийн оддын нэг нь юм. Тэр од ч бас 50 сая гэрлийн жил зайтай. Энэ нь галактикын нэг л хэсэг боловч тэрбум нартай төвөөс дутахааргүйгээр гэрэлтэж байна. Энэ бол Супернова маягийн тэсрэлт юм. Энэ их ховор үзэгдэл учир нь энэ одноос болоод. Энийг нүүрс-хүчилтөрөгчөн давжаа гэдэг. Энэ нь нарны массаас 1.3 дахин том. Энийг тойрох 2 дагуул одтой, маш том од, аварга хийн бөмбөлөг. Энэ яг яадаг вэ гэхээр, энэ дагуул 2 одноосоо хийг нь сорж авдаг. Чандрасехарын хязгаар гэх хэмжээнд хүрэн хүртлээ томроод, дараа нь тэсрэнэ. Тэсрэхдээ тэрбум ододтой тэнцэхүйц хурцаар 2 долоо хоногийн турш гэрэлтээд, зөвхөн энерги бус, мөн ихээхэн хэмжээний химийн элементийг огторгуй руу цацдаг. Энэ харж байгаа бол нүүрс-хүчилтөрөгчин давжаа юм.
Биг Бань байх үед огторгуйд ямар ч нүүрстөрөгч, эсвэл хүчилтөрөгч байгаагүй. Огторгуйн анхны үеийн оддод ямар ч хүчилтөрөгч, нүүрстөрөгч байгаагүй. Яг энэ мэтийн одод тэдгээр элементүүдийг үүсгэсэн ба цуглуулж байгаад, их тэсрэлтээр огторгуйд цацаж гаригуудыг, оддыг, шинэ нарны аймгуудыг, мэдээж бидэн шиг хүмүүсийг бий болгосон. Энэ бол физикийн хуулийн түгээмэл чанарын гайхалтай жишээ. Бид эднийг ойлгож мэдсэн. Учир нь бид дэлхий дээрхи атомуудын бүтцийг ойлгож мэдсэн болохоор.
Александер Флемингийн бичсэн мөртүүд байна. "1928 оны 9-р сарын 28-ны үүрээр" "дөнгөж сэрэхдээ би дэлхийн хамгийн "анхны антибиотикийг нээж бүх анагаах" "ухаанд хувьсгал хийх юм чинээ санаагүй". Атомын ертөнцийн судлаачид транзистор хийхээр зорьж эхлээгүй. Тэдний зорилго нь бидэнд амьдралыг бүтээгч тоосгонууд нь огторгуйд анх нийлэгждэг гэж ойлгуулах Супернова тэсрэлтийг тайлбарлахад ч биш байсан. Шинжлэх ухаан, санамсаргүй нээлт чухал байж болно гэж би боддог. Үзэсгэлэнтэй ч байж болно. Гайхалтай зүйлсийг нээн харуулж ч болно. Мөн эцэст нь огторгуйд эзлэх бидний байр суурь, эх гаригийн бодит үнэ цэнийн тухай чухал санааг ч харуулж чадна.
Энэ бол бидний эх гаригийн гайхалтай зураг. Манай гариг шиг биш байна л даа. Энийг харахад Санчиг гариг шиг, мэдээж энэ бол Санчир гариг. Кассини огторгуйн дурангаас авсан юм. Энэ зураг Санчирын цагирагийн эрхэмсэг байдлыг харуулсанаараа зөвхөн алдартай бус, цагирагуудын нэгний дор үзэгдэх бяцхан, бүдэг цэгээрээ алдартай юм. Тэнд нь томруулвал харагдаж байна. Жижиг дагуул ч юм шиг, гэхдээ энэ бол дэлхийн зураг юм. Энэ бол Санчиртай хамт авагдсан дэлхийн зураг. Манай гариг 1200 сая км холоос. Дэлхий их хачин шинж чанартай л даа. Эндээс холдох тусам илүү үзэсгэлэнтэй санагддаг.
Энэ бол хамгийн холоос авсан, хамгийн алдартай зураг. Энэ зургийг Вояажер сансрын хөлөг гэх энэ эдээр авсан. Би урд нь зогсож байгаа зураг байна. Вояажер бол жижигхэн машин. Энэ одоо дэлхийгээс 16 тэрбум км хол байгаа ба 20 ватт чадалтай антенаараа бидэнтэй холбогдсоор байгаа юм. Энэ Бархасбадь, Санчир, Тэнгэрийн ван, Далайн ванд аялсан. Бүх 4 гаригт аялсаных нь дараа миний шүтэж явдаг хүн болох Карл Сагань-д гайхалтай санаа төрсөн нь Вояажерийг эргүүлээд очсон гариг бүрийнх нь зургийг авах. Тэгээд дэлхийн энэ зургийг авсан юм. Дэлхийг харахад хэцүү энэ зургийг "Цайвар Цэнхэр Цэг" гэдэг. Дэлхий тэр гэрлэн зурвасны ард байгаа юм. Дэлхийг 6.5 тэрбум км холоос харахад.
Үүнийгээ би Карл Саганий энэ тухай бичсэнээр төгсгөмөөр байна. Энэ зургийг харж байхдаа түүний дүрсэлсэн шиг ийм гайхалтай үгсийг би хэлж чадахгүй болохоор. Тэр бичихдээ, "Тэр цэгийг дахиад хар. "Тэр чинь бидний гэр, бид. "Тэнд чиний хайртай бүх хүмүүс, "чиний таних бүх хүмүүс," "чиний сонсож байсан бүх хүмүүс, "хэзээ нэгэн цагт амьдарч байсан бүх хүмүүс." "Баяр баясгалан, зовлон шаналал, "мянга мянган шашин шүтлэг, "үзэл сурталууд, эдийн засгийн номлолууд," "бүх эрэлчид ба анчид, бүх баатрууд ба хулчгарууд, "бүх иргэншилийг бүтээгчид ба сөнөөгчид, "бүх хаад ба боолууд, бүх дурлалт хосууд," "бүх ээж ба аавууд, хайрт үрс, "шинийг эрэлхийлэгчид, хайгуулчид, "бүх ёс суртахууны багш нар, авилгач улс төрчид, "бүх урлагийн одод, улсын тэргүүнүүд," "түүхэн дэх бүх гэгээнтнүүд ба нүгэлтнүүд "энэ л нарны гэрэлд тогтсон "тоосонцрын хэсэг дээр амьдарч байсан." "Одон орон судлал бол ухаарлын, "төлөвшүүллийн арга гэгдсээр ирсэн." "Бидний өчүүхэн ертөнцийн алсын зургаас илүү "хүний биеэ тоосон ухаангүй байдлыг сануулах зүйл үгүй мэт." "Надад бол энэ бидний нэг нэгэндээ "илүү нинжинээр хандах үүргийг, "бидэнд байгаа цорын ганц гэр болох" "Цайвар Цэнхэр Цэгээ хайрлан хамгаалахыг сануулна".
Шинжлэх ухаан, танин мэдэхүйн хүчний тухай гайхалтай үгс. Бид огторгуйн тухай хангалттайг мэдлээ гэх маргаан үргэлж байсан, байсаар ч байх болно. 20-оод онд ингэж маргаад Пеницелингүй л хоцрох байсан. 90-ээд онд ингэж маргаад транзисторгүй л хоцрох байсан. Энэ хэцүү эдийн засгийн үед транзистор өнөөдрийг босгосон гэдгийг бид мэднэ. Одоо дахиад огторгуйн талаар судлах зүйл
дууссан гэж үү. Сүүлчийн үгсээ би 19-р зууны шинжлэх ухаанч миний бас нэг шүтээн Хамфрий Девидэд үлдээе. Тэр үргэлж л доромжлол дунд байсан нь ойлгомжтой. 19-р зуунд бид бүгдийг мэднэ, бүгдийг ашигла, бүтээн босго гэгдэж байсан. Девид хэлэхдээ, "Бидний шинжлэх ухааны "мэдлэг хангалттай, "ялалтыг байгуулчихсан," "байгальд дахиад танигдаагүй зүйл үгүй, "эзэлж болох өөр газар үлдээгүй" "гэж бодохоос илүү танин мэдэх" "оюунд халтай зүйл гэж үгүй."
You can share this video by copying this HTML to your clipboard and pasting into your blog or web page. This video will play with subtitles.
You either have JavaScript turned off or have an old version of the Adobe Flash Player. To view this rating widget you
need to get the latest Flash player.
If your browser allows only "trusted sites" to execute Javascript, you should add the "googleapis.com" domain to your whitelist to allow our Flash detection to work properly.
Got an idea, question, or debate inspired by this talk? Start a TED Conversation.
Эдийн засгийн энэ хэцүү цагт, сансрын ажиглуур, их адрон коллайдер гэх мэтийн танин мэдэхүйн шинжлэх ухаанууд нь хамгийн түрүүнд төсөвөөс хасагдах салбар байдаг. Сониуч зангаар эхэлсэн шинжлэх ухаан хэрхэн зардлаа нөхдөг болон шинэ нээлт гаргахад, оршин буйн сайхныг мэдрэхэд нөлөөлдөг талаар Брайн Кокс тайлбарлана.
Physicist Brian Cox has two jobs: working with the Large Hadron Collider at CERN, and explaining big science to the general public. He's a professor at the University of Manchester. Full bio »
Translated into Mongolian by Gereltuya Erdenejargal
Reviewed by Oyun-Erdene Namsrai
Comments? Please email the translators above.
03:29 Posted: May 2009
Views 335,391 | Comments 102
14:59 Posted: Apr 2008
Views 1,197,851 | Comments 258
16:26 Posted: Dec 2009
Views 257,538 | Comments 122
Just follow the guidelines outlined under our Creative Commons license.
This comment will be attributed to . Not ? Sign Out.